Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Info@medeelne.mn
2024/04/11

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Салхи дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно Өчигдөр
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж Өчигдөр
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… Өчигдөр
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15