Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр хоёр хоёул НАМЗХ-ны даргаас мултрав
2015/04/13
Share |

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ын залуус албан тушаал, сандал суудлаас болж  хоёр хуваагдаад буй. Улмаар уг хэрүүл нь намын удирдлагуудын чихэнд хүрсэн учир тус холбооныхон асуудлаа шийдэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдав. Тэд хурлаараа хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, холбооны удирдлагуудад хариуцлага хүлээлгэх,  Их хурлын товыг гаргах гэсэн асуудлуудаар тогтож ярилцсан байна.

 Хурлаар голлон хэлэлцэгдсэн асуудал бол мэдээж одоогийн удирдлагууд болох НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч Н.Номтойбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нарт хэрүүл хийж намаа муухай харагдуулсаных нь төлөө хариуцлага хүлээлгэх байсан гэнэ.

 Хөдөө, орон нутаг хот сууринаас ирсэн НАМЗХ-ны нийт 190 гаруй гишүүн уг асуудлыг нилээн нухацтай хэлэлцээд  Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр болон Б.Бат-Эрдэнэ нарт бүгдэд нь хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Хурал ч нилээн ширүүн уур амьсгалтай болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Ингээд уг асуудлаар удаан хэлэлцсэний эцэст Н.Номтойбаяр болон Б.Бат-Эрдэнэ нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан өргөдөл өгчээ.  Л.Оюун-Эрдэнэ ч мөн хариуцлага хүлээж Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр ирэх зургадугаар сард хуралдах НАМЗХ-ын Их хурлын үеэр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгье гэжээ.  Тэрбээр "Би НАМЗХ-ны ИХ хурлаар сонгогдсон. Тиймээс тэр хурал дээр албан ёсоор ажлаа хүлээлгэж өгье" гэжээ. Тиймээс тэрбээр ирэх зургадугаар сар хүртэл ажилдаа түр үлдэх нь. Ингээд тэдний оронд Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэнг сонгосон байна. Г.Тэмүүлэн нь албан ёсоор Б.Бат-Эрдэнийн оронд Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон бөгөөд НАМЗХ-ны дүрэмд заасанчлан Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчийн ажлыг давхар гүйцэтгэх юм байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийг Харвард төгсөж ирээд ажлаа хүлээлгэж өгтөл Ерөнхийлөгчийн ажлыг түр орлохоос гадна Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хийнэ гэсэн үг.

 Одоогийн удирдлагуудыг өөрчлөх болсон гол шалтгаан нь НАМЗХ-ын удирдах зөвлөлийн залуусыг Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнийнх гэж хоёр хувааснаас үүдэлтэй аж. Өөрөөр хэлбэл, НАМЗХ-ын даргын албан тушаалын төлөө Н.Номтойбаяр хэсэг залуусаа авч нэг талд орсон бол  Л.Оюун-Эрдэнэ мөн өөрийн залуусыг авч нэг тал болон маргалдсан гэдэг. Харин НАМЗХ-ын гишүүд уг асуудалд дээрх хоёр хүнийг хоёуланг буруутай гэж үзээд хариуцлага хүлээлгэсэн нь энэ.  НАМЗХ бол олон хүний хувьд эрх мэдэлд хүрэх нэг гишгүүр болсоор ирсэн байгууллага билээ.

Тэд мөн Их хурлаа ирэх зургадугаар сарын 18-20-ны өдрүүдэд хийх тов гаргажээ. Мөн НАМЗХ-ны залуус нөхцөл байдлыг ярилцаад л талцаж, хуваагдалгүйгээр нэгдсэн шийдвэрийг гаргасан гэж эх сурвалж мэдээлэв. Уг асуудалд намын удирдлагуудаас ямар нэг заавар, шахалт ирээгүй гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан