Намуудын мөрийн хөтөлбөрийг аудит буцаалаа

Info@medeelne.mn
2024/04/10

УИХ-ын 2024 оны сонгуульд 27 нам 2 эвсэл оролцоо илэрхийлж, Үндэсний аудитын газарт гуравдагуур сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн билээ. Тэгвэл Үндэсний аудитын газраас 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрийг засч, өөрчлүүлэхээр буцаасан байна. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцэхгүй байгаа учраас буцааж, мөрийн хөтөлбөөр өөрчлөх даалгавар өгчээ.

Тиймээс Үндэсний аудитын газраас 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг намуудад буцааж, 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн дотор өөрчлөн ирүүлэхийг хүсчээ. Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслээс дахин ирүүлсэн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай.

Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.

Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс /ирсэн дарааллаар/

  • Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
  • Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
  • Зүй ёс нам
  • Монгол Шинэчлэлт нам
  • Эх орон нам
  • Ард түмний хүч нам
  • ХҮН нам
  • Монголын либериал ардчилсан нам
  • Иргэний хөдөлгөөний нам
  • Эх орончдын нэгдсэн нам
  • Үнэн ба зөв нам
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  • Социал демократ нам
  • Ардчилсан нам
  • Үндэсний эвсэл
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/
  • Монгол Консерватив нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Гэр хороолол хөгжлийн нам
  • Бүгд найрамдах нам
  • Их Эв нам
  • Монголын хүний төлөө нам
  • Монголын либериал нам
  • Иргэний зориг ногоон нам
  • Хөгжлийн хөтөлбөр нам
  • Монгол Ардын нам
  • Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 10 цагийн өмнө
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… 11 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… 15 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… 16 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 16 цагийн өмнө
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… Өчигдөр
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ Өчигдөр
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12
МАН-ын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр зөвлөлдөж… 2024/04/12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч б… 2024/04/12
Дорнод, Булган аймагуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2024/04/12