2014 онд бүх татвар хасахтай, ганцхан торгууль л нэмэхтэй гарлаа
2014/12/23
Share |

Баримт 1: Улс орныхоо 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг харлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд гаруй төгрөгөөр тасалджээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, НӨАТ, онцгой албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүгд хасахтай гарчээ. Хачирхалтай нь 2014 онд ганцхан хүү, торгуулийн орлого л өсөлттэй гарчээ. Улиран одож буй 2014 оны төсөвт хүү торгуулийн орлогоос 58.3 тэрбум төгрөг олно гэж тусгасан. Гэтэл хүү торгуулийн орлого гэж 102.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж чаджээ. Ард иргэдээ торгосоор байгаад төлөвлөгөөгөө 43.9 хувийн зөрүүгээр давуулан биелүүлсэн гэсэн үг л дээ. Бахархах зүйл ердөө ч биш!

Баримт 2:
Улсын нийслэлээс эхлээд хөдөө орон нутагт ч иргэдийг торгох ажиллагаа гаарч байна. 2014 онд Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх тээврийн хэрэгсэлд төрлөөс нь хамаарч жилд нэг удаа 20.000-70.000 төгрөгийг авто машин ашигласны төлбөрт төлөхөөр журамласан. Ингээд Улаанбаатарын автомашинтай иргэдээс 2014 онд 9.3  тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Мөн Улаанбаатар хотын төсвийг харахад 2014 онд хүү торгуулийн орлогыг 2.6 дахин нэмэгдүүлж 12.5 тэрбум төгрөг байхаар тусгасан. Үүнийг нийслэлчүүдэд хувааж үзвэл нэг иргэнд 10.420 төгрөгийн торгууль ногдоно. Аймаг орон нутгийнхны иргэдээ торгож олно гэсэн төлөвлөгөөг энэ мэтээр түүж харвал анхаарал татах олон тоо гарна.

Баримт 3:
Эрх баригчид 2015 оны төсвөө ч гэсэн ард түмнээ торгож бүрдүүлнэ гэж төлөвлөсөн. Тухайлбал 2015 онд татварын бус орлогыг 519.8 тэрбум төгрөгөөр нэмж 1.2 их наяд төгрөгт хүргэнэ гэсэн. Бас 2015 оны төсөвт хүү торгуулийн орлогыг 152.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 210.8 тэрбум төгрөгт хүргэхээр болсон.  Өөрөөр хэлбэл ард түмнийг торгох маягаар байгаа хэдийг хармаанаас нь суйлах бодлогыг дэвшүүлсэн.

Баримт 4:
АН-ынхан 2015 оны эдийн Засгийн хүндрэлийг даван туулахын тулд Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2 дахин, авто тээврийн хэрэгслийн татварыг 2 дахин, малын хөлийн татварыг нэг богд 1000 төгрөгөөр тооцож авах, Улаанбаатар хотын татварыг шинээр бий болгох хуулийн төсөл оруулж ирсэн. МАН-ын өргөн эсэргүүцэлтэй тулгарсаны үр дүнд энэхүү хуулийн төслөө эргүүлэн татаж авсан. Татвар гэсэн хуулийн нэрээр эдийн засгийн хямралын бүх ачааг ард түмэн, айл өрхүүдэд соёлтойгоор үүрүүлэх гэсэн санаа л даа. 

Баримт 5: Сүүлийн үед ард түмэн "улайрсан татварынхан", "улайрсан торгуулийнхан" хэмээн ярих болов. Яагаад ингэж нэрлэв? Ард түмний татварыг хурааж байдаг татварынхан сүүлийн хэдэн жилд асар их хэмжээний мөнгийг урамшуулал нэрээр авсан. Тэдний урамшуулал нэрээр авсан мөнгө тэрбум, тэрбумаар хэмжигдэнэ. Нийслэлийн татварын газрынхан нэг байцаагчид 771 сая, Баянгол дүүрэг хоёр байцаагчид 1.1 тэрбум, Баянзүрх дүүрэг гурван байцаагчид 1.4 тэрбум, Чингэлтэй дүүрэг хоёр байцаагчид 1.3 тэрбум, Сүхбаатар дүүрэг хоёр байцаагчид 2.6 тэрбум, Сонгинохайрхан дүүрэг хоёр байцаагчид 500 сая, Хан-Уул дүүрэг хоёр байцаагчид 700 сая, Багануур дүүрэг нэг байцаагчид 52 сая, Налайх дүүрэг хоёр байцаагчид 26 сая төгрөгийг урамшуулал нэрээр олгосон нь илэрсэн. Татварын орлого бүрдэхгүй байхад Улаанбаатарын татварынхан ард түмний мөнгөнөөс тэрбум, тэрбумаар нь аваад суудаг болсон. Тэд аж ахуйн нэгжүүдийг торгох, торгуулийн хүү бодох талаараа л толгойгоо уралдуулна. Бас төрийн нэрээр торгууль тавигчид төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхийн тулд улайрдаг болов.

Дүгнэлт бас асуулт:
Энэ бүх баримтууд дарга нар өөрсдийн буруу шийдвэрүүдийн алдаанаас эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин муудаж, аж ахуйн нэгжүүд дампуурч татварын орлого буураад ирэхээр ард түмнээ торгох, шинэ татвар бий болгох замаар татварын орлогоо бүрдүүлэх бодлого дэвшүүлж эхэлснийг харуулж байна. Сүүлийн хоёр жилийн, бас ирэх жилийн төсвийг харахад ард түмнийг торгох, торгуулиа төлөхгүй удаавал хүү бодох замаар олно гэсэн мөнгөний хэмжээ өсч байна. Цаашдаа ард түмнээ торгоод төсвөө бүрдүүлээд байх уу? Ард түмэн бас торгуулаад дуугуй суугаад байх уу? гэдэгт ч хариу олох ёстой.

Эдийн засгийн хямралаас гарах арга замаа дарга нар шинэ татвар бодож олох, ард түмнийг торгох замаар мөнгө татах, түүний хүүг өсгөх, торгуулийн төрөл хэлбэрийг олшруулахын төлөө бодлого уралдуулах гэж ойлгожээ. Үүний оронд хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, татвараа уян хатан болгох, үндэсний үйлдвэрлэлээ сэргээх, гадаад худалдаагаа өргөжүүлэх, шинэ зах зээл нээх, шинэ ажлын байр бий болгохын төлөө үзэл санаагаа уралдуулах замаар шийдэл олцгооё л доо.

АН-ынхан 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө "Монгол хүн-2020" гэсэн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Тэгээд орон даяар "АН хүнээ ярьдаг. Хүндээ анхаардаг. Хүндээ чиглэсэн бодлого явуулдаг. МАН-ынхан эдийн засаг, газар тариалан, мал ярьдаг. Хүнээсээ тасарсан. Хүн ярихгүй байна. Ийм бодлогын ялгаатай" гэсэн сурталчилгааг их хийсэн дээ. Ард түмэн АН-ыг үнэхээр хүнээ ярьж байна. Хүндээ анхаарах юм байна гэж саналаа өгсөн. Харамсалтай нь Засгийн эрхийг барьснаасаа хойш хүнээ торгох бодлогыг гаарууллаа. Хүндээ анхаарч байгаа нь энэ юм болов уу?

Нийтлэлч: Г.Өрнөхбаяр

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(122.201.19.70)
Санал нэг байна.Багшдаа амжилт хүсье
2014-12-24 08:33:57
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан