Алдарт эхчүүддээ баяр хүргэе
2015/06/01
Share |

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулав.

"Алдарт эх" нэгдүгээр одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Борхүүгийн Нина, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Махбалын Байгаль, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Затияны Бахатгуль, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Борисын Ундраа  нарыг,

"Алдарт эх" хоёрдугаар одонгоор  Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Дөрвөнжингийн Саруулбаясах, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Бавуудоржийн Ариунтунгалаг, Баянгол дүүргийн  4 дүгээр хорооны иргэн Даваажавын  Сандуйжав, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Төмөрбаатарын Оюунханд, Баянгол дүүргийн  5 дугаар хорооны иргэн Хуваагийн Батцэцэг, Баянгол дүүргийн  8 дугаар хорооны иргэн Нямсүрэнгийн Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн  6 дугаар хорооны иргэн Даваасамбуугийн Эрдэнэтуяа, Чингэлтэй дүүргийн  6 дугаар хорооны иргэн Зандангийн Мягмарзаяа, Чингэлтэй дүүргийн  17 дугаар хорооны иргэн Жадамбын Булгансайхан, Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Энхтайваны Мөнхзаяа, Сүхбаатар дүүргийн  6 дугаар хорооны иргэн Мөнхцогтын Дэлгэрсайхан, Сонгинохайрхан дүүргийн  6 дугаар хорооны иргэн Ганхуягийн Гүррагчаа, Чингэлтэй дүүргийн  1 дүгээр хорооны иргэн Долгорсүрэнгийн Цэнджав, Сүхбаатар дүүргийн  7 дугаар хорооны иргэн Амангельдийн Туул, Сонгинохайрхан дүүргийн  32 дугаар хорооны иргэн Нямцэрэнгийн Эрдэнэбилэг, Баянгол дүүргийн  5 дугаар хорооны иргэн Жавзандуламын Солонго, Сүхбаатар дүүргийн  1 дүгээр хорооны иргэн Эрдэнэбатын Хишигсайхан нарыг тус тус шагналаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Алдарт эх” одон гардуулж хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт ээжүүд ээ,

Эхийн алдар одонгоо гардан авсан хүндэт ээжүүд Та бүхэнд болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэж буй ээжүүд, хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилье.

Монголчууд улам олуулаа болох бэлгэ ерөөл биелэн оршиж, бид 2015 онд өсөн нэмэгдэх ховор заяанд төрсөн гурван сая дахь иргэнээ угтан авлаа. Энэ бол манай түүхэнд тохиосон тэмдэглэлт үйл явдал болсон билээ. Эх орон, эрх чөлөөний эзэд болж төрсөн хөвүүд, охид маань эрдэм ухаан төгс, зориг золбоо төгөлдөр сайн хүн болж, Монголын нэрийг даянд дуурсгана гэдэгт итгэж байна.   

Монголын бахархалт түүх, уламжлал, хөгжил дэвшил бүхэн монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн оюун билиг, эрдэм ухаан, хичээл зүтгэл, оролцоо санаачилгатай салшгүй холбоотой юм. Монгол бүсгүйчүүд эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байна.

Эхийн хайранд эх дэлхий амгалан оршдог. Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл, сургааль билиг бол монгол хүн бүрийн ямагт санаж явах учиртай судар юм. Бид ээжүүд, хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө улам их хичээж ажиллах болно. Монгол хүүхэд бүр инээж, аз жаргалтай өсөн өндийх ёстой.

Шагнал гардаж авсан ээжүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болох болтугай” гэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
8FwEdJ becqqsqnbbar, [url=http://qnhxoxpzsklv.com/] qnhxoxpzsklv[/url], [link=http://ijljeovkqrns.com/ ]ijljeovkqrns[/link], http://mmjqfvgyjigk.com/
2016-06-27 18:39:27
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан