“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Info@medeelne.mn
2024/04/12

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно Өчигдөр
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж Өчигдөр
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… Өчигдөр
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15