Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгчээ
2015/03/17
Share |

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд
эдийн засаг “зөөлөн газарджээ”-

 2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 онд ердөө 3.4 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурсан. Ийм хүндрэлтэй эдийн засгийн нөхцөлд Монголбанк, Засгийн газар хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах, дунд хугацаанд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах явдал байсан.

Хөтөлбөрийн үр дүнд хөтөлбөрт хамрагдсан бараа бүтээгдэхүүний үнэ хөтөлбөргүй жилүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой байж чадсан төдийгүй 2015 оны 2 сард инфляци нэг оронтой тоонд орж буурсан нь мөн үнэ тогтворжуулах хөтөлбөртэй салшгүй холбоотой билээ.

Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 23.7%-ийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд 1.3 дахин, 2014 онд 17.8 дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсан.Мах, шатахуун, цементний үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, 2014 онд 0.2 хувь болж буурав. Махны үнийн жилийн өсөлт 2012 онд дунджаар 60.6 хувь, 2013 онд дунджаар 5.6 хувь байсан бол 2014 онд дунджаар 1.0 хувь болов.

Хэрэв эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол санхүү, эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, эдийн засаг бүхэлдээ уналтад орох эрсдэлтэй байсан гэдгийг эдийн засагчид онцолдог. Харин хөтөлбөр хэрэгжсэний ачаар 179,000 ажлын байрыг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг хадгалж эдийн засгийг зөөлөн газардуулсан билээ.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 2013 онд 710 тэрбум төгрөг байсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжүүд зээлээ эргэн төлж буй аж. Энэхүү хөтөлбөр дунд хугацааны хөтөлбөр байсан бөгөөд Монголбанк үе шаттайгаар хөтөлбөрүүдээс гарч, хөтөлбөрийн зээлийн үлдэгдлийг оны 2 дугаар хагасаас Засгийн газарт шилжүүлэх болсноо мэдэгдсэн. Тэгвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх байсан талаар доорхи зургаас харъя.

“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээгүйгээс эдийн засаг, санхүүгийн салбарт үүсэх байсан эрсдэл:

МУИС-ийн төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор Б.Отгонтөгс: Хөтөлбөрүүд ач тусаа өгсөн

Төсвийн орлого муудчихсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурчихсан, нийлүүлэлт тасалдах болсон үед дэд хөтөлбөрүүд ач тусаа өгсөн гэж харж байгаа. Ипотекийн зээл нийгэмд үр ашгаа өгсөөр байна. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн ачаар, ипотекийн зээлийн тогтвортой хүүгийн төвшинд Монголын дундаж амьдралтай айл орон сууцанд орж, амьдарч, байшингаа шинэчилж, унаагаа авч чадаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагаст гэхэд мах, бензин шатахууны үнэ одоо байгаагаас 2.5-4.6 дахин нэмэгдэх байсан гэсэн судалгааг эдийн засагчид хийсэн байна.


Техник Импорт ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг: Дотооддоо үйлдвэрлэх боломж олгосон

Манай компаний хувьд хөтөлбөрийн зээлийг зориулалтын дагуу зарцуулж зээлээ хугацаанд нь төлсөн. Манай улс цементнийхээ 70-80 хувийг импортоор авдаг. Хөтөлийн үйлдвэр 1000000 тн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг энэ онд ашиглалтанд орууллаа. Цаашид хоёроос гурван том үйлдвэрүүд ашиглалтад оруулах гэж байна. Барилгын үйлдвэрлэлийн гол үндсэн түүхий эд болох цементийг импортын хараат биш үндэсний үйлдвэрүүд үйлдвэрлэж 100 хувь дотоодоосоо хангах нөхцлийг энэ хөтөлбөр бүрдүүлж өгсөн.

 


Монголын нефть, хийн үндэсний ассоциацын тэргүүн Л.Цэрэндаваа: Эрсдэлүүдээс хамгаалж чадсан

Шатахууны үнэ буюу өртөгт нөлөөлж байгаа гол үндсэн 2 хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт гадаад зах зээл буюу хил үнэ, хоёрдугаарт валютын ханш гэсэн хоёр үндсэн нөлөөлөл байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлийн эдийн засгийн уналт, гадаад зах зээл дэх түүхий нефтийн үнийн өсөлт зэргийн нөлөөгөөр хилийн үнэ тогтворгүй, өсөх хандлагатай байсан. Мөн Монгол улсын уул уурхайн салбар, экспортын түүхий эдийн үнийн уналт, гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан зэргээс шалтгаалж гадаад валютын ханш огцом өсөх хандлагатай байсан. Дээрх 2 үнсэн хүчин зүйлийн нөлөөгөөр шатахууны үнэ ч мөн тогтворгүй, өсөх хандлага үүсч түүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ, цаашлаад инфляцийг нэмэгдүүлэх томоохон эрсдэл үүсэх нөхцөл байдал бүрэлдсэн байсан. Энэхүү эрсдэлийг урьдчилан харж Засгийн газар, Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэнээр дээрх эрсдэлүүдээс хамгаалж чадсан.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан