Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

Info@medeelne.mn
8 цагийн өмнө

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна.

Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш баруун, зүүн аймгийн нутгийн зарим газраар, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр, энэ сарын 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.

Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байхыг ОБЕГ-аас зөвлөжээ.

Мөн зургаа, долоо, наймдугаар сард гарч болзошгүй цаг уурын эрсдлийг ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал мэдээлэв. Тэрээр “Төвийн аймгуудын хойд, зүүн аймгуудын хойд хэсгээр зургаа, долоодугаар сард ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Харин наймдугаар сард, олон жилийн дундаж орчим хур тундас орно. Зургаадугаар сарын 15-аас хойш хур тунадас ихсэхээр байна гэх төлөв гарсан.  Ирэх өдрүүдийн борооны тухайд 14, 15-нд харьцангуй түр зуурын маягтай төв зүүн аймгуудын хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын хойд, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Төвийн аймгуудын нутгийн бүс нутгаар орох бороо ч бас эрсдэл дагуулах магадлалтай. Үерээс гадна аадар цахилгаантай бороо гэнэтийн үер усны аюул дагуулах магадлалтай. Энэ аадар бороо аянга цахилгаан, нөөлөг салхины аюулыг үргэлж дагуулдаг" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-аас мөнгө тарааж байгаад баригдса… 2024/06/28
Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийг сэргээн завсарлаж байна 2024/06/20
Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүт… 2024/06/20
Узбекистан улстай цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтр… 2024/06/19
Улиас модны хөвөн шатаахгүй байхыг анхааруулж байна 2024/06/18
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно 2024/06/18
Завхан аймгийн Улиастай сумын зарим баг үерт автжээ 2024/06/18
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно 2024/06/17
М.Бадарчтай барилдаж өвдөг шороодсон дараах бөхчүүдэд улсын цол, чимэг… 2024/06/17
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ… 2024/06/17
Идэр голын хиймэл нуурт зэвэг, хадран загасны 12,000 жарамгайг тавьжээ 2024/06/17
7 сарын 04-07-ны өдрүүдэд “Элсэлтийн шалгалт”-ыг зохион байгуулна 2024/06/16
Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна 2024/06/15
Төв цэнгэлдэхийн дээврийг нээж хаадаг, дотроо авто зогсоолтой болгон ш… 1 цагийн өмнө
Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тө… 4 цагийн өмнө
Тайландын цэцэрлэгт хүрээлэнд зааны ихэр тугал мэндэлжээ 4 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ 4 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ 9 цагийн өмнө
Казахстаны “Алтын Дала” дархан цаазтай газарт тахь нутагшуулж байна Өчигдөр