Манай улс 100 сая ам.долларын өрөнд орж, 35 тэрбум төгрөгийн алдагдалд орсон долоо хоног
2015/03/07
Share |

Энэ долоо хоног манай улсын эдийн засгийн хувьд хүнд долоо хоног болон өнгөрлөө. Учир нь манай улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Саусгоби Сэндс” компани учруулсан хохирлоо төлж чадахгүй хэмээн шүүхэд хандав. Харин манай улс Арбитрын шүүхэд ялагдаж, “Хан ресурс” компанид 100 сая ам.долларын өрөнд орлоо.

Арбитрын шүүхийн шийдвэр манай эсрэг гарав

Энэхүү хэрэг 2009 оноос эхлэлтэй. Дөрөв, таван жил хэлэлцэгдсэний эцэст ийнхүү шийдэгдэв. Тэгэхдээ Арбитрын шүүхийн шийдвэр манай эсрэг, Хан Ресурс компанийн талд гарсан юм. Хэрэг явдлыг сануулбал, “Хан Ресурс” компани 2009 онд Монголын Засгийн газрыг өөрийнх нь эзэмшиж байсан ураны лицензийг үндэслэлгүйгээр цуцалсан хэмээн олон улсын арбитрын шүүхэд хандаад байсан. Ингэхдээ тус компани Засгийн газраас 354 сая ам.доллар нэхэмжилжилсэн юм. Харин Арбитрын шүүх уг асуудлыг нарийн судалсны эцэст 80 сая ам.доллар болгож бууруулсан байдаг. Гэхдээ зардал мөнгө нь ороод нийтдээ 100 сая ам.доллар болж байгаа аж. Хэдийгээр шүүхийн шийдвэр ингэж гарсан ч манай улс буцаан төлөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Дараагийн шатанд хандах арга хэмжээ нээлттэй. Мөн нэхэмжлэгч талтай ярьж яриа хэлэлцээ хийх эрх нь нээлттэй байгаа.Тиймээс дараагийн шатны арга хэмжээг ямар замаар явуулах вэ гэдгийг Засгийн газар ярилцаад арга хэмжээ авах болно.Шүүхээс тухайн ордын лицензийг хурааж аваагүй.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талд өгөөгүй.Тэгэхээр энэхүү лиценз МУ-ын төрд, Засгийн газарт хадгалагдаж байна.Иймээс Засгийн газар уг лицензийг сонирхсон компани, сонирхсон улсад олборлох ашиглах, хөрөнгө оруулах боломж бололцоо нь нээлттэй” гэж мэдэгдээд байгаа юм.

“Саусгоби Сэндс” компани манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөхгүй гэж шүүхэд хандав

Татвараас зайлсхийсэн хэргээр Монгол Улсын шүүхээс 5.6-5.10 жилийн хорих ял сонссон “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нар нутаг буцсан. Анхан шатны шүүхээс тэднийг Монгол Улсын Сангийн яаманд 35 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж 5.6-5.10 жилийн хорих ял оноож, учруулсан хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.

Шүүхийн шийдвэр гарсан даруйд Жастин Капла нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.Харин тэд Монгол Улсад 35 тэрбум төгрөг учруулсаныхаа төлөө монголын шоронд 20 гаруй хоног хоригдоод суллагдсан юм.Учир нь Жастин Капла нар анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлж тэд эрх чөлөөтэй иргэд болов.

Тэгвэл Жастин Капла нарын манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг “Саусгоби Сэндс” компани эргэн төлөхгүй гэж шүүхэд хандав. Хэдийгээр Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Татвараас зайлсхийсэн хүнээр мөнгийг нь заавал төлүүлэх ёстой. Энэ бол зарчим.Харин барьж аваачаад шоронд хорьчихоор чинь хэн ч татвараа төлөхгүй.Тухайн компани болон хувь хүн татвараас зайлсхийсэн бол тодорхой график гаргаад татварыг нь төлүүлдэг байх хэрэгтэй.Татвар төлж байгаа байдал нь ч тухай аж, ахуйн нэгждээ дарамт багатай байх хэрэгтэй.Төр бол хяналт тавиад татварыг нь төлүүлээд торгууль тавьсан бол түүнийгээ аваад явдаг зарчимтай байвал манай улсын эдийн засагт ч хэрэгтэй.Энэ нь хуулийнхаа бодлого зарчимд зөв юм болов уу гэж бодож байна.Эдгээр хүмүүст уучлал үзүүлсэн нь төлөх ёстой татвараас нь чөлөөлчихөж байна гэсэн үг биш.Татварын хохирлыг төлүүлнэ.Харин хорих ялаас нь чөлөөлж байгаа юм” гэж тайлбарлаж байсан ч эргэн төлөхгүй гэж Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд /хуучнаар Нийслэлийн шүүх/ гомдол гаргасан юм.

Б.Анир

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан