Сайд Л.Халтар Баян-Өлгий аймагт ажиллалаа

Info@medeelne.mn
2022/07/05

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр /2022.07.28/ Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрбээр аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон холбогдох хүмүүсийн хамт Бураатын давааны авто замын нөхцөл байдал, шинээр ашиглалтад орсон Шар нуурын авто замын хяналтын цэг, Өлгий нисэх буудал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх авто зам болон гүүрний ажил зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлтэй танилцаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Бураатын даваанаас Шар нуурын авто замын хяналтын цэг хүртэлх хатуу хучилттай авто замын чанарт онцгойлон анхаарч, үүссэн эвдрэлийг шуурхай засварлахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.

Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлын гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК болон “Хотгор Зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд  гурван төрлийн багц гэрээгээр гүйцэтгэж байгаа. Сайд Л.Халтар тус компанийн удирдлага, ажилчдад авто зам болон гүүрний барилгын  ажлыг шуурхайлан дуусгахыг үүрэг болгов. Тус авто зам нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 3 минутын өмнө
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 16 минутын өмнө