Гомдсон МАН-ынхан засгаас гарч тайтгарах бололтой
2015/02/16
Share |

  Шийдлийн засгийн газрын байгуулах гэж шинэ Ерөнхий сайд МАН-д урилга, заллага болж олон ч удаа гуйсан даа. Бүр сүүлдээ МАН-ын бага хурлын гишүүдэд “хайрын” захиа хүртэл бичин байж хамтрах шийдвэр гаргуулсан. Хамтрахдаа бүх төвшинд хамтарч яам, агентлагуудад УИХ-д байгаа суудлынх нь тоогоор эзлэх хувийг нь олгохоор тохиолцсон гэсэн. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайд МАН-тай хамтарч ажиллах гэрээ хүртэл үзэглэсэн.
                Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нарыг томилох хурал дээр МАН-ын хуучин дарга Ө.Энхтүвшин нэгэн сонирхолтой үгийг хэлж билээ. Тэрээр “Дөн өвлийн хүйтэн, хөр цасны хатууд ихээхэн явдалтай айлын хашаанд буулаа даа. Цаашдаа юу болдог юм байгаа юм, мэдэхгүй” гэж хэлсэн. Улс төрд олон жил байсан хүн нэгнийхээ занг ч аргагүй л мэдэх юм аа. Нийлж гэр барьсан даруйдаа АН-ынхан төрийн нарийн, дэд сайдуудын томилгооноос эхлэн МАН-ыгаа хатавчинд суулгачихсан. Тэр цагаас хойш олон ч удаа МАН ил далдаар гомдож, туниж байгаагаа илэрхийлсэн боловч нэг л болж өгөхгүй байх шиг. Үүний дараа өр нэмэхгүй байх гэсэн МАН-аас тавьж байсан хамгийн гол заалтыг зөрчсөн. АН, МАН-ын хооронд хийсэн санамж бичиг байгуулсан. Үүнд хоёр нам хамтран засгийн газар байгуулахаар бол Монгол Улсын гадаад өрийг одоо байгаа хязгаараас нь нэмэгдүүлэхгүй” гэж заасан. Тухайн үеэд гадаад өрийн хэмжээ ДНБ-ийн 49 хувьтай байна гэж танилцуулж байсан. Гэтэл тодотгол дээр энэ хувийг 70 хувьд хүргэнэ гэж зүтгэсэн. Харин дараа нь Ч.Сайханбилэг дахин нэг ухралтыг хийсэн. Тэр нь "Хямралаас гарах засгийн газрын хөтөлбөр"-ийг хамтран боловсруулж хямралыг даван туулна гэсэн гэрээний заалт. Гэтэл АН-ын бүлэг уг хөтөлбөрийг хэлэлцэх үеэрээ хэрэгжүүлэх шаардлагагүй. "ЭЗЭН 100" хөтөлбөрөөрөө явъя гэх саналыг гаргаад байгаа гэнэ.
              Энэ бүгдийн эцэст МАН-ын гишүүд болон удирдах албан тушаалтнуудын амнаас “Ярьсан хэлснээсээ буцвал бид заавал ачааны хүндийг үүрэхгүй шүү” гэх үг олонтаа гарах боллоо. Чуулганы танхимд ч тэр. Гадаа гудамжинд ч тэр. Хамгийн сүүлд энэ үг тус намын нэлээд хариуцлагатай хүний амнаас гарлаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр МАН-ын сайд нар үүрэгт ажлынхаа талаар танилцуулга хийх үеэр энэ зүйл яригдсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Ерөнхий сайдад хаяглаж “Ардын намын сонгуульд ялагдсан хоёр тохиолдолд улс орны эдийн засаг дампуурлаа. Монгол Улс бол АН, МАН-ын улс биш. Харин бүх монголчуудын улс учраас бид ачааны хүндээс үүрэлцэхээр шийдэж засагт хамтарсан. Хамтарсан цагаас хойш олон удаа АН-ынхан ярьсан зүйлээсээ буцаж байна. Тийм учраас цаашдаа Ардчилсан нам энэ мэтээр зөвшилцөл, ойлголцол, хамтын гэрээнээсээ ухарч эхлэх юм бол Ардын намынхан заавал энэ гэрээг биелүүлэх гэж, заавал энэ ачааг үүрэлцэх гэж зүтгэхгүй гэдгийг хэлэх цаг болжээ. Өөрөөр хэлбэл хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болох ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол МАН улс төрийн шийдвэр гаргаж болзошгүй” гэх анхааруулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайлаа. Үүнээс анзаарахад тэд засгаас гарах гэж буй нь тодорхой бололтой. Чухам хэзээ вэ гэдэг л сонин байна.
            Уг нь засаг солигдохын горыг иргэд өнгөрсөн хэдэн сард хангалттай амссан юмсан. Хамгийн наад зах нь шинээр томилогдсон сайд, дарга нар өөрийн хүмүүсээ албан тушаалд томилж хуучин ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг шүү дээ. Одоо ч энэ байдал үргэлжилж байна. Нам дотроо сандал ширээний төлөө үхэлдэн тэмцэлдсээр байна. Төсвийн тодотголыг хийхдээ цаг алдаж цалин мөнгөө тавьж чадахгүй иргэдийг хүнд байдалд оруулсан. Төрийн хөл толгой нь мэдэхээ байж, зөвхөн сандал суудлын төлөөх тэмцэлдээн хэдэн сарын турш өрнөсөн. Ер нь засгийг унагах санаархал хаа, хаанаа байгаа бололтой. Бие даагчид болон эвслийн бүлгийн Г.Уянга, Л.Цог нар өнгөрсөн долоо хоногт С.Баярцогтыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирсэн нь энэ хавар засгийн хүзүүг “боох” эхний алхам байлаа гэж яригдаж эхлэв. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар МоАХ-ын “толгойлогч”-ийн хамгийн ойрын нэгэн “энэ хавар засаг тарна” гэх зүйлийг ч ярьсан сурагтай. Хэрэв МАН-ын гомдож тунисандаа засгаас гарвал дараагийн засгийг бүрдүүлэх гэж дахиад л хэдэн сарын турш баахан юм болно. Ийм байдал үүсвэл эдийн засгийн хямрал байтугай засаглалын хямрал үүснэ. Тиймээс АН-ынхан болон Ерөнхий сайд хэлсэн ярьсан бүхнээсээ буцахгүй байгаасаа билээ. Арай гэж босгосон зүйлээ аль, аль нь хамгаалан 2016 оны хавартай золгоосой. Энэ бол МАН-д хайртайдаа биш юм. Харин улс орны эрх ашгаа эхэнд тавьж, намын эрх ашгаа хойш тавих хэрэгтэйг сануулах гэсэн дээ юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан