Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-аас мөнгө тарааж байгаад баригдсан бичлэг цацагдлаа

Info@medeelne.mn
2024/06/28

“Завхан аймгийн Тосонцэнгэл сумын АН-ынхан иргэдийн саналд нөлөөлж мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдан Цагдаагийн газарт шалгаж байна” гэсэн бичлэг олон нийтийн сүлжээнд түгээд байна.

Тус бичлэгт Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан сонгогчдын нэрсийн жагсаалтыг тулган иргэдэд их хэмжээний мөнгө тарааж байгааг Цагдаагийн гараас шуурхай ажиллан үйлдэл дээр нь баримтжуулан таслан зогоосон тухай дурдсан байгаа юм.

Түүнчлэн сонгогчдын саналыг авах зорилгоор АН-аас мөнгө тарааж байгаа үйлдэл удаа дараа гарч байгаа тухай мэдээллүүд гарч байна. Тодруулбал, Булган аймгийн АН-ын хорооныхон иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг тулгаж, мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх бол Өвөрхангай аймгийн зах дээр АН-аас иргэдэд 150 мянган төгрөг тарааж байгаад мөн үйлдэл дээрээ баригдсан тухай мэдээлэл байна. Түүгээр зогсохгүй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багт байрлах айлын гэрт “Аав, ээждээ өгөөрэй. АН-ыг дэмжээрэй” хэмээн 300 мянган төгрөг дугтуйнд хийж айлуудад тараасан зөрчил илэрсэн тухай мэдээлэл байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-аас мөнгө тарааж байгаад баригдса… 2024/06/28
Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийг сэргээн завсарлаж байна 2024/06/20
Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүт… 2024/06/20
Узбекистан улстай цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтр… 2024/06/19
Улиас модны хөвөн шатаахгүй байхыг анхааруулж байна 2024/06/18
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно 2024/06/18
Завхан аймгийн Улиастай сумын зарим баг үерт автжээ 2024/06/18
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно 2024/06/17
М.Бадарчтай барилдаж өвдөг шороодсон дараах бөхчүүдэд улсын цол, чимэг… 2024/06/17
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ… 2024/06/17
Идэр голын хиймэл нуурт зэвэг, хадран загасны 12,000 жарамгайг тавьжээ 2024/06/17
7 сарын 04-07-ны өдрүүдэд “Элсэлтийн шалгалт”-ыг зохион байгуулна 2024/06/16
Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна 2024/06/15
Төв цэнгэлдэхийн дээврийг нээж хаадаг, дотроо авто зогсоолтой болгон ш… 3 цагийн өмнө
Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тө… 6 цагийн өмнө
Тайландын цэцэрлэгт хүрээлэнд зааны ихэр тугал мэндэлжээ 6 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ 11 цагийн өмнө
Казахстаны “Алтын Дала” дархан цаазтай газарт тахь нутагшуулж байна Өчигдөр