Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна

Info@medeelne.mn
20 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж буй.

Энэ хүрээнд Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас “Нарантуул” захын уулзвар, цаашлаад Чулуун овооны тойргоос “Гермес” худалдааны төв хүртэлх төв зам дагуух зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Идэрбаатар "Тухайн хашаа хайс, самбарууд иргэн, аж ахуйн эзэмшилд байж болох ч нийслэл, дүүргээс зохих зөвшөөрлийг аваагүй учраас буулгаж байна.

Зөвшөөрөлгүй байрлуулсан хашаа хайс, самбарыг буулгах мэдэгдлийг тухайн иргэн, аж ахуйн нэгжид долоо хоногийн өмнө хүргүүлж байгаа бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд ийнхүү албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаа юм" хэмээлээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд стандарт мөрдүүлэхдээ зөвшөөрөлгүй, зөрчилтэй объектуудыг буулгах, нүүлгэх, чөлөөлөх арга хэмжээг авснаар иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.


 
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Номын баяр” тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохиогдоно Өчигдөр
Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
Улаанбаатар марафон 2024 Гүйлтэд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж Өчигдөр
Улаанбаатар хот Токио хотын сайн туршлагыг нутагшуулна Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгуул… Өчигдөр
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна 2024/05/16
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаа… 2024/05/16
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анх… 2024/05/16
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 2024/05/16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүү… 2024/05/16
Санал тэмдэглэх хуудас хоёр хэсэгтэй байна 2024/05/16
Гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг 2024/05/16
АН-ынхан малчдыг ядуу амьдруулах хүсэлтэйгээ нуусангүй 2024/05/16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2024/05/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн… 2024/05/15
Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн 2024/05/15
Ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна 2024/05/15
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохи… 2024/05/15
АН: Малчдыг дэмжихгүй 2024/05/15