Тайландын цэцэрлэгт хүрээлэнд зааны ихэр тугал мэндэлжээ

Info@medeelne.mn
4 цагийн өмнө

Тайландын Аютхая мужийн Аютхая түүхийн цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг 36 настай Чамчури гэх заан өнгөрсөн баасан гараг тугалж ихэр тугал гаргажээ. Заан ихэр тугал гаргах нь зууд нэг хувь тохиолддог бөгөөд эрэгтэй, эмэгтэй ихэр тугал гаргах нь бүр ч ховор тохиолдол ажээ.

Зааны түрүүлж мэндэлсэн эрэгчин тугал 60 кг жинтэй байсан бол сүүлд мэндэлсэн эмэгчин нь 55 кг жинтэй байжээ. Зааны тугалыг мэндэлснээс хойш долоо хоногийн дараа нэр өгдөг заншилтай учраас одоогоор нэр өгч амжаагүй байна. Эмэгчин тугалыг гаргахдаа эх заан цочирдож тогтворгүй болсон тул хүрээлэнгийн ажилчид хоёр дахь тугалыг гэмтэхээс сэргийлж Чамчуриг тайвшруулахыг оролдсон байна. Энэ үеэр цэцэрлэгт хүрээлэнгийн нэг ажилчин хөлөө хугалжээ.

Дэлхий дээр 52,000 гаруй Азийн заан байдгийн 15 хувь нь буюу 3,000 гаруй нь Тайландад нутагшжээ. Африкийн заануудтай харьцуулахад Азийн заанууд жижиг чих, бөгтөр нуруугаараа ялгардаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-аас мөнгө тарааж байгаад баригдса… 2024/06/28
Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийг сэргээн завсарлаж байна 2024/06/20
Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүт… 2024/06/20
Узбекистан улстай цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтр… 2024/06/19
Улиас модны хөвөн шатаахгүй байхыг анхааруулж байна 2024/06/18
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно 2024/06/18
Завхан аймгийн Улиастай сумын зарим баг үерт автжээ 2024/06/18
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно 2024/06/17
М.Бадарчтай барилдаж өвдөг шороодсон дараах бөхчүүдэд улсын цол, чимэг… 2024/06/17
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ… 2024/06/17
Идэр голын хиймэл нуурт зэвэг, хадран загасны 12,000 жарамгайг тавьжээ 2024/06/17
7 сарын 04-07-ны өдрүүдэд “Элсэлтийн шалгалт”-ыг зохион байгуулна 2024/06/16
Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна 2024/06/15
Төв цэнгэлдэхийн дээврийг нээж хаадаг, дотроо авто зогсоолтой болгон ш… 1 цагийн өмнө
Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тө… 4 цагийн өмнө
Тайландын цэцэрлэгт хүрээлэнд зааны ихэр тугал мэндэлжээ 4 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ 5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ 9 цагийн өмнө
Казахстаны “Алтын Дала” дархан цаазтай газарт тахь нутагшуулж байна Өчигдөр