Германы Социал Демократ намын дарга Монгол Улсад анх удаагаа айлчлал хийж байна

Info@medeelne.mn
2023/06/09

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн урилгаар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл  Монгол Улсад энэ сарын 8-11ний өдрийг хүртэл айлчлал хийж байна.

Монгол Улсад анх удаагаа айлчлан ирж буй түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар угтан авчээ.

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл айлчлалын бүрэлдэхүүнд Германы Социал Демократ Намын дэд дарга, Заарланд муж улсын Ерөнхий сайд Анке Рээлингер болон албаны бусад хүмүүс багтсан байна.

Айлчлалын үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл нар хоёр намын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах бөгөөд 160 жилийн түүхтэй Германы Социал Демократ Намын хувьд өмнө нь азийн улс төрийн хүчинтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаагүй бөгөөд анхных нь Монгол Ардын Нам болж байгаа юм байна. Мөн айлчлалын хүрээнд “Социал демократ үзэл баримтлал 21-р зуунд – Герман, Монголын нийтлэг чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт  хоёр намын дарга нар оролцох гэнэ.

Бундестаг дахь эрх баригч Германы Социал Демократ Нам, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хамтын ажиллагаатай байдаг. Энэ ч утгаар айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзах юм байна. на. 2022 оны 10 дугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар ХБНГУ-ын Бундестаг дахь Германы Социал Демократ Намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх манай улсад айлчилж байсан юм.

Дашрамд сонирхуулахад ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл  06 дугаар сарын 05-11-ний хооронд азийн гурван улсад айлчилж байгаа юм. Тодруулбал Монгол Улсад хийж буй айлчлалынхаа өмнө БНСУ болон БНХАУ-д айлчлал хийсэн юм. БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзжээ. Уулзалт нь Хятадын Ерөнхий сайд Ли Цяны 06-р сарын 20-ны өдөр ХБНГУ-д хийгдэх айлчлалын өмнө хийгдэх хэд хэдэн том уулзалтын нэг байсан байна. БНХАУ-д хийсэн айлчлалынхаа дараа БНСУ-д айлчилсан. БНСУ-ын Үндэсний ассемблэйд зочилж, Герман болон Солонгос хоёр орны цаг уур, эрчим хүчний бодлогын асуудал хөндсөн уулзалтад оролцож санал бодлоо хуваалцжээ. Мөн түүнчлэн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жин Пактай уулзсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: “Ачит Эх”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа 11 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Малчдыг чадваргүй, мэдлэггүй гэсэн үгний чинь төлөө м… 26 минутын өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 18 цагийн өмнө
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… 23 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… Өчигдөр
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна Өчигдөр
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… 2024/04/17
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ 2024/04/17
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12