Ж.Ганбаатар: ОХУ-аас өчигдөр 92 вагон, өнөөдөр 52 вагон АИ-92 бензин орж ирсэн

Info@medeelne.mn
2023/10/10

Улаанбаатар хотын ШТС-уудад өнгөрсөн амралтын өдрүүдэд бензин тасалдсан. Зарим ШТС дизель түлшнээс өөр шатахуунгүй байна. Цөөн тооны станц АИ-92 бензин худалдаж байсан ч дараалал их байна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж байв.

Бензин тасалдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодрууллаа. 

Тэрбээр, ОХУ-ын Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр шатахуун экспортлохыг хязгаарлах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолд дизель түлш хамаарахгүй. АИ-92 хамаарч байна.

ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володиныг Монголд айлчлах үеэр уг тогтоолдоо өөрчлөлт оруулж, АИ-92 бензинийг Монгол руу нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд манай улсад нааштайгаар шийдэж өгнө гэдгээ мэдэгдсэн юм. ОХУ-ын Засгийн газрын шийдвэр тийм хурдан гарахгүй.

Гэвч бид тасралтгүй ажилласны үр дүнд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2023.10.05/ ОХУ-ын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орж, АИ-92-ын асуудал шийдэгдсэн. Өчигдөр /2023.10.08/ гэхэд 92 вагон АИ-92 орж ирсэн. Өнөөдөр 52 вагон АИ-92 орж ирлээ. 

Манай томоохон импортлогчид болон “Петровис”, “Шунхлай”-н шатахуун түгээх станцуудад АИ-92  байсан. “Сод Монгол” зэрэг зарим клонкод бензин байгаагүй. ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарсан есдүгээр сарын 20-ны өдрөөс хойш шатахуун импортлогч ААН-үүд 20 хоногийн хугацаанд нөөцөлсөн шатахуунаа нийлүүлж байв. Зарим колонкийн нөөц дууссан.

Би өмнө нь хэлж байсан. Монгол Улс руу ОХУ-аас түлш ачигдахгүй долоо хоноход л энд улаан гэрэл асдаг. Бид хангалттай нөөцтэй байсан тулдаа 20 хоног тэслээ. Өчигдрөөс АИ-92 ороод ирсэн учир ард иргэдийг тайван байгаарай гэж хэлмээр байна. Улаанбаатар дахь агуулахдаа бууснаас хойш ШТС-ууд руу, ялангуяа хөдөө орон нутаг руу түгээхэд 2-3 хоногийн хугацаа орох байх гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно Өчигдөр
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж Өчигдөр
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… Өчигдөр
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15