Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ
2015/01/01
Share |

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ

        Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ.

Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон үйлдвэр үүдээ нээж бүтээн босгох их үйлсэд хурд нэмлээ.

Тухайлбал барилгын материал, гахиурын, ган, ширэм боловсруулах,  хүнсний  болон бусад үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Эдийн засгийн хүндрэлийг сөрөн эх орны бүтээн босгох салбар өндийж байна.

2014 онд манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Энэ бол Монголчууд бид ихийг бүтээж эхэлснийг нотолсон сайн үзүүлэлт юм. Мал сүргийн тоо түүхэндээ хамгийн их буюу 52 саяд хүрлээ. Энэ нь 25 жилийн өмнөхтэй харьцуулахад бүтэн нугарч өссөн үзүүлэлт юм. Бид өнгөрсөн хавар 313 мянган га талбайд тариалалт хийж 520 мянган тонн үр тариа хураан авсан нь сүүлийн 17 жилийн хамгийн өдөр үзүүлэлт боллоо.

Өнгөрөгч намар эх оронд маань хөрш улсуудын төрийн тэргүүнүүд айлчилж, анх удаа Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурвалсан уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улс 2016 онд AСEM буюу Ази-Европын 11 дэх өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Мөн анх удаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай явагдаж, ил тод байдлын гэрээ батлагдаж, Мянганы сорилтын сангийн төсөл үргэлжлэн хэрэгжих боломжтой боллоо. Манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, дэлхий дахинд Монголчуудын нэр сайнаар түгэн дэлгэрсэн он боллоо.

Алсран одож буй 2014 онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн тэмдэглэлт болон Халхын голын ялалтын 75  жилийн түүхт ой тохиолоо. Мөн соёл урлаг, спортын салбарт бид амжилтаа ахиулж чадлаа.

        Эрхэм хүндэт иргэд ээ,

Хуучин он хулжирч, шинэ он гарах мөч ойртсоор байна. Өнгөрсөн онд хийж бүтээснээ улам бэхжүүлж, ирэх 2015 онд улам ихийг хийж бүтээцгээе.  Манай Их хурал, Засгийн газар, төр засгийн бүх шатны байгууллагууд гар нийлэн ирэх онд олон тулгамдсан асуудлыг шийдэж, улам урагшлан дэвжинэ гэдэгт би итгэлтэй байна.

Хамгийн гол нь хариуцлага, бүтээн байгуулалтыг эрхэмлэн ажиллацгаая. Энэ тухай саяхан бид УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой ярилцсан. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжиж, түмний хөрөнгийг зарцуулах үйл явц нээлттэй, хяналттай болох цаг эхэлнэ.  

Үүний араас Нийтийн сонсголын, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, Захиргааны, Иргэдийн оролцооны, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэрэг иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн, албан тушаалтанд үүрэг хариуцлагыг нь сануулсан, шударга ёсыг тогтооход жинтэй хувь нэмэр болохуйц олон хуулийг ирэх онд хэлэлцэн батлуулахаар төлөвлөж байна. 

Ирэх 2015 он бол Монголчуудын хувьд алт шиг үнэ цэнэтэй, хором бүрийг нь алдалгүй ашиглах чухал он байх болно.

Цаг хугацаа бидэнд гадаадын мөнгөн тэмдэгтээс ч илүү үнэ цэнэтэй хамгийн чухал хөрөнгө оруулалт. Гарч буй шинэ жил ирээдүйн хөгжлийн 10 жилтэй тэнцэхүйц тийм үнэ цэнэтэй байх болно.

Цаг хугацааг алдалгүй бэрхийг сөрж, боломжийг ашиглаж, бүтээлч хариуцлагатай ажиллахыг нийт иргэддээ уриалж байна. Энэ уриалгыг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист суугаа иргэддээ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт сурч боловсорч, аж төрж байгаа Монголчууддаа хүргэж, нийт Монгол түмэндээ шинэ оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.    

Энэ мөчийг таацуулан дэлхийн олон газраас эх орноо, байгууллагаа төлөөлөн манай улсад ажиллаж амьдарч байгаа хүн бүрт шинэ оны мэндийг хүргэе.

        Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд хоёр саяулаа болсноос хойш 27 дахь жилийн босгон дээр гурван сая дахь иргэнээ манай улс өлгийдөн авна. Монголчууд маань ерөөлөөр олуулаа болж байна. Ирэх жилүүдэд эх хүүхдийнхээ эрүүл мэндэд улам онцгой анхаарч ажиллах үүрэг айл өрх, төр засгийн болон эрүүл мэндийн байгууллага бүрт ирж байна.

Он солигдох энэ торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр албаны   үүргээ гүйцэтгэж байгаа эмч сувилагч, цагдаа, гал сөнөөгч, онцгойгийнхон, эр цэргүүд болон эмчилгээ сувилгаа хийлгэж буй иргэддээ шинэ оноо өнгө жавхаатай угтахыг хүсэн ерөөж байна.

2015 он шинэ санаачилга, бүтээн байгуулалт улам нэмэгдсэн сайхан жил болно. Бүтээн босгохын эрч хүч ундарсан үйлдвэрийнхээ энэ нүргээн дундаас азай буурлууд, алиа бяцхан үрс, айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Гарч буй шинэ жил хүн бүхний ерөөл биелсэн сайхан жил байх болтугай!

Ингээд энэхүү цагаан сүүнийхээ дээжийг Монгол түмний минь буян заяа, хийморь өөдрөг, Монгол айл бүрт аз жаргал, сайн сайхны ерөөл баялхаж байхыг бэлгэдэн өргөе!

Та бүхэндээ

Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэе!

Монгол түмэн минь шинэ оноо сайхан угтаарай!

ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ!

 

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан