Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Info@medeelne.mn
2024/06/17

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.

Тодруулбал энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд

  • Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-аас мөнгө тарааж байгаад баригдса… 2024/06/28
Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийг сэргээн завсарлаж байна 2024/06/20
Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүт… 2024/06/20
Узбекистан улстай цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтр… 2024/06/19
Улиас модны хөвөн шатаахгүй байхыг анхааруулж байна 2024/06/18
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно 2024/06/18
Завхан аймгийн Улиастай сумын зарим баг үерт автжээ 2024/06/18
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно 2024/06/17
М.Бадарчтай барилдаж өвдөг шороодсон дараах бөхчүүдэд улсын цол, чимэг… 2024/06/17
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ… 2024/06/17
Идэр голын хиймэл нуурт зэвэг, хадран загасны 12,000 жарамгайг тавьжээ 2024/06/17
7 сарын 04-07-ны өдрүүдэд “Элсэлтийн шалгалт”-ыг зохион байгуулна 2024/06/16
Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна 2024/06/15
Төв цэнгэлдэхийн дээврийг нээж хаадаг, дотроо авто зогсоолтой болгон ш… 2 цагийн өмнө
Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тө… 5 цагийн өмнө
Тайландын цэцэрлэгт хүрээлэнд зааны ихэр тугал мэндэлжээ 5 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ 5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ 10 цагийн өмнө
Казахстаны “Алтын Дала” дархан цаазтай газарт тахь нутагшуулж байна Өчигдөр