Н.Наранбаатарыг үлдээж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрыг бүрэн эрхээс нь түдгэлзүүллээ

Info@medeelne.mn
2023/03/30

УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах нь зөв гэж үзлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гурван гишүүний асуудлыг нээлттэй явуулах горимын санал гаргасан ч хуульд зааснаар хаалттай явуулахаар болсон. Учир нь, хувь хүний болон албаны нууцтай холбоотой асуудал хөндөгдөх тул хаалттай явуулах шаардлагатай болсон юм.

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтыг цаасаар авчээ. Уг саналыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн. Харин хуралдаанд 75 гишүүн оролцох ёстойгоос 21 гишүүн оролцоогүй, 54 гишүүн оролцож яллагдагчаар татагдсан гурван гишүүнээс асуулт асууж, тайлбар авчээ.

Ийн дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр энэ удаагийн УИХ 73 гишүүнтэй ажиллах болж байна. УИХ өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа нүүрсний хэрэгт нэр холбогдон, Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 5 цагийн өмнө
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 6 цагийн өмнө
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 6 цагийн өмнө
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна Өчигдөр
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч б… 2024/04/12
Дорнод, Булган аймагуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2024/04/12
Олимпын баг тамирчдын хувцсыг “MICHEL & AMAZONKA”, “MIZUNO” брэндүүд у… 2024/04/11
Хотын дарга барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна 2024/04/11
Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 2024/04/11
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх” тогтоолын төслийг … 2024/04/10
Хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолно 2024/04/10
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаа… 2024/04/10
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр… 2024/04/10