14 байршилд 91 тэрбумаар замын ажил гүйцэтгэнэ
2015/04/09
Share |
Нийслэлийн Авто замын газар, энэ онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудын уулзалт өчигдөр боллоо. Уулзалтыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Зам барилгын бүтээн байгуулалт хийдэг аж ахуй нэгжүүд, хувийн хэвшлүүдтэйгээ уулзаж энэ онд хийгдэх замын ажил, худалдан авах үйл ажилгааны талаар мэдээллийг нарийвчлан өгч, санал солилцдог энэ уулзалтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаадаа таатай байна. Өнгөрсөн 2012-2014 онд нийслэлд 81,9 км авто зам, 144,9 км автозамыг өргөтгөж шинэчилсэн. 654,9 урт метр төмөр бетон гүүрийг шинээр барьж, 380,7 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэж, явган хүнд зориулсан 3 гүүрэн гарц, 1 нүхэн гарц, төмөр зам доогуур 2 байршилд нүхэн гарц зэрэг бүтээн байгуулалтын ажлыг тус тус хийсэн байна. Хийсэн ажлаа 2008-2012 онтой харьцуулахад хөрөнгө оруулалт 4,1 дахин  их хийгдсэн. Хийсэн замын уртаар үзвэл 3 дахин урт замыг хийсэн байна. Зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг хариуцлагатай хийсэн та бүхэндээ нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэ жил өмнөх жилүүдийхээс илүү хүнд ачаалалтай жил болно. Эдийн засаг саараад ажилгүйдэл ихэсч байгаа энэ хүнд үед нийслэлээс ажлын байрыг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор төсвөө тэлж НИТХ-аар баталсан. Тэгэхээр өнгөрсөн жил Улаанбаатарын баруун тэнхлэгийн замыг сайжруулж тэлсэн бол энэ жил зүүн чиглэлийн замуудыг сайжруулж шинэчлэх зорилт тавьж ажиллана. Өөрөөр хэлбэл шахуу ажиллаж 10 сар гэхэд зам барилгын ажлаа дуусгана. Энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн эхний жил юм. Тиймээс энэ онд Улаанбаатар хотод том том фестиваль, арга хэмжээнүүд болно. Мөн жуулчид маш ихээр ирнэ” гэдгийг онцоллоо.

Мөн энэ үеэр Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж 2015 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх замын ажлаа танилцуулж,  цаашлаад компаниуд юунд анхаарах талаар хэлэлцлээ. Энэ онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам барилгын ажил хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Он дамжин хэрэгжиж байгаа ажил
  1. Нарны замыг 19-н арын замтай холбох 1,5 км авто зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх  нарны замтай холбогдсон 22 м туннелийн хамт  барих ажил
  2. Нарны замаас Саруул хотхон хүртэл 0,24 км авто зам, 55 у/м гүүрийн барилгын ажил
  3. Өлзийт хороолол био комбинат шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто замын барилгын ажил
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажил
  1. Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4,4 км авто замын ажил
  2. Баянзүрх дүүрэг, Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11.0 км авто замын засварын ажил.
  3. 22-ын хуучин уулзвараас мал бордох 1.7 км автозам
  4. Дамбадаржаагийн уулзвар - Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил
    1. Багц-1: Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл 5,0 км авто зам /ПК0+000 – ПК5+000/
    2. Багц-2: Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4,6 км авто зам /ПК5+000 – ПК9+600/
    3. Багц-3: Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэл 6,75 км авто зам /ПК9+600 – ПК16+350/
    4. Багц-4: Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил /ПК8+815/
    5. Багц-5: Авто замын гэрэлтүүлэг болон авто замын трасст орсон 0,4 – 10 кВ-ын ЦДАШ-ыг зөөх ажил
Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажил
2.2 Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт
2.2.1 Хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт   4,000.0        4,000.0
2.2.2 Баянгол дүүргийн хороолол доторхи зам засвар  1500 1500
2.2.3 Баянзүрх дүүргийн хороолол доторхи зам засвар 1500 1500
2.2.4 Сонгинохайрхан дүүргийн хороолол доторхи зам засвар  1500 1500
2.2.5 Сүхбаатар дүүргийн хороолол доторхи зам засвар 1500 1500
2.2.6 Хан-уул дүүргийн хороолол доторхи зам засвар  1500 1500
2.2.7 Чингэлтэй дүүргийн хороолол доторхи зам засвар  1500 1500
2.2.8 Багануур дүүргийн хороолол доторхи зам засвар  200 200
2.2.9 Налайх дүүргийн хороолол доторхи зам засвар  200 200
2.2.10 Багахангай дүүргийн хороолол доторхи зам засвар  85.9 85.9
2.2.11 Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, техник хэрэгсэл шинээр тавих, засварлах ажил 1,500.0       1,500.0
2.2.12 Гүүр, хоолой, туннеллийн засвар шинэчлэлтийн ажил 500.0          500.0
2.2.13 Авто замын тэмдэг, хайс тоноглолын ажил 500.0           500.0
2.2.14 Авто замын тэмдэглэгээний ажил 1,500.0        1,500.0
2.2.15 Замын ус зайлуулах шугам, худгийн засвар 500.0           500.0
2.2.16 Нийтийн тээврийн хэрэгслэлийн зориулалтын зогсоол  300.0         300.0
2.2.17 Багануур дүүргийн авто замын засвар 167.2           167.2
2.2.18 Багахангай дүүргийн авто замын засвар 22.7 22.7
2.2.19 Налайх дүүргийн авто замын засвар 167.6 167.6
2.2.20 Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах /1,3,4,10-р хороололд, Хар хорин зах, СУИС-ийн урд, Яармагийн гүүр, Офицеруудын ордоны аюулгүйн тойрогт/ 2,678.0 2,678.0
2.2.21 Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сервер,  сүлжээ, шилэн кабель, тоног төхөөрөмж 375.0 375.0
  Дүн 2.2 21,696.4 21,696.4
2.3 Бусад
 
  1. Монел Зүүн Алтан-өлгийн 0.33км авто зам
  2. Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  3. Нийтийн тээврийн угсраа автобусны эргэлтийн талбай засварлах ажил
Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх ажил
Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас- Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто зам барилгын ажил
Концессоор хийгдэх ажил
  1. Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртлэх гэр хорооллын арын 1.6 км авто зам
  2. Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлхи 3.4км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөрбетон гүүр
  3. Улаанбаатар хот, чингэлтэй дүүрэг, гүнтийн даваа чиглэлийн авто замаас ар гүнтийн зуслан хүртэлх 7,36 км авто замын  барилгын ажил
  4. Өвөр гүнтийн 11 км авто замын ажил
Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө
  1. Баянгол хүүхдийн зуслангийн 1,2 км авто зам барих ажил
  2. Баянгол дүүрэг, 18-р хорооны 47-р байрнаас 13-р цэцэрлэг хүртэлх авто зам барих ажил
  3. Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, 19 хорооллын нэхмэлийн шарын автобусны буудлын баруун хэсгээр, Чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын ажил
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан