С.Очирбат: Дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцанд моргэйжийн зээл олгоно
2015/03/05
Share |

-Зөвхөн төрийн албан хаагчид энэ зээлд хамрагдах боломжтой-
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбаттай ярилцлаа.
-Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах бодлогыг НИТХ-аас батлаад багагүй хугацаа өнгөрч байна. Бодлогыг хэрэгжүүлэх явц ямар байна вэ. Ойрын хугацаанд ямар ажлыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Ажил эхлүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд гаргасан. Энэ дагуу үндсэн таван чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, одоо байгаа чанарын шаардлага хангахаа больсон хуучин орон сууцыг шинэчлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, газар шинэчлэн зохион байгуулах ажлыг хийж эхлээд байна. Нэг ёсондоо гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтөд оруулж түүнээс нь хөрөнгө босгох замаар дэд бүтцэд холбох, амины орон сууцтай болгох юм. Мөн түрээсийн орон сууцаар хангах бас нэг чиглэл байна. Мөн эдгээр таван бүтээгдэхүүнийг дунд нь зохицуулалт хийх Нийслэлийн орон сууцны зөвлөл гэсэн байгууллагыг эхний ээлжид байгуулах шаардлагатай байгаа. Удахгүй шийдвэрлэх байх. Одоо бол дахин төлөвлөлтөд орсон газруудад шинээр орон сууц ашиглалтад орж байна. Хамгийн гол нь, тэнд ажиллаж байгаа компаниуд нэг зүйлийг хэлж байна.
-Юу гэж байх юм?
-Бид орон сууцаа бариад эхний үр дүнгээ гаргачихлаа. Одоо та бүхэн дэмжээд өгөөч гэж байгаа. Өөрөөр хэлбэл, борлуулалтын тал дээр нь. Үүний хүрээнд Монголын банкны холбоотой олон удаа ярилцаж дахин төлөвлөлтөд орж барьсан барилгуудыг моргэйжийн зээлд хамруулах талаар гурван сарын турш судалж үзсэний үр дүнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр энэ асуудлыг бодит ажил болгох боломжтой болж байна. Өнөөдрийн /өчигдрийн/ НИТХ-аар моргэйжид хамруулах болон урьдчилгаа төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үлдэгдлийг нь яаж зохицуулах талаар тусгай журам боловсруулж хэлэлцэнэ. Өнгөрсөн онд 20 гаруй мянган орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан байна лээ. Өмнө нь нэг жилийн хугацаанд ийм тооны орон сууцыг ашиглалтад оруулж байгаагүй.
-Зөвхөн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд гэсэн үг үү?
-Өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрийн хүрээнд 1000 орчим орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг. Үүн дээр хувиараа барьсан хэчнээн орон сууц байгааг нарийвчлан гаргавал гэр хороололд маш олон орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байх. Хамгийн гол нь, гэр хорооллыг хэдий чинээ орон сууцжуулна төдий чинээ хөрсний бохирдлоос эхлүүлээд олон асуудлыг шийдвэрлэх давуу тал үүсч байна.
-Моргэйжийн зээлийн талаар тодруулаач. Жишээ нь, ямар шаардлага нөхцөлөөр иргэдийг хамруулахаар тусгасан байгаа вэ?
-Зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж байгаа орон сууцанд моргэйжийн зээлийг олгоно. Ингэхдээ заавал нийслэлийн төрийн албан хаагч байх ёстой.
-Зөвхөн нийслэлийн төрийн албан хаагчид гэж байна. Тэгэхээр бусад хүмүүст боломж байхгүй гэсэн үг үү?
-Иргэдийн хувьд яагаад заавал төрийн албан хаагчдыг зээлд хамруулах юм гэж асууж байна. Хөтөлбөрийн зорилго нь эхний ээлжид нийслэлийн системд ажилладаг төрийн албан хаагчдыг хамруулахад чиглэсэн. Ингэхдээ зөвхөн боловсролын салбарт ажилладаг 12 мянга орчим төрийн албан хаагчийг орон сууцжуулахаар төлөвлөж байна. Эдгээр албан хаагчдын 59 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гагцхүү урьдчилгаа төлбөрийн асуудлыг нь шийдвэрлээд өгвөл цалингаараа төлөөд ч болтугай орон сууцтай болъё гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол төрийн албан хаагч тэр дундаа залуу гэр бүлд томоохон дэмжлэг үзүүлэх асуудал. Жишээ нь, урьдчилгаа төлбөрийн 30 хувийг төлж чадахгүй байгаа хүмүүст нэг боломжийг олгоно. Юу гэхээр нийслэлээс урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нь төлөх юм.
-Зээлийн журмыг баталсан тохиолдолд ямар нэгэн хатуу хязгаарлалт оруулах уу. Жишээ нь, анх удаагаа орон сууц худалдаж авч байгаа хүнийг хамруулна гэх ч юм уу?
-Өмнө нь орон сууц худалдан авч байсан уу, үгүй юү зэргээр хязгаарлалт тогтоохгүй. Мэдээж хүн хоёр дахиа орон сууц авч болно шүү дээ. Эвсэл үр хүүхэддээ авч өгч болно. Нэг ёсондоо шалгуурыг нь хөнгөвчилсөн.
-Гэхдээ заавал төрийн албан хаагчид гэж байхаар бусад хүнд боломж олговол илүү дүнтэй юм биш үү. Дан ганц төрийн албан хаагч гэлтгүй орон сууцтай болох хүсэлтэй олон хүн бий шүү дээ?
-Төрийн албан хаагч гэж онцлоод байгаа нь учир шалтгаантай. Бидний хувьд өмнөх хөтөлбөрүүд шиг дугаарлуулаад байр өгч чадахгүй. Төрийн албан хаагч бол баталгаатай цалинтай. Гэхдээ цалингаа 10, 20 саяар нь урьдчилж аваад төлөх боломж байхгүй. Харин тэр урьдчилгаа дээр нь хот дэмжлэг үзүүлээд, банк үлдэгдэл дээр нь зээл олгох юм. Тэгэхээр тухайн хүний захиалсан байр банк дээр очихоор барьцаа нь болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүн байртай болно. Цалингаасаа зээлээ төлөөд явах боломж нь бүрдэнэ. Ийм л зээлийн механизм байгаа. Өнөөдөр нийслэлийн боловсролын салбарт 12 мянган төрийн албан байлаа гэж бодоход нийт тоогоор нь авч үзвэл 40-50 мянга болоод явчихна. Тиймээс эхний ээлжид гэр хорооллыг орон сууцжуулах замаар эдгээр хүнийг хурдан хугацаанд байртай болгох боломжтой. Нөгөөтэйгүүр, дахин төлөвлөлтийн ажил хурдан эргээд явчихна. Эдийн засаг хямралтай байна гэж яриад байгаа. Магадгүй хот эдийн засаг эргэлтэд орчихвол энэхүү хямралыг зөөллөж болно шүү дээ. Үүнийг ч төрийн албан хаагчид чих тавин хүлээж байгаа юм билээ.
-Зорилтод бүлэг рүү чиглэх үү. Ямар нэгэн квот тогтоосон уу?
-Бидний хувьд иргэдийг хэд хэдэн хувилбараар орон сууцжуулах ажлыг хийж байна. Жишээ нь, “Ахмадын орон сууц” бол харж хандах хүнгүй, амьдрах газаргүй яваа хүмүүст зориулсан. Гэхдээ өмчлүүлэхгүй, өвлүүлэхгүйгээр хотын захиргааны мэдэлд байх юм. Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны зээл гэж бас явж байгаа шүү дээ. Түүнд анх удаагаа, 10 жилээс доошгүй ажилласан байх, урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай гэх зэргээр зохицуулж байгаа. Одоогийнх бол зөвхөн дахин төлөвлөлтөд орсон орон сууцнаас гэж байгаа. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Гэхдээ заавал тэдэн жил ажилласан, тийм байх ёстой гэж хязгаарлаагүй. Ялгаатай нь энэ.
-Тэгэхээр дахин төлөвлөлтийнхөө борлуулалтыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гэж ойлгож болох нь ээ?
-Ерөөсөө л дахин төлөвлөлт гэсэн том ажлыг түргэвчлүүлэх санаа. Өнөөдөр бид мөнгөө гадагшаа цацчихаад байна шүү дээ. Нэг ёсондоо барилгын материалаасаа эхлүүлээд гаднаас худалдан авч байна. Гэтэл барьсан орон сууц нь эндээ байгаад байдаг. Тэгэхээр борлуулалтыг нь дэмжээд өгөхөөр компани борлуулалтаа хайж хугацаа алддаг зүйл үгүй болно. Цаашлаад хоёр, гурав дахиа бариад явна.
-Ам метрийг нь хэдэн төгрөгт байхаар тооцож байгаа вэ. Ямар нэгэн судалгаа хийж үзсэн үү?
-Оны өмнөхөн судалгаа явуулж үзэхэд ам метр 1.4-1.5 сая төгрөгт багтаж байсан. Энэ сарын орон сууцны индексийг авч үзээгүй болохоор нарийн мэдээлэл алга. Ер нь орон сууцны үнэ буурч байгаа тухай мэдээ сонссон.
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд 2016 оныг хүртэл жил бүр түрээсийн 1000 орон сууцыг ашиглалтад оруулахаар баталсан. Тэгэхээр түрээсийн орон сууцанд зөвхөн ахмадуудаас гадна залуучуудыг оруулах уу. Эдгээр орон сууцыг барих санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа вэ?
-Түрээсийн орон сууц бол гаднын томоохон хотуудад байдаг жишиг. Өөрөөр хэлбэл, орон сууцны хангамжийн нэг хэлбэр. Бидний баталсан нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд 2016 хүртэл жил бүр 1000, дараа жилээс нь 2000 байхаар тусгасан. Санхүүжилтийн тал дээр хот өөрийн хөрөнгөөр бариад эхэлснийг мэдэж байгаа байх. Түрүүчээсээ ашиглалтад ороод явж байна. Гэхдээ эхний ээлжийн орон сууцыг зайлшгүй халамж шаардсан ахмадуудыг оруулсан. Хоёрдугаар ээлжийнх нь буюу 370 орчим орон сууц энэ жил ашиглалтад орох ёстой. Үүнийг хотын хөрөнгөөр хийсэн. Цаашдаа төр, хувийн хэвшил хамтраад хийх үү. Эсвэл зөвхөн хувийн хэвшил хийх үү гэдгийг ярилцана.
-Амины орон сууцны тухайд?
-Газар шинэчлэл зохион байгуулах гэдэг нь ерөөсөө л иргэдийг амины орон сууцтай болгох асуудал. Жишээ нь, иргэд нэг гудамжинд төлөвлөлт хийгээд хоёроос гурван давхар хаус барья. Үлдсэн газар дээр нь хөрөнгө босгох юм уу нийтийн орон сууц барья гээд тохирч болно. Эсвэл хуучин боломжийн амины орон сууцтай бол түүнийгээ шинэчлээд явах зэргээр дэд бүтэц дээр мөнгө босгоход нь хот дэмжлэг үзүүлнэ. Үүний онцлог нь иргэн өөрийнхөө газар дээр ажилтан болж, мөнгө босгох юм. Нэг тавьж байгаа шаардлага нь амины орон сууц барихдаа гурван давхраас хэтрүүлэхгүй байх ёстой. Бид эхний ээлжид зургаан байршилд энэ ажлыг эхлүүлнэ.
-Аль зургаан байршилд юм бол?
-Эхний ээлжид төвийн дүүргүүдийн зургаан байршилд амины орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд олон өрхийг байртай болгож байгаа нь мэдээж сайн хэрэг байх. Гэхдээ ашиглалтын шаардлага хангахаа больчихсон ч хүн амьдарсаар байгаа олон барилга нийслэлд бий. Жишээ нь, 40, 50 мянгат, Нэхмэлийн шар барилгуудыг буулгаж дахин төлөвлөнө гэж олон жил ярьсан ч ажил хэрэг болоогүй байна. Эдгээр ажил хэзээнээс хөрсөн дээр бууж бодит ажил болох вэ?
-Нийслэлээс жил бүр 150 барилгад хяналт шалгалт хийж чанар аюулгүй байдлын дүгнэлт гаргадаг. Ерөнхий төлөвлөгөөний газарт энэ асуудлаар дагнасан хэлтэс бий. Үүнээс гадна 1930-1940 оны үед барьсан барилгууд хүн оршин суухад эрүүл ахуйн болон чанар аюулгүй байдал талаасаа хангахгүй гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс нийслэлийн төсөвт тодорхой төсөв хөрөнгийг суулгаж, тэр дагуу чанар аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж дүгнэлт гаргадаг. Энэ дагуу хуучин орон сууцыг шинэчлэн барилгажуулах журмыг баталж, Ерөнхий төлөвлөгөөний газарт хариуцуулсан. Ингээд тус газраас сонгон шалгаруулалт зарлаж, ямар ажлыг хийж эхэлсэн. Тухайлбал, Нэхмэлийн шар барилгуудад шинэчлэл хийхээр “Фүжи” констракшн компани шалгараад ирэх сард ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн төмөр замуудын шар барилгуудад шинэчлэлийн ажлыг хийх байх. Энэ мэтчилэн шат дараатай ажлыг зохион байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх учиртай. Ингэхгүйгээр чанарын шаардлага хангахгүй байна гээд буулгана гэвэл бүтэхгүй. Тийм учраас тодорхой журмын дагуу үе шаттайгаар зохион байгуулж байна. Нийслэлд чанарын шаардлага хангахгүй 1000 орчим барилга байгаа гэсэн тоо бий.
-Гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийн хүрээнд 14.6 мянган айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулна гэсэн. Төлөвлөгөө ёсоороо ийм хэмжээний барилгыг оруулах боломж бий юу?
-Азийн хөгжлийн банкны төслөөр Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээний иж бүрэн ажлыг энэ жилээс эхлүүлнэ. Мөн дээр дурдсанчлан таван зорилгын хүрээнд тооцож энэ тоог гаргаж ирсэн. Тэгэхээр худлаа тоо биш. Нэг зүйлийг дурдахад одоо барилга барих зөвшөөрөл авч байгаа тоог харахад үүнээс ч давах зүйл ажиглагдаж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
mDGxOC eelemssskmrr, [url=http://hucjerbfaaoq.com/] hucjerbfaaoq[/url], [link=http://disfygabslrx.com/ ]disfygabslrx[/link], http://jqqoswobejvg.com/
2016-05-12 20:57:16
(176.8.88.248)
I like this site so much, saved to fav.
2016-12-28 08:10:19
(134.249.53.221)
Чтобы войти в царство женственности? Управляющее приложение должно обеспечивать гарантированное восстановление работоспособнос ти устройства после исчезновения нештатной ситуации. Кроме того, качественные навигаторы могут сообщить собственным обладателям и о таком, где в том населенном пункте, в котором вы находитесь, в текущий момент есть пробки или ведутся дорожные работы и как их лучше всего объехать. Вариантов, где масло вероятно вытекать бывает много, а бывают случаи, когда этому способствует целый комплекс причин. В зависимости от квалификации и опыта, сотрудникам может также потребоваться дополнительное обучение в конкретных областях. Как экономить на продуктах питания Как не странно, большая часть зарплаты уходит именно на покупку продуктов. Вот про этот самый плов, мы вам и расскажем. Глинистые почвы долго сохраняют влагу, часто бывают плодородными, но липнут к рукам при первых же попытках с ними работать. Медь необходима для усвоения железа. Пятый коготь кошки, расположенный на задней стороне передних лап прямо над пальцами, никогда ни обо что не царапается и растет свободно, так что у старых кошек он сгибается в кольцо и может даже вонзиться в кожу. Держа голову прямо, посмотрите влево, стараясь увидеть своё левое ухо (не перенапрягайте мышцы глаз). Верующие люди считают для себя необходимым совершить религиозный обряд брака. Связано это, прежде всего, с появлением на нем западных игроков, со своими принципами работы и повышенными требованиями к решениям, используемым ими в различных отраслях бизнеса. Фраза или Документ, подтверждающий возврат, внесенного Вами аванса, в полном объеме и в течение конкретного срока, в случае если продавец и агентство не продали Вам квартиру в сроки и на условиях, оговоренных в договоре аванса. Анализируем трафик Продвижение сайта. Прежде всего, естественный ультрафиолетовы й фильтр в клетках кожи - пигмент меланина. Кушайте не более ста граммов хлебобулочных изделий за день (оптимально - около трех кусков простого черного хлеба). Живой огонь приносит совсем другую атмосферу, это живая беседа, особое, хорошее настроение, которого нам всем так часто не хватает. Это стало положительным моментом для преодоления кризисной ситуации. Арендные ставки здесь равны 3,5-7 тыс. На основании решения суда отменяется установленная над ним опека. Гостиная, кухня, спальня - три основных помещения в доме. Однако канальные кондиционеры могут быть использованы только в помещениях с подвесным потолком и требуют специального монтажа и прокладки воздухораспреде лительных коммуникаций. Читайте также в нашем каталоге: Базальтовая сетка-эффективн
2017-01-06 15:40:19
(83.10.57.221)
podagra a alkohol dny moczanowej objawy http://seeknet.pl/ co to jest dna moczowa objawy dny moczanowej
2017-01-15 14:42:55
(46.118.127.199)
Great write-up, I am regular visitor of one”s blog, maintain up the nice operate, and It is going to be a regular visitor for a long time.
2017-04-19 14:47:06
(178.137.92.252)
Simply wanna remark on few general things, The website design is perfect, the content material is very great :D.
2017-04-24 07:15:19
(46.119.120.110)
When some one searches for his essential thing, thus he/she wishes to be available that in detail, therefore that thing is maintained over here.
2017-05-14 11:49:32
(134.249.50.166)
Thank you for sharing your info. I truly appreciate your efforts and I am waiting for your further post thanks once again.
2017-06-06 22:08:18
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан