Хакухо Даваажаргал: 69 дэх аварга учир 69 гэсэн тоо ээлтэй санагдаж байна
2015/03/26
Share |

Японы мэргэжлийн сумогийн хаврын тэмцээн 69 дэх ёкозүна Хакухогийн ялалтаар өндөрлөсөн. Монголын бөхчүүдийн ноёрхол мэргэжлийн сумод үргэлжилж буй энэ үед дараагийн их аваргын сураг гарсан. Гэхдээ Япон бөх энэ хүндэтгэлийг хүлээж чадахгүй л байна. Өнгөрсөн тэмцээнд озэки цолтнууд маш муу амжилт үзүүлсэн. Тэд тавиас дээш хувьтай ялалт байгуулсан ч энэ нь маэгашира цолтнуудын барилдаан билээ. Озэки Кисэносато 9-6, Котошёогикү, Гоэйдо нар 8-7 буюу гурвуул хоёр оронтой даваа авч чадаагүй аж. Иймд сумогийн холбоо озэки нарт хатуу анхааруулга өгөхөөр болсон.

Харин Монголын залуу бөхчүүд тун сайн барилдаж, сэкиваки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ озэки цолны болзол сонслоо. Маэгашираг тэргүүлэн барилдсан Ичиножёо Ичинноров ч гэсэн энэ жилдээ багтан озэки болно гэдэгт хэн ч эргэлзэхгүй болжээ.

 

Дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн рекордыг эвдсэн Хакухо Даваажаргал дараагийн зорилгоо тодорхойлжээ. Түүний энэ зорилго нь 69 дараалан давааг ахиулах юм. Их сумогийн түүхэнд ёкозүна Футабаяама 1936 оны нэгдүгээр сарын 7-ноос 1939 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл 2 жил, арваннэгдүгээр сар, 27 өдрө босоо байж, 69 дараалан давсан байна. Домогт их аваргын энэ амжилтыг Акиноуми гэдэг бөх 69 дэх даваан дээр нь зогсоосон түүхтэйн. Харин манай их аварга Хакухо 2010 оны нэгдүгээр сарын 14-нөөс 2010 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл 9 сар, 19 өдөр босоо байж 63 барилдаанд дараалан давсан. Түүний энэ амжилтыг нь мөнхийн өрсөлдөгч озэки Кисэносато зогсоож байсан.

Ёкозүна Хакухо дараагийн зорилгоо 69 дараалан давсан амжилтыг эвдэх гэж тодорхойлж хэлэхдээ “Дараалан ялсан даваа минь 36 дээр зогссон. Гэхдээ Футабаяама аваргын 69 дараалан ялсан амжилтыг эвдэх сэтгэл маань хэвээр байгаа. Би сүмогийн 69 дэх аварга тул 69 гэдэг тоо ээлтэй санагдаж байна” гэсэн юм.

Хакухогийн мэргэжлийн сумод эзэмшиж буй томоохон рекордууд нь эзэн хааны цомыг 34 удаа хүртсэн, нэг жилийн 90 барилдааны 86-д давсан. Энэ амжилтыг хоёр удаа үзүүлсэн бөгөөд түүнээс өөр бөх 86 барилдаанд давж чадаагүй аж. Дээд зиндаанд түрүү бөхийг тодруулах нэмэлт барилдааныг 10 удаа хийхдээ 6-д нь давж байсан. Макүүчид долоон башё дараалан түрүүлсэн амжилтыг 68 дахь ёкозүна Асашёорюүтэй хамт эзэмшдэг. Одоо ид барилдаж байгаа учир энэ амжилтыг давах боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг билээ.

Э.Гүнтөмөр

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан