Хятадууд Тажикистаны газар нутгийн 45 хувийг өрөндөө авч байж салах нь
2014/11/30
Share |

Хэдийгээр Хятадын засгийн газар, гадаад хэргийн яам нууцлахыг хичээж, аль болох сөрөг мэдээлэл гаргахгүйг эрмэлзэж байгаа ч Тажикистаны өрөндөө алдсан газар нутгийн талаарх зарим мэдээлэл ил болж эхэллээ. Хятад улс Тажикистанаас авах өөрийн өрийн дээр өөр зарим нэг улсын өрийг худалдан авч, Душанбег шахалтад оруулсан талаар ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүд дурьдаж байна.

Тажикистаны засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулархаг Бадахшан/-аас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлжээ. Одоо өрөндөө авсан уг нутагт хятадын цэргүүд орж, уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх, уул уурхайн бүс чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа нь хөдлөшгүй үнэн юм. Хэдийгээр Монголын нөлөө бүхий нийтлэлч эрхмүүд, зарим нэг мэдээллийн сайтууд үүнийг үгүйсгэж, хятадын мэдээллийн хэрэгслээс татсан орчуулгаас иш татаж байгаа ч энэхүү мэдээллийг ОХУ болон өрнөдийн цөөнгүй улсын албан ёсны, баримт түшсэн мэдээлэл баталж байна. Ялангуяа мэдэлд нь байсан Тажикийн уг хязгаар нутгийн үүх түүх, эрдэс баялаг, стратегийн ач холбогдлыг андахгүй оросын мэдээлэл олон нийтийн эргэлзээнд тодорхой хариу барьлаа.

Хятад зөвхөн энэ 1500 км газраар тогтохгүй, Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өөртөө нэгтгэхээр нэлээд эртнээс, янз бүрийн түрэмгий аргаар оролдож ирсэн юм. Уг өөртөө засах бүс нь Тажикистаны нийт газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь оршин суудаг аж. Иймээс ч хилийн хамгаалалт бараг байхгүй, эзэнгүй нутагт хятадын иргэд олноороо орж ирэн суурьших замаар түрэмгийлэл эхэлжээ. Ялангуяа алтны нөөцтэй Мургаб тосгоны орчмыг авахаар улайран зүтгэж байсан нь нууц биш. Одоо харин Бээжингийн засгийн газрын мэдэлд Тажикийн яг энэ хэсэг өөрөө ороод ирлээ. Хятадын ил болон далд өнгөлзлөгийн гайгаар Тажикистан Горно-Бадахшаны өөртөө засах мужийг 2010, 2012 онд тус тус алдахаа дөхжээ.

Бадахшаны албан бус тэргүүн, зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Толиб Аёмбеков энэ онуудад Душанбегийн засгийн газрын эсрэг босч хэд хэдэн удаагийн цуст тулаан хийж байсан юм. Үүний цаана Бээжингийн засгийн газар байсныг Тажикистаны тагнуулын газар тогтоосон. Үүнийхээ хариуд сөрөг тагнуулын албаны дарга нь гудамжинд буудуулан амиа алдсан билээ. Очир алмаз, алт болон бусад газрын баялагтай Горно-Бадахшаныг өөрийн болгох үйл ажиллагаагаа Хятадын тал дөнгөж эхэлж байгаа нь энэ. Үүндээ Тажикистаны төлж чадахгүй нь хэдийнээ ойлгомжтой болсон гадаад өрийн 50-аас илүү хувийг эзэмшиж байгаагаа ашиглах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл Тажикууд олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулгийг үл хэрэгсэн гадаад өрийнхөө хэмжээг нэмж, эдийн засгаа зөвхөн өнөөдрөөс тооцон “савируулсан”-ныхаа горыг ийн амсч байна гэсэн үг. Тажикистаны засгийн газар нутаг тасалж өгч байгаатай холбогдуулан Хятад хилээ нээгээд байгаа юм.

Хүн ам цөөтэй, хилийн хяналт олон жилийн хямралын дүнд үгүй болсон Горно-Бадахшанд одоо юу болж байгааг тодорхойлох эх сурвалж үнэндээ алга. Хичнээн хятад цэрэг, иргэн нэвтэрч ямар хэмжээний нутагт суурьшиж байгааг ч Душанбе мэдэж чадахгүй байна. Арга ч үгүй юм. Анх 1000 км хавтгай дөрвөлжин газар Хятадын талд эзэмшүүлнэ гэж Тажикистаны парламент баталсан ч Хятадын Засгийн газар дураараа шууд 50 хувиар нэмэгдүүлэн 1500 км хавтгай дөрвөлжин болгоход ямар ч сөрөг арга хэмжээ авч дөнгөөгүй Душанбег алдаж буй газар нутгаа хянана гэж горьдолтгүй. Тэд өдгөө хятадын засгийн газарт “эрхэлж”, “өөхөлсөн”-ийнхөө шанг хүртэж сууна.

Хятадын шазруун түрэмгийллийн эсрэг ЗХУ унасан цагаас хойш буюу 20 гаруй жил дангаараа сөрөн зогссон Горно-Бадахшаны уугуул иргэдийн тэмцэл, асгаруулсан цус ийнхүү үнэгүйдлээ…

С.Сүлд

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(122.201.21.93)
bid ch umnugoviig aldahad oirhon bolchihson yum bishuu. ene yanzaaraa baival udahgui ee
2015-03-08 13:21:39
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан