“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Info@medeelne.mn
2024/04/10

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хэлэлцээд байна. Дүгнэлтээр тус хөтөлбөрт төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилт дунджаар 75 хувьтай гарсан. Гэвч авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулж, хэрэгжилтийг сайжруулах, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг энэхүү үндэсний хөтөлбөрөөр хараахан хүрээгүй, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай үйл ажиллагаа, арга хэмжээ хүлээгдэж байна.    

Монгол Улс 2015 онд Авлигын төсөөллийн индексээр 100 оноо авахаас 39 оноогоор дэлхийн 168 улсаас 72-т эрэмбэлэгдэж байсан бол 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдан, хэрэгжсэн 7 жилийн хугацаанд буюу 2022 оны үзүүлэлтээр оноо огцом буурч, төрийн албанд авлига өссөн 10 орны тоонд орж, 100 оноо авахаас 33 оноотой дэлхийн 180 орноос 116-д эрэмбэлэгдсэн ба 2023 онд оноо хэвээрээ ч эрэмбийн тухайд 121 болж таван байраар ухарчээ.

Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталж хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарах ач холбогдолтой гэж Засгийн газраас үзжээ.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд “Улсын Их Хурал Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан хугацаагаар батална.” гэж заасан.

Төлөвлөгөөний төсөлд Монгол УИХ-ын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 290 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Иймд Авлигын эсрэг хууль, дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, авлигын төсөөллийн индексэд ахиц гаргах, түүнчлэн Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-ын 2023 оны 59 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсантай холбогдуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах хэрэгцээ, шаардлагыг үзэл баримтлалд тодорхойлж, түүнд нийцүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалангийн хоршоо, гурилын хуулиуд батлагдлаа 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Ачит Эх”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Малчдыг чадваргүй, мэдлэггүй гэсэн үгний чинь төлөө м… 9 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа Өчигдөр
Ирсэн зорилгоосоо өөр зүйл хийсэн гадаадын 56 иргэнийг илрүүлж, албада… Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвш… Өчигдөр
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжл… Өчигдөр
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна Өчигдөр
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг… 2024/04/17
Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ 2024/04/17
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ба… 2024/04/16
Ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг анхааруулж байна 2024/04/16
Хууль зүйн сайд Паг Сон Жэ: Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн … 2024/04/16
Эмийн үнийн өсөлтийг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж … 2024/04/16
Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна 2024/04/15
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн… 2024/04/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин… 2024/04/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана 2024/04/12
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024/04/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээ… 2024/04/12