Багануур дүүрэг хот болгоход бүрэн боломжтой...
2015/01/20
Share |

Р.ӨНӨРЖАРГАЛ: Багануур дүүрэгт эдийн засаг, төлөвлөлтийн хувьд хот байгуулах бүрэн боломж бий

УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга болох гэж байна. Энэ асуудлаар Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалаас тодруулга авлаа.

-Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдээс санал авах гэж байна. Тус дүүрэгт хот байгуулсанаар ямар ач холбогдолтой вэ?

-Анх 2006 онд Багануур дүүрэгт хот байгуулах асуудал яригдаж, тухайн үед иргэдээсээ асууж 96,5 хувийн санал авч байсан. Гэвч бодит ажил болж чадалгүй өнгөрсөн юм. Дүүргийн иргэд ч үе үеийн нийслэлийн удирдлагуудад энэ асуудлаар санал, сэтгэгдлээ илэрхийлж, шийдэж өгөхийг хүсдэг байсан. Харин энэ удаад хотын дүрмийн асуудалтай хамт, дүүрэгт хот байгуулах асуудлыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан  хот, дүүргийн хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Үнэхээр манай дүүрэгт хот  байгуулах шаардлага, боломж бий  юу гэвэл бүрэн боломжтой. Манай иргэд ч үүнтэй санал нийлнэ. Эдийн засаг, газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн хувьд бие даах цаг хэдий нь болсон. Засгийн газраас гарсан тогтоолын дагуу  Багануур дүүрэгт Оюутны хотхон, Нийслэлийн төлөвлөлтөөр уурхайгаа түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах төлөвлөгөөтэй. Ингэхийн тулд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм.

-Санал асуулгыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Бид олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс хотын дүрмэнд санал авч, дахин боловсруулж бэлэн болгосон. Дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж санал асуулга явуулахаар тов гаргасан юм. Манай дүүрэг дээр энэ сарын 21, 22-ны өдөр буюу лхагва, пүрэв гарагт 07-20 цагийн хооронд санал асуулга болно. Хороодод тусгай байр засч байна. Иргэд сонгууль өгөх зарчмаар иргэний цахим  үнэмлэхтэйгээ ирж санал өгнө. 100-аас дээш ажилтантай байгууллага, очиж өгөх боломжгүй иргэдээс өнөөдөр, маргааш битүүмжилсэн хайрцагаар санал авна. 22-ны өдөр 22 цагийн байдлаар эхний дүн мэдээ гарахаар тооцож байна. Хөндлөнгийн хянагч, ажлын хэсгийн хяналттайгаар санал авах ажиллагааг явуулна.

-Дүнг ямар байдлаар гаргах вэ, хэрэв дэмжсэн тохиолдолд?

-Санал асуулгад 30 гаруй мянган иргэнээс 16800 иргэн оролцох ёстой. 50 хувиас дээш иргэний оролцоотой байвал дүнг хүчинтэйд тооцно. Санал өгсөн иргэдийн 50 хувиас дээш нь дэмжсэн бол дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барина.  Олон жил ярьж, хүсч байсан  Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдээс санал авах гэж байна. Тиймээс иргэд маань идэвхтэй оролцож, дэмжиж санал өгөхийг уриалж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
dPkpbq gzwqntxpgvcf, [url=http://ktxtiszjvspv.com/] ktxtiszjvspv[/url], [link=http://ecpmvaprhtpq.com/ ]ecpmvaprhtpq[/link], http://vzhqsfmkmkod.com/
2016-05-21 04:07:02
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан