Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Info@medeelne.mn
2024/06/11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар угтаж авлаа.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Монгол Улс, Лаос Улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Лаос Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1980 оноос хойш хийж байгаа дөрөв дэх удаагийн айлчлал юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийг сэргээн завсарлаж байна 1 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын үед ажиллахад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлэ… 1 цагийн өмнө
Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүт… 1 цагийн өмнө
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-А… 1 цагийн өмнө
Авлигын эсрэг үгүй гэж хэлэхийн төлөө Монгол Ардын намыг багаар нь дэм… 1 цагийн өмнө
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Ховд а… 1 цагийн өмнө
Шударга ёсны үзэл санаа, тэмцэл дээрээ ҮНЭН байх, ҮНЭНЧ үлдэхийг МАН у… 1 цагийн өмнө
Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг Орхончууд дэмжиж байна 1 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн иргэд төрд бэлтгэгдсэн гурван нэр дэвшигчээ дэмжинэ 1 цагийн өмнө
Ерөнхий сайдын багийнхан зүүн бүсийг хөгжүүлэх шийдлээ танилцуулж байн… 1 цагийн өмнө
Шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эр… Өчигдөр
С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тун… Өчигдөр
Баянголын залуус гарааны бизнесийг дэмжих бодлогыг сайшааж байна Өчигдөр
“Ард түмэн нэгдмэл бас хүчтэйг харуулахын тулд дарханчууд та бүхэн Ерө… Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Ч.Номингийн авлигын эсрэг тууштай зогссон үзэл санааг … Өчигдөр
Узбекистан улстай цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтр… Өчигдөр
Б.Энхболд: Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх… Өчигдөр
Баянзүрхчүүд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигч… Өчигдөр
“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийдн… Өчигдөр
Хан-Уул дүүргийн сонгогчид итгэл дүүрэн байна Өчигдөр