Лу.Гантөмөр: Дэлхийд өрсөлдөх монгол хүч
2015/03/23
Share |

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөрийн боловсролын салбарт эхлүүлсэн шинэчлэлийн зорилго, ач холбогдлын талаар уншсан лекцээс товчлон хүргэж байна.

“Дэлхий дахин мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэмд шилжин орлоо. Байгалийн баялаг тодорхой цаг хугацаанд шавхагдаж дуусдаг гэдгийг хэлэхэд илүүц болжээ. Өнөөдөр мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж чадаж байгаа улс орон хөгждөг тийм нийгэм ирлээ.

Мэдлэгийн эдийн засаг гэж юу вэ гэж асууж байна. Жишээ татъя, монголчууд бидний хамгийн сайн мэддэг “Apple” фирмийн гаргасан “IPhone” гар утас үйлдвэрлэгдсэн цагаасаа хэдий хугацаанд хэчнээн удаа өөрчлөгдөн шинэчлэгдсэнийг бид мэднэ. “IPhone” утсанд орсон түүхий эд 15 ам.доллар гэж үзвэл бидний гар дээр ирэхдээ 1000 ам.долларын үнээр зарагддаг. ”Samsung”-ын гар утаснууд ч мөн ялгаагүй, технологийн шинэ мэдлэг шингэсэн учраас дэлхий дахинд сая, саяаар борлуулагдаж чадаж байна. Товчхондоо 10 ам.долларын  бүтээгдэхүүн 1000 ам.доллар хүрч байгааг мэдлэгийн эдийн засаг гэж хэлээд байгаа юм.

Саяхан Японы инженерүүд шатахуунаар биш усаар ажилладаг “Мирай”/Ирээдүй/ гэдэг машин зохион бүтээсэн. Нэг цэнэглэхэд 700 км зам туулах чадвартай. “Мирай”-г  “мэндлэхэд” дэлхийн хар алтны магнатууд сандралд орж эхэлсэн. Энэ бол мэдлэг шингэсэн хамгийн том бүтээгдэхүүн юм. Японы эрдэмтэд “Мирай” загварын машиныг зохион бүтээхийн тулд сүүлийн 20 жилийн турш судалгаа, туршилт хийсэн байдаг. Үр дүнд нь “Мирай” мэндэлсэн. Гэхдээмаргааш ямар машин гарч ирэхийг хэн ч таашгүй ийм л нийгэмд бид амьдарч байна. Ийм мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнгүй улс хөгжихгүй.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт ч шинэ, шинэ нээлтүүд төрж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Японы эрдэмтэд хорт хавдрын эсийг саармагжуулж, хүний амьдрах насыг уртасгах шинэ нээлт хийхээр судалгаа, туршилт хийж байна. Энэ бол гайхамшиг.

Монголд боломж бий юу?

Монгол Улсын хувьд мэдлэгт түшиглэсэн бүтээгдэхүүн бий болгож, экспортлох боломж байна уу гэвэл бий. Органик түүхий эддээ түшиглэж дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой. Жишээ нь арьс шир. “Chanel” брэндийн цүнх хийхэд нэг хонины арьс орсон гэж бодоход Монголд хонины нэхий ямар үнэтэй билээ, 10 мянган төгрөг. Гэтэл  5 сая төгрөгийн өртөг шингэж орж ирж байна шүү дээ. Яагаад “Chanel” брэндтэй өрсөлдөхүйц цүнх үйлдвэрлэж экспортолж болохгүй гэж...

Монголд ингэний хоормог 1 литр нь 2500 төгрөгийн үнэтэй бол Өвөрмонголд 80 мянган төгрөг. Хоормогт сахарын өвчнийг анагаах Бетта нэртэй уураг агуулагддаг учраас өвөрмонголчууд эмчилгээнд түлхүү ашиглаж, үнэ цэнэтэй болсон байгаа юм. Бид

энэ мэт баялагтаа монгол хүний хосгүй уламжлалт ур ухаан мэдлэгийг шингээж үнэ хүрэх нээлтийг хийж чадвал Тавантолгой, Оюутолгой ордын баялгийг хэдэн зуу дахин нугалах шавхагдашгүй “брэнд”-тэй болж чадна.

Ярианыхаа эхэнд би ухаалаг утасны тухай ярьсан. Монголын 1 сая иргэн “Apple”-ийн утсыг 1 сая төгрөгөөр худалдан авсан гэж тооцвол 1 тэрбум ам.долларыг гадаад руу урсгасан байж мэдэхээр байгаа. Монголчууд өөрсдийгөө хямралд оруулж байгаагийн нэг бодитой жишээ энэ. Дэлхийн зах зээлд мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн гаргаж чадаагүй учраас бусад орны бүтээсэн ухаалаг гар утас зэргийг худалдан авч хэрэглээгээ хангаж байна. Монголыг монгол толгой л хөгжүүлнэ.

 Үүний тулд хүнээ хөгжүүлэхэд анхаарч боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийж байгаа юм шүү. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой. Сайн хүүхэд, муу хүүхэд гэж байх ёсгүй. “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн эцсийн зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хүнээ бэлтгэхэд оршино. Үндсийг нь суулгаж, тарих хүн нь багш та нар. Суурийг нь зөв тавьчихсан байхад хүүхэд өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд цааш суралцана. Нэг зүйлийг анхаараарай, мэдлэг бүхэн гарт нь орж байж мэдлэг болно. Зөвхөн онолоор мэдлэг суухгүй, туршилт судалгаа энэ бүхэн зэрэгцэж сая гарт орно.

Багш нараа сургах, мэдлэгийг нь дээшлүүлэхэд яам бүхий л боломжит аргуудаа ашиглаж байгаа. Тэр бүх боломжийг ашиглаж, суралцаарай. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Шинэ, шинэ мэдээлэл, мэдлэгийг орон зай цаг хугацаа үл хамааран авах боломж хангалттай бий, тэр бүгдийг бүрэн дүүрэн ашиглаарай.

Монгол хүний оюуны чадамжаар нээсэн бүтээлтэй болоход мэдээж дэлхийн төвшинд очсон судалгаа шинжилгээ хийх лаборитори шаардлагатай болно. Шинжлэх ухаан хөгжсөн орнуудад хүнээ сургахад төрийн бодлого чиглэнэ. Эрдэмтэн судлаачиддаа судалгаа, шинжилгээ хийх боломж нөхцлийг нь хангахын тулд орчныг нь бүрдүүлж өгнө. Энэ чиглэлийн ажил эхэлсэн ч гэж хэлж болно. АШУҮИС-ИЙН Сувилахуйн сургуульд хамгийн сүүлийн үеийн эдийн төвшний сургалт судалгааны лаборатрийг нээсэн. Энэхүү лаборатори дэлхийд тав байдаг, зургаа дахь нь Монголд нээгдсэн.  Тэндээс шинэ мэдлэг, шинэ нээлтүүд “төрнө” гэдэгт би эргэлзэхгүй байна. Дэлхийд өрсөлдөх монгол хүчийг төрүүлэхийн төлөө хамтдаа урагшилцгаая”.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(119.40.97.98)
6 настай хүүхэд сургуульд суулгаж байгаа нь зөв үү
2015-03-24 08:50:43
(122.201.31.99)
Энэ муу манай УВС намын гишүүн Нямдорж, Дорлигжавын хаана нь ч хүрэхгүй
2015-03-25 12:19:59
(112.72.13.5)
Yariad l baihiimdaa. Yadaj ene 4 jild huuhdiin tsetserlegiig hangalttai bariulaad ogchihwol ch daraa songuulid odoonii tsetserlegt yawj bgaa huuhduud songuuli ogohdoo taniig bugd demjinee. Ta ter ued ulsiin eronhiilogch ch boloh bolomjtoi. Ingej bodood zorigtoihon hii l dee. Manai uls munguguidee bishee. Setgelguidee l yadaj uuniig hiihgui bna. Bidnii ur huuhed l uls orniig mini tanii yariad bgaa shig bolgono doo. HUN BOLOH BAGAASAA ,HULEG BOLOH UNAGANAASAA gej buurluud mini ih holiiig harj helsen bdag shuu. Mongol uhaan uuruu Ter MEDLEGIIN EDIIN ZASAG CHINI shuu dee saidaa. AMJILT HUSIE
2015-03-30 05:50:12
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан