95 настай Италийн кино од парламентын сонгуульд нэрээ дэвшүүлжээ

Info@medeelne.mn
2022/08/16

Саяхан 95 насныхаа ойг тэмдэглэсэн Италийн кино урлагийн домог Жина Лоллобрижида ирэх сард болох парламентын сонгуульд нэрээ дэвшүүлжээ.

Тэрбээр “Бүрэн Эрхт, Алдарт Итали” эвслээс бие дааж нэрээ дэвшүүлэхээр болсон байна. Алдарт жүжигчний нэрээ дэвшүүлж буй тойрог нь нийслэл Ром хотоос зүүн өмнө зүгт 70 км зайтай оршдог Латина хот ажээ.

Дээрх эвсэл нь Итали улсыг НАТО болон Европын Холбооноос гаргах зорилготой юм.

Ерөнхий сайд Марио Драгигийн тэргүүлдэг эрх баригч эвсэл задарсны дараа Итали улс есдүгээр сарын 25-ны өдөр парламентын ээлжит бус сонгуулиа товлоод байгаа.

Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар Жоржиа Мелонигийн Италийн Ахан дүүс, Маттео Салвинигийн Лига, ерөнхий сайд асан Силвио Берлусконигийн Форза Италиа намуудыг нэгтгэсэн баруун жигүүрийн эвсэл тэргүүлэх төлөв харагдаж байгаа юм.

Харин кино од Лоллобрижидагийн нэрийг дэвшүүлсэн эвсэл парламентад суудал авах 3 хувийн босгыг давах зорилготой өрсөлдөж байна.

Нэрт жүжигчин эмэгтэй өмнө нь 1999 онд Европын парламентын суудлын төлөө өрсөлдөөд ялагдаж байжээ.

Лоллобрижида нь 1950-1960-аад оны үед Италийн кино урлагийн хамгийн өндөр үнэтэй жүжигчин байв. Тэрбээр оргил үедээ Шон Коннери, Хамфри Богарт зэрэг одуудтай хамтран дүр бүтээж байжээ. Сүүлд тэр гэрэл зургийн салбарт орж, жүжигчний замналаа өндөрлүүлсэн юм.

Эх сурвалж: Bloomberg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29