Түмэнцогт сумын 90 хувь нь галд автлаа
2015/04/17
Share |

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч нэлээд их хэмжээний хохирол учруулаад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, түймэрт одоогоор 20 айлын 22 гэр шатсан бол үхсэн малын тоог гаргах боломжгүй байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар тус сумын нутаг дэвсгэрийн 80 хувь түймэрт автаад байна. Харин дэгдээд байгаа түймрээс үлдсэн газрын 10 хувийг хамгаалах боломжгүй байгаа хэмээн мэдэгджээ.

Өчигдөр өглөө Түмэнцогт сумын хоёр талд гарсан түймрийг цурманд оруулж чадсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан дахин түймэр дэгдсэн байна. Учир нь тус суманд өдөртөө салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/секундын хүчтэй салхилж байгаа учраас галыг бүрэн унтраахад туйлын хүндрэлтэй байгаа юм.

Одоогийн байдлаар онцгой байдлын  160 гаруй ажилтан,цэргийн гурван анги, нутгийн 210 гаруй иргэд шуурхай ажиллаж байгаа ч хүн хүч дутмаг байгаа болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн түймэр цааш дэгдэн аюултай байдалд шилжвэл эмэгтэйчүүд, ЕБС- ийн ахлах ангийнхныг дайчлаж магадгүй байгаа юм байна. Хамгийн сүүлд зэвсэгт хүчний жанжин штабын шийдвэрээр 338 дугаар ангиас 120 хүнтэй багийг түймрийн голомт руу шуурхай дуудаад байгаа гэнэ.

Сумын төв рүү орж ирсэн галыг унтраасан ч битүү хар утаа бүрхээд байна. 100 метрээс цааш юм харагдахгүй, амьсгалахад хүндрэлтэй байгааг газар дээр нь очсон албаныхан мэдээлж байна.
 Түймэр юунаас эхтэй талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм. Хэнтий  аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газар 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гарсан хээрийн түймэр тархан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамран, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чанх араас автомашины засмал замыг гурван хэсгээр даван сумын төв рүү чиглэн тархжээ.

Ийнхүү байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад байгаа тус сумын иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор Түмэнцогт сумын нутгийн зөвлөлөөс хандивын данс нээж, уриалга гаргасан байна.

Уриалгад “Түймрийн улмаас хүнд байдалд ороод байгаа хүмүүстээ нэг санаа сэтгэлээр тусалж, нэгдэх цаг нь иржээ. Халуун сэтгэлийн энэ аяныг өрнүүлж, шатах аюултай бүс нутагт байгаа Түмэнцогтчуудад тусламжийн гараа хамтдаа сунгацгаая. Тэдэнд туслах аяны цуваа хэдийнэ эхлээд байгаа юм. Нутгийн залуучууд нутаг руугаа хүлгийн жолоо залж, өөрсдөө гал унтраах ажилд оролцож байгаа бол зарим нь эд мөнгө, өөрийн оролцоо, сэтгэлийн дэмийг түймэрт хохирсон иргэдэд илгээсээр байна. Хандивын энэ цуваанд та нэгдэж, цувааг үргэлжлүүлж, улсынхаа нэг сумын иргэдэд туслая” гэжээ.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн зөвлөлийн данс -Хаан банк: 5021508978, холбоо барих утас нь 99057577, 96047577 юм байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан