Франц Улсын цагдаагийн хүчин засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буй жагсагчдын эсрэг бүдүүлэг тактик хэрэглэж байна

Info@medeelne.mn
2023/04/06

Францын цагдаа нар тэтгэвэрт гарах насыг хоёр жилээр сунгасан засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буй иргэдийн жагсаалыг зэвсгийн хүчээр дарахаар оролдож байна.

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн насыг сунгах шийдвэр гаргасны дараа тус улсын иргэд гудамжиндаа гарч жагссан бөгөөд уг эмх замбараагүй байдлыг дарах арван мянган офицерыг томилжээ.

Хуульчид болон хүний эрхийн нийгэмлэгүүд жагсагчдын хөдөлгөөнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, баривчлах, жагсаалд оролцож буй идэвхтнүүдийн талаар мэдээлэл цуглуулах, олон нийтийг хүчээр хянах зэрэг хууль сахиулах байгууллагын хэрэгжүүлж буй арга хэрэгслийг хүчтэй шүүмжилж байна.

НҮБ-ын зүгээс Францын цагдаа нарыг хэт их хүч хэрэглэхээс зайлсхийхийг уриалсан бол Европын Холбооны хүний эрхийг хамгаалах байгууллага хүч хэрэглэх арга нь эмх журмыг сахиулахтай холбоотой эсэхэд эргэлзэж байна.

Гуравдугаар сард л гэхэд 2100 гаруй хүнийг баривчилсан хэдий ч тэднээс маш цөөхнийг буруутайд тооцсон. Мөн Сент-Солин усан сан дахь байгаль орчныг хамгаалах эсэргүүцлийн жагсаалд оролцсон хоёр хүн ухаангүй хэвээр байгаа бөгөөд 286 жагсагч шархадсаны нэг нь нүдээ алдсан, бас нэг хүн хуруугаа алдсан байна.

Эх сурвалж: French police deploy rough tactics at anti-government protests | Financial Times (ft.com)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29