Цаг уурын өөрчлөлтийн золиос болох эрсдэлтэй орнуудыг нэрлэлээ
2015/03/24
Share |

НҮБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдрийг дэлхийн цаг уурын өөрчлөлт болгон зарлаад 65 жилийг ардаа орхиод байна. НҮБ-ын гишүүн улс орнууд энэ өдөрт ач холбогдол өгч дэлхий нийтээр тулгамдаад байгаа байгаль цаг уурын гол гол асуудлууд болоод улс орныхоо цаг уурын нөхцөл байдалд хэрхэн арга хэмжээ авах талаараа хэлэлцдэг билээ.

Харин Малайз улс байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтийн хамгийн том золиос болж байгааг тус улсын Цаг уурын газрын ерөнхий захирал Датук Че Гаяа Исмайль онцоллоо. Өнгөрсөн онд гэхэд л Малайз улсыг найман ч томоохон хар салхи дайран өнгөрсөн байна.

Уг нь хуй салхи Малайз улсыг дайрах нь төдийлөн ховор үзэгдэлд тооцогддог байсан. Гэтэл өнгөрсөн онд далай болон эх газрыг хамарсан найман хүчтэй салхи тохиосон. Яг ийм нөхцөлд Малайз улс гамшгийн хохирогч болохоос өөр зүйл хийж чадахгүй гэдгийг тэрээр анхааруулжээ.

Жил бүрийн энэ өдөр буюу дэлхийн цаг уурын өдөртэй холбогдуулан Малайз улс өөрсдийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудыг  хөндөх хэлэлцсэн байна. Мөн энэ хүрээнд Малайзаас олон эрдэмтэн судлаачдыг АНУ-руу илгээн мэргэшүүлэхээр болсон байна.

НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага жил бүрийг цаг уурын салбарын хэмжээнд ямар нэгэн онцгой жил болгон зарладаг бол 2015 оныг “Уур амьсгалын өөрчлөлтийн үеийн боловсрол” болгон зарласан байна.  Энэ ч утгаараа 2015 он Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн улс орнууд, тэр дундаа хөгжлийн шатандаа яваа боловч, цаг уурын эрсдэл дунд оршин байгуу улс орнуудын хувьд чухал жил болохыг хатагтай Исмайль онцолсон. Цаг уурын огцом өөрчлөлт,  байгалийн гэнэтийн гамшгууд нь дэлхийн дулааралтай нягт холбоотой ч энэ үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тогтоох нь бүр илүү чухал юм. Цаг уурын өөрчлөлт нь хөдөө аж ахуйн салбарт хүндээр нөлөөлснөөр цаашид хоол хүнсний хангамжийн доройтол үүснэ.

Малайз улсын хувьд 1998 онд анх уг байгууллагад элссэн бөгөөд Дэлхийн цаг уурын байгууллага өдгөө 191 гишүүн улс орноос бүрддэг байна. Малайз улс мөн Дэлхийн цаг уурын өдөртэй холбогдуулан цаг уурын гэнэтийн өөрчлөлт болоод газар хөдлөлт, цунамин дохиолол зэргийг иргэдэд улам ойртуулах зорилго бүхий ухаалаг гар утасны аппликэйшнийг иргэдийнхээ дунд ашиглуулж эхэлсэн байна.

Харин дэлхийн цаг уурын энэ өдөр БНХАУ-ын томоохон цаг уур судлаачид улсын хэмжээнд дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөгжлөөс үүдэн уур амьсгалын асар том нөлөөлөлд орсон байгааг анхаарууллаа.

БНХАУ-ын цаг уурын хүрээлэнгийн тэргүүн Зенг Гуо Ганг энэ үеэрээ тус улсын цаг агаарын температур аль хэдийнэ олон жилийн дунджаас нэмэгдэж эхэлснийг анхааруулсан байна.

Өнөөдрийн байдлаар Хятад улс дэлхийд хүлэмжийн хийн ялгаруулалтаараа тэргүүлж байгаа учраас экологийн доройтолд орох улсын тэргүүн эгнээнд бичигдэж байгааг анхааруулж дэлхийн дулаарлаас үүдэх байгалийн гамшиг Хятад улсад хамгийн ихээр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан.

Өнгөрсөн онд Хятад улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хүртэлхи хувиар бууруулах зорилт тавьснаа онцолсон ч өдгөө тодорхой өөрчлөлт гараагүй л байна.

Б.Сондор

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан