Та “Сүнсэнд даруулж” байсан уу?
2014/12/21
Share |
“Шөнө дунд аль эсвэл өдрийн цагаар түр зүүрмэглэх зуур гэнэт сэрж, ойр хавийн чимээ сонсогдох боловч, өөрийгөө яаж ч хүчилсэн биеэ хөдөлгөж чадахгүй байх бөгөөд хамаг хүчээрээ хоолойгоо шавхсан ч дуу гарахгүй, яг л үхэл ирж байгаа мэт мэдрэгдэж эцэст нь арай хийж ухаан орох үед босоод хартал хамаг биенээс хүйт оргиж, хөлс гарсан байх” тийм үе таньд тохиолдож байсан уу?
 
 Дэлхий дээр ийм тохиолдолд өртөж байсан хүн олон байдаг гэнэ. Тэр дундаа Ази болон Африкийн хүмүүст цагаан арьстан буюу Европ, Америкчуудаас илүү хувиар тохиолдож байдаг юм байна. Мэдээж хэрэг тэр дундаа Япон улсад сурч, амьдарч байгаа бидний хувьд ийм зүйлтэй учрах нь байнгын үзэгдэл гэж хэлдэг хүн ч цөөнгүй байдаг мэт.
 
 Энэхүү үзэгдлийг дэлхий  нийтэд маш олон талаас тайлбарладаг бол Монголчууд “Хар дарах, Сүнсэнд даруулах” гэх мэтээр  хэлдэг байна. Харин шинжлэх ухааны үг хэллэгээр үүнийг “Sleep paralysis” буюу нойрны саажилт гэж нэрлэдэг байна. Энэ нь та бүхний мэдэх нойрны REM-stage(гаднаас харахад унтаж байгаа мэт боловч тархи ажиллагаатай байх үе)-ийн үед илрэх бөгөөд энэ үед хүний амьсгалах эрхтэн болон нүдний эргэн тойрноос бусад бүх булчин доод тэлэлтийн байдалд ордог байна. Тийм ч учир энэ үед өөрийгөө сэрүүн байна гэдгийг мэдэж байдаг ч биеэ удирдаж чаддаггүй бөгөөд хүний тархи хэвийн ажиллаж байдаг учир айдсыг мэдэрч, үүгээр хий юм харж эхэлдэг байна. Үүнээс санаа авч зарим телевизийн нэвтрүүлэг болон аймшгийн кинонууд бичигдсэн гэнэ дээ.
 
 Мөн 15-аас 30 орчим насныханд энэ үзэгдэл элбэг тохиолддог бөгөөд тэр дундаа өсвөр насныхан, оюутан сурагчдад ихэвчилэн илэрдэг гэсэн судалгааны баримт байдаг байна. Эдгээр насны хүмүүсийн нийтлэг чанар гэвэл өдөр тутмын амьдралын хэв маягаа алдсан, шөнийн амьдралтай, нойр дутсан эсвэл их нойртой, мөн хэт ядаргаанд орсон байх магадлал ихтэй байдаг гэнэ. Эдгээр нь бүгд “sleep paralysis”-ийн үзэгдэлд автахад шууд нөлөөлдөг бөгөөд бас нэгэн өөр томоохон хүчин зүйл нь буруу унтах хэв маяг буюу цээжин дээрээ хоёр гараа дарж унтах эсвэл хэт өндөр дэр хэрэглэх, зузаан юм нөмөрч унтах зэрэгтэй холбоотой байдаг байна.
 
 Иймээс энэхүү “нойрны саажилт” таньтай тохиолдсон үед дараах арга хэмжээ авснаар хэвийн үзэгдэлд хурдан буцаж орох магадлалтай юм. Үүнд:
 
Нүдний хараагаа баруун, зүүн, дээш, доош тойруулан эргүүлэх
Нүдээ нээж, хаах
Уруулын эргэн тойрон дахь булчингаа тэлэх
Хэл болон дух, эрүүний хэсгээ аль болох түргэн хөдөлгөх
Хамгийн түрүүнд хүзүүгээ хурдан хөдөлгөх
Дараа нь мөр, гар, гарын хуруу, хөл гэсэн дараалалтайгаар булчингаа хөдөлгөж, сулласнаар таныг хамгийн хурдан хугацаанд, хэвийн байдалд оруулдаг байна.
 Харин “сүнсэнд даруулмааргүй” байгаа хүмүүст хандаж хэлэхэд аль болох өдөрт тогтмол цагаар унтаж, сэтгэл санааны хямралаас өөрийгөө гаргах аргыг эзэмшихийн зэрэгцээ унтахаас өмнө хоол идэхээс сэргийлээрэй. Мөн гадуур алхах болон унтахаас өмнө хэт их толгой ажиллуулсан зүйл хийхгүй байхыг зөвлөж байна.
Б.Дамба
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.20)
wh0cd911425 cialis 20 mg
2017-04-24 03:02:21
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан