Ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөрийг эхлүүлнэ

Info@medeelne.mn
Өчигдөр

Нийслэл хот ЕБС-ийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн. Үүний нэг нь “Сүү хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид  ерөнхий боловсролын 8 сургуулийн бага, дунд ангийн 19.300 сурагчийг хамруулна. Ингэхдээ 7 хоногийн 3 өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөсөн юм. Хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Баярчимэг “Дэлхийн олон оронд “сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн сайн туршлага бий. Жишээ нь БНХАУ 2000 оноос эхлээд энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн Солонгос улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэгийн наснаас эхэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эерэг үр дүн гарсан судалгаа ч бий. Уг хөтөлбөрт 1 тэрбум төгрөгийн төсвийг НИТХ-аар батлуулсан. Түүнчлэн хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр сүү өгнө. Ингэхдээ нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даахаар төлөвлөж байна. Хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгнө” гэлээ.

“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл өндөр гарсан байна. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно Өчигдөр
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж Өчигдөр
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… Өчигдөр
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15