“НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналаар мэтгэлцээн зохион байгуулна”

Info@medeelne.mn
2023/10/10

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр  мэдээлэл хийлээ.   

Тэрээр  "УИХ-ын хянан шалгалтын тухай хууль батлагдсан. Ингэснээр төрийн босоо хариуцлагын тогтолцоо бус хариуцлага хяналтын тогтолцоог бий болгосон. Мөн  D-parliament цахим системийг нэвтрүүлээд жил гаран болж байгаа бөгөөд энэхүү цахим системийг хөгжүүлэн D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж дуусаж байгаа. 

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах боломж бүрдэж байна. D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг аравдугаар сарын 17-нд олон нийтэд танилцуулах болно. Цахим өргөдөл гомдлын системд иргэдээс ирж буй дийлэнх санал гомдлоор мэтгэлцээн зохион байгуулдаг болох юм.

Иргэдээс гурван төрлийн гомдол ихээр ирсэн. Нэгдүгээрт, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол ялыг чангатгах гэх санал ирсэн.

Мөн МҮХАҮТ болон CEO клубээс НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг  ирүүлсэн. Уг саналыг Сангийн яаманд хүргүүлж, боловсруулан төсвийн тооцоолол гарган мэтгэлцээн зохион байгуулна.

Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны ширээ, сандлыг 50-иар нэмнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд бэлэглэхээр болсон. Өмнө нь  Лаосын тусламжаар хийж байсан. Харин цахим системүүд болон микрофоныг КОЙКА-гийн тусламжаар шинэчилж байв. Гэвч уг бүтээгдэхүүн нь ахин үйлдвэрлэхээ больсон. Тиймээс шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Тиймээс ирэх онд 12 тэрбум 669 сая төгрөгөөр шинэчилнэ. Энэ бол гишүүдийн тоо нэмэгдсэнээс үл хамааран шийдэгдсэн асуудал байсан" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2024/01/29
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 2024/01/29
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 2024/01/29