Гадаад яамныхан нүд, чихээ онгойлго
2015/03/24
Share |

АНУ-ын Виржини муж улсын Фэрфакс хотод энэ гуравдугаар сарын 8-нд хоёр монгол бүсгүй хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг гадны эх сурвалжаас орчуулан мэдээлжээ. Энэхүү мэдээлэл Монголын хэвлэлүүдэд өчигдрөөс л  цацагдсан юм.  Бүхэл бүтэн хоёр долоо хоногийн өмнө гарсан эл хэргийн  талаар Гадаад хэргийн яамны Консулын газраас өчигдөр тодруулахад ямар ч мэдээлэлгүй байв.  Монгол Улсын иргэд амь насаа ч алдаж болзошгүй нөхцөлд, хүчирхийлэлд өртсөн ноцтой асуудлын талаар гадны хэвлэлүүд  мэдээлж байхад Монгол Улсын  Гадаад хэргийн яамны Консулын газар “Албан ёсны мэдээлэл алга” гэснийг  юу гэж ойлгох вэ. Нэгдүгээрт хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд тус улсад суралцдаг  20 орчим насны оюутнууд, хоёрдугаарт тэд АНУ-д  суралцах журмаар түр хугацаанд амьдарч байгаа Монгол Улсын иргэд. Өөрийн улсын харьяалалтай дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, сурч буй иргэддээ  Монгол Улс анхаарал хандуулах ёстой. Улс хоорондын харилцаа дипломат  шугамаар явагддаг ч хэрэг гарснаас хойш  16 хоног өнгөрчихөөд байхад мэдээлэлгүй байж боломгүй санагдана.

Гадны хэвлэлүүдэд мэдээлснээр  оюутан охидыг   Арлингтон хотноо “Ballston Commons” дэлгүүрт  явж байхад нь үл таних эмэгтэй ажлын санал тавьсан аж. Тэд эмэгтэйн санал болгосноор айлын гэр цэвэрлэхээр очоод хүчирхийлэлд өртжээ.   Тус хэрэг үйлдэгдсэн Фэрфакс хотын цагдаагийн газраас мэдээлснээр  хоёр эмэгтэйн нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдалтай байсан бөгөөд хохирогчдыг эмнэлэгт хүргэж, сэжигтнүүдийг баривчилсан гэнэ.  Эндээс харахад хохирогчид амь насаа алдах эрсдэлтэй нөхцөлд байсан байна.

2013 оны сүүлээр  Малайз улсад Монгол Улсын иргэн хүний наймаанд өртсөн  байж болзошгүй байдалтай амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач  хүний наймааны золиос болсон гэх мэдээллийг ар  гэрийнхэндээ хэдэн өдрийн турш өгч байсан ч Монгол Улсын Гадаад хэргийн яам, цагдаагийн байгууллага тусламж үзүүлж чадалгүй байсаар эцэст нь амиа алдсан.

2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын иргэн С.Энхмаа Африкийн Нигери улсын Лагос хотод амьдарч  байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан. Энэхүү мэдээлэл Монгол эмэгтэйд тусалсан гадны сүмээс анх гарч, интернэтэд бичлэг нь  тавигдсаны дараа Монгол Улс  анхаарал тавьж, сүмийн хандиваар цуглуулсан мөнгөөр   зардал хийн эх орондоо ирж байсан билээ. 

Энэ мэт жишээ захаас аваад бий. Бүр “Хоёр улсын харилцаанд сэв суулгах мэдээлэл цацлаа” хэмээн Монгол Улсын иргэний учир битүүлэг үхлийн шалтгааныг хайсан хэвлэлд хоёр улсын найрсаг харилцаанд сэв суулгана гэх утгатай лүндэн буулгасан ч удаа бий.

“Иргэдийнхээ төлөө ажилладаггүй” гэх шүүмжлэлд байнга өртдөг  Гадаад хэргийн яамныхан  муу нэрнээсээ салж, нүд, чихээ нэг онгойлгох цаг иржээ.

Д.СЭРГЭЛЭН

WWW.NEWS.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан