Хоёр Солонгос анх удаагаа харилцан нэг нэгнийхээ тэнгисийн ус руу пуужин харвав

Info@medeelne.mn
2022/11/03

Умард ба Өмнөд Солонгосын талууд нэг нэгнийхээ эргээс холгүй тэнгисийн ус руу харилцан пуужин харвасан нь түүхэнд анхны тохиолдол болов. Эхлээд Умард Солонгосын талын харвасан пуужин Өмнөд Солонгосын Сокчо хотын эргээс 60 хүрэхгүй километрийн зайтай тэнгисийн усанд туссан байна. Үүний дараа Өмнөд Солонгосын тал гурван ширхэг агаар-газар ангиллын пуужинг нисэх онгоцноос хариу харвасан нь Умард Солонгосын эргээс мөн ойролцоо зайд тусжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ үйлдлийг “газар нутагт нь халдсан явдал” гэж нэрлээд хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Энэ он гарсаар Умард Солонгосын дэглэм нийтдээ 50 гаруй пуужин туршаад байна. Тэдгээрийн нэг нь Японы арлуудыг давуулж харвасан баллистик пуужин байв. Даваа гарагт АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг Өмнөд Солонгосын эрэгт ирж байрласан нь одоо үргэлжилж буй хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалтын нэг хэсэг байлаа.

Пёньяны эрх баригчид хэрвээ дээрх сургуулилалтаа зогсоохгүй бол “түүхэндээ хамгийн аймшигтай аюул” амсахыг АНУ, Өмнөд Солонгосын засгийн газруудад анхааруулж байсан юм.

Үүнийг цөмийн зэвсгийн долоо дахь туршилтаа гүйцэтгэх санааг илэрхийлсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна. Умард Солонгос өмнө нь зургаан удаа цөмийн зэвсэг туршсаны хамгийн сүүлийнх нь 2017 онд болсон. Тагнуулын мэдээллээр бол тус улс одоо ээлжит цөмийн зэвсгийн туршилтаа гүйцэтгэх бүх бэлтгэлийг хангаад байгаа ажээ. Сүүлийн үед Ким Жон Ун зэвсгийн туршилтуудаа эрчимжүүлсэн нь өөрийн цөмийн зэвсэгтэй улсын статусыг АНУ-аар хүлээн зөвшөөрүүлж, өөрт нь оноосон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлуулах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалангийн хоршоо, гурилын хуулиуд батлагдлаа 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Ачит Эх”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Малчдыг чадваргүй, мэдлэггүй гэсэн үгний чинь төлөө м… 8 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа Өчигдөр
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… Өчигдөр
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… Өчигдөр
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна Өчигдөр
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… 2024/04/17
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ 2024/04/17
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12