Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ

Info@medeelne.mn
2024/06/14

Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны цол чимгийг нөхөн олгох зарлиг гарлаа гэх мэдээ  цахим орчинд түгсэн. Тодруулбал, допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын арслан М.Бадарчийг цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох зарлигийг Ерөнхийлөгч гаргах учиртай.

Шадар сайдын ажлын албанаас лавлахад "Бөхчүүдийн цолыг хураах, цол, чимэг нөхөн олгох асуудлыг Ерөнхийлөгч шийднэ. Баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс хэдийнэ бөхчүүдийн цолыг хураах, нөхөн олгох саналаа Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн. Тиймээс энэ бол Ерөнхийлөгчийн тамгын газрын хариуцах, Ерөнхийлөгчийн шийдэх асуудал" гэв.

Тэгвэл зургадугаар сарын 17-ны Даваа 10.00 цагт Төрийн ордны 1 давхар буюу "Хүндэтгэлийн өргөө"-нд өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ болох гэнэ.

Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ.

  • Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
  • Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
  • Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
  • Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
  • Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийг сэргээн завсарлаж байна 2024/06/20
Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүт… 2024/06/20
Узбекистан улстай цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтр… 2024/06/19
Улиас модны хөвөн шатаахгүй байхыг анхааруулж байна 2024/06/18
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно 2024/06/18
Завхан аймгийн Улиастай сумын зарим баг үерт автжээ 2024/06/18
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно 2024/06/17
М.Бадарчтай барилдаж өвдөг шороодсон дараах бөхчүүдэд улсын цол, чимэг… 2024/06/17
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ… 2024/06/17
Идэр голын хиймэл нуурт зэвэг, хадран загасны 12,000 жарамгайг тавьжээ 2024/06/17
7 сарын 04-07-ны өдрүүдэд “Элсэлтийн шалгалт”-ыг зохион байгуулна 2024/06/16
Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна 2024/06/15
Төв цэнгэлдэхийн дээврийг нээж хаадаг, дотроо авто зогсоолтой болгон ш… 2024/06/14
Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тө… 2024/06/14
Тайландын цэцэрлэгт хүрээлэнд зааны ихэр тугал мэндэлжээ 2024/06/14
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ 2024/06/14
Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 2024/06/14
Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ 2024/06/14
Казахстаны “Алтын Дала” дархан цаазтай газарт тахь нутагшуулж байна 2024/06/13
Булгийн урсцын төгсгөлд ус хуримтлуулах хөв цөөрмийг байгуулжээ 2024/06/13