"Squid Game Season 2" тун удахгүй

Info@medeelne.mn
2023/09/04

Netflix компанийн бүтээл "Squid Game" олон ангит кино гарсан даруйдаа шуугиан тарьж АНУ-ын зах зээлд тэргүүлсэн анхны солонгос кино болсон билээ.  45,6 тэрбум воны бооцооны төлөө амь насаа үл хайхран нууцлаг эрсдэлтэй тоглоомд оролцож буй хүмүүсийн тухай гардаг

Нэг л өглөө сэрсэн чинь гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрстэй нэрийн хуудас, дээрээ янз бүрийн зурагтай бөөрөнхий чихэр болон зүү, ногоон бэлтгэлийн хувцастай зөндөө олон хүн, “Консуни”-гийн арай царай муутай хувилбар ч юм шиг хүүхэлдэйн зургаар сошиал платформууд дүүрчихсэн байсан.  Азид төдийгүй дэлхийн хэмжээнд Netflix-ийн шилдэг цувралын жагсаалтыг тэргүүлж чадсан уг бүтээлийн хоёрдугаар бүлэг тун удахгүй гарах гэж байна.

Уг киноны зохиолч, найруулагч Hwang Dong Hyuk нь “Silenced” (2011), “Miss Granny” (2013), “The Fortress” (2017) кинонуудаараа алдартай нэгэн. Тэрээр өөрийнхөө анхны олон ангит бүтээлийн тухай “Томчуудын амьдралын төлөөх эцэс төгсгөлгүй тэмцлийг хүүхдүүдийн тоглоомтой холбож, хамгийн гэгээлэг дурсамжууд хэрхэн аймшигтай болон өөрчлөгдөж буйг кино болгон хийхийг хүссэн” гэж хэлсэн байдаг бол “Squid Game” цувралыг арав гаруй жилийн турш төлөвлөж, бэлдсэн ба эцэст нь есөн ангит кино болон үзэгчдийн хүртээл болгосон аж.

Зохиолч, найруулагч Hwang Dong Hyuk  “Squid Game шиг цувралын зохиол бичих нь надад маш бэрх байсан. Эхний хоёр ангийн зохиолыг би зургаан сарын турш бичсэн л дээ. Заримдаа найзуудтайгаа уулзаад санаа бодлоо солилцдог байлаа. Харин хоёрдугаар бүлгийн тухайд бодсон төлөвлөгөө байхгүй ч хэрэв хийхээр болбол зохиол дээр ганцаараа ажиллахгүй. Илүү олон зохиолч, найруулагчтай хамтарна гэж бодож байна” хэмээн тухайн үед хэвлэлүүдэд байр сууриа идэрхийлж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29