“Дан дээлтэй, мэргэжлийн сайд ажилд авна”
2014/11/24
Share |

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд анхны хуралдаанаа зарлан хуралдууллаа. Хатуу ч гэсэн үнэнийг хэлэхэд хуучин сайдуудын сүүлчийн хуралдаануудын нэг нь энэ байж мэдэх юм. Учир нь шинэ Ерөнхий сайд 14 хоногийн дотортанхимаа бүрдүүлнэ гэсэн. Дэмжлэгтэй, Шийдлийн, Шуурхай гэсэн гурамсан тодотголтой энэ Засгийн газраас зөвшилцөх шатанд МАН-аас бусад нь “зугтахгүй” л болов уу. Тиймээс “Дэмжлэгтэй” гэсэн байх. Харин “шуурхай, шийдлийн” хоёр тодотгол хамт байгаа тохиолдолд болгоомжлоход илүүдэхгүй. “Бушуу туулай” яадаг ч гэдэг билээ дээ.

Засгийн газрын анхны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодотгол хийх үндсэн шалтгаан нь Засгийн газрын шинэчлэгдсэн бүтэцтэй холбоотой юм.Төсвийн тухай хуулийн 34.1.4-д зааснаар Засгийн газрын шинээр батлагдсан бүтцийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлага үүсдэг байна. Дөнгөж баталсан “түүхий” төсөв, түүнд нь өмнөх Засгийн газрын оролцоо бага байсныг энд онцлоход илүүдэхгүй. Өөрөөр хэлбэл “Үлдэх хүмүүсээр ачаа татуулсан” болохоор тэгтлээ ач холбогдол өгөөгүйг олон нийт харж байсан. Ингээд “хуучин төсөв, хуучин танхим”-д ажиллахын эхний зовлонг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд амсаж эхэллээ.

Одоо түүнийг танхимаа хэрхэн бүрдүүлэх бол гэдгийг хамгийн их анхааралтай ажиглаж байна. Юуны өмнө Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу “Дан дээлийг тайлаад хаячихаасай” гэсэн горьдлого Ч.Сайханбилэгийг хэний толгойгоор ажиллахыг нь харуулах биз. Засгийн газрын хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтал болон Ял, шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай шинэ хуулиудын төслийн үзэл баримтлалыг баталж буйгаас үзэхэд Х.Тэмүүжин сайдыг үдэж магад гэж хүртэл “горьдож” байгаа бололтой.

Хууль зөрчсөн, эдийн засгийг хямралд хүргэсэн гэх хоёр ноцтой үндэслэл Н.Алтанхуягийг үдэхэд хүргэсэн нь үнэн бол танхимаа өөрийн эрх мэдлийн дагуу бүрдүүлэхдээ өөрчлөлтөө түүнээс эхэлж яагаад болохгүй гэж.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын дарга З.Энхболдын 2014 оны 10 дугаар сарын 27-28-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах явдал байв. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүрэг хариуцагч Ч.Сайханбилэгт даалгалаа. Өөрөө өөртөө даалгасан гэсэн үг.

УИХ-ын даргын айлчлалын дүнг ҮАБЗ-өөр хэлэлцэх нь байдаг л асуудал боловч анхаарал татсан. Ямар мөчид, яагаад яаран айлчлал хийв гэхчлэн. Гэвч Засгийн газрын хуралдааны мэдээнд бол “Хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, ялангуяа, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх, улам бүр өргөжүүлэх, Монгол Хятадын парламент хооронд байнгын уулзалтын механизм байгуулах байсан бөгөөд эдгээр зорилт амжилттай хэрэгжсэн” гэж үзжээ. Сонирхолтой л юм.

 Түүнчлэн Шүүхийн шийдвэрийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Ш.Солонгыг эргүүлэн томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлжээ. Экс Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн, ангийн анд Ч.Сайнбилэг нарт суудлаа суллаж өгснөөрөө Ш.Солонго хохироогүй ч “идүүлсэн бут цэцэглэдгийг” харуулсан нь сайн хэрэг.

Харин одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ганцхан том ялалтыг байгуулчих хэрэгтэй байна. Түүнийг намын хүчээр дэмжигдэж, сөрөг хүчингүйгээр томилогдсоныг бүгд харж буй. Гэвч тэр эрх мэдлийг гартаа атгамагц өөрийн гэсэн бодолтой, даацтай төлөвлөгөөтэй, өнөөх өрсөлдөгчдөөс нь зангарагтай гэдгээ харуулъя гэвэл “Дан дээлтэй”, мэргэжлийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх нь зүйтэй.

Тэгвэл Ерөнхий сайд бол Алтанбилэг, Сайханхуяг нарын аль нь ч биш, Монгол Улсын Ерөнхий сайд бол Ч.Сайханбилэг юм, тэр өөрийнхөөрөө ажиллаж чадна. Эрх мэдэл түүнд бүрэн утгаараа шилжсэн, өмнөх Засгийн газарт “өргүй”, барьцаалагдахгүйгээр ажиллах чадамжтай гэдгээ харуулж чадна.

Н.Батнягт

Uls.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан