Филиппинд хар тамхины дайны талаарх мөрдөн шалгах ажиллагаа болж байна

Info@medeelne.mn
2023/03/20

Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн эхлүүлсэн харгис хэрцгий “хар тамхины дайнд” амь үрэгдэгсдийн хэргийг шийдээгүй. Тэгвэл Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ) тус хэрэгтэй холбогдуулан хүн амины хэргийн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүний дараахан амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн шинэ Засгийн газрыг ОУЭШ-тэй хамтран ажиллахыг уриалсан.

Тус улсын далд эдийн засгийг бүрдүүлэгч хар тамхины наймаатай тэмцэхийн тулд Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн харгис хэрцгий арга хэмжээ явуулсны улмаас олон зуун энгийн иргэд хохирсон ч одоог хүртэл тэдний хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Мөн хар тамхины дайны үеэр 20 настай Олдрин гэх залуу 2017 оны 10-р сард Кесон хотын гудамжаар хөндлөн гарч яваад амиа алдсан юм. Түүнийг мотоциклтой масктай этгээд 5 удаа буудаж, 3 сум нь толгойн тус газар нь оносны улмаас амиа алдсан байна. Хүүгийн аав Кастилло амь насыг хөнөөсөн хэргийн талаар цагдаад өргөдөл гаргаж, мөрдөн байцаалт эхлүүлсэн боловч, уг хэргийг үйлдсэн этгээдийг олох тал дээр цагдаагийнхан дорвитой арга хэмжээ аваагүй гэж Алжазира агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Харин хар тамхины дайны үеэрх хохирогчдын хэргийг ОУЭШ дахин нягтлан шалгах үйл ажиллагааг явуулж эхэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29