Газартай иргэд эрхээ ч эдэлж...
2015/06/23
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 06 сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 23-р хорооны Хөтөл орчим дахь иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаан дахь  “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцав.  “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ нь 2013 оноос гэр хорооллын бүсийг нийгэм, эдийн засаг, байгал орчны зохистой харьцааг хангах суурьшлын бүс болгон хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төвийн 6 дүүргийн гэр хорооллын иргэдэд газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хүргэх уулзалт сургалтууд, иргэдийн бүлгийг байгуулах, газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар бэлтгэх, төсөл боловсруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгааг УИХ-ын даргад танилцуулав. Мөн газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлсэн олон улсын туршлагыг судлан, Улаанбаатар хотын гэр хороололд тохирсон арга технологийг боловсруулж, газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны зарчмыг 4 үе шаттайгаар боловсруулсан байна. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоог тодорхой болгох зорилгоор “Иргэдийн оролцоотой газар шинэчлэн  зохион байгуулах үйл ажиллагааны 9 алхамт хөтөлбөр”-ийг боловсруулж, иргэдэд мэдээлэл хүргэсний үр дүнд гэр хорооллын 37,152 иргэнээс газар шинэчлэн зохион байгуулалтанд хамрагдах хүсэлтийг хүлээн авсан байна. 2014 онд НИТХ-ын 17/17 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”,  2015 онд НИТХ-ын 23/02 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ын хүрээнд гэр хорооллын 67,410 иргэнийг хамруулсан 986 иргэдийн бүлэг байгуулжээ.

Тус төслийн талбарын иргэд 2013 оны 12-р сараас эхлэн газар шинэчлэн зохион байгуулалтанд  хамрагдах хүсэлтээ гарган бүлэг болж нэгдэн, төслийн суурь судалгаа авах ажилд “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл”-тэй хамтран ажилласан талаар мэдээлэл өгөв. Эдгээр иргэдийн бүлгүүд нэгдэж, 2014 оны 4-р сард “Шинэ шийдэл” Иргэдийн түр зөвлөлийг байгуулж, төсөл боловсруулах ажилд хамтран оролцож байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ, Хөрөнгө оруулагч компани хийж гүйцэтгэх нэг хувилбар байна. Хоёр дахь хувилбар нь хашааны газар эзэмшиж буй иргэд өөрсдөө төлөвлөлт бүтээн байгуулалтаа хийж буй бас нэг хувилбар байна. 146 айлын хашааны газар дээр 96 амины орон сууц, 88 таун хаус, 5 давхар 120 айлын 3  орон сууц барихаар төлөвлөж байна. Хотын захиргаанаас иргэдийн хашааны газрыг чөлөөлсний дараа  таун хаус хотхоны хөрөнгийг гаргаж барьж өгье. Та бүхэн  амины орон сууц,  таун хаусдаа ор, илүү гарсан орон сууцыг бид борлуулан хөрөнгө оруулалтаа нөхөж олоё гэсэн санал тавьсан. Гэвч иргэд эсэргүүцсэн бөгөөд өөрсдөө нөхөрлөл байгуулан зээлээ аваад хөрөнгөө нэгтгээд бүтээн байгуулалтаа хийж, илүү гарсан амины орон сууц,  таун хаусаа зарая гэж иргэд санаачилга гаргасан. Нээлттэй санал хураалтаар иргэд өөрсдөө хэсэгчилсэн төлөвлөлт хийх 27 зөвлөл байгуулсан бөгөөд энэ жил 8 зөвлөлийн үйл ажиллагаа эхэлж байгаа гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулж буй зөвлөлийн гишүүдэд хандан хэлэхдээ, Барилгын компаниудаар гэр хорооллыг дахин төлөвлөлт хийлгэж байгаа нь гэр хорооллыг орон сууцжуулж буй нэг хэлбэр. Харин хоёр дахь нь газартай иргэд нийлж зээл авч, байшин барьж өөрсдийнхөө хэрэгцээнээс илүү гарсныг зарж ашиг олох боломжийг олгох хуулийн төслийг УИХ дээр хэлэлцэж байгаа. 1990 онд мал хувьчиллаа, ингэснээр ямар ч малчин  банкинд очоод малаа барьцаалан зээл авч байна, мөн 1996 оноос хойш  орон сууцанд амьдарч буй иргэд орон сууцаа барьцаалан банкнаас зээл авах боломжтой болсон. Харин одоо хашааны газрыг барьцаалан зээл өгдөг боломжийг бүрдүүлэхийн тулд “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн төслийг Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байгаа. Ер нь бол гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлт хийхдээ зөвхөн ганц сонголт дээр тулгуурлан явуулж болохгүй. Иргэдэд өөрт нь сонголт өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл иргэд өөрсдөө хүсвэл сонголтоо хийж, өөрсдөө эрсдэлээ хүлээж, газраа барьцаалан зээл авч, өөрсдийн гараар бүтээн байгуулалт хийх эрхийг нь тэдэнд өгөх ёстой. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын газрын үнэ  5-10 дахин өссөн нь газрыг өөрийг нь барьцааны том хэрэгсэл болгож өгсөн. Танай нөхөрлөл зөвлөл газраа барьцаалан зээл авч, барилгын компаниа өөрсдөө хөлслөн, жишээ нь 140 айлын газар дээр 1000 айлын орон сууц баригдлаа гэхэд өөрсдийн хэрэгцээт 140 орон сууцандаа ороод үлдсэн байраа зарж зээлээ төлөх сонголтыг бий болгох ёстой. Гэхдээ энэ сонголтыг сонгосноор 140 айлын нуруун дээр зээлийн асуудал ирэх учраас хариуцлага эрсдэл дагалдаж буйг мартах ёсгүй. Та бүхэн өөрсдийн хувь заяаг өөрсдийн гарт ав л гэж хэлж байгаа юм. Мөн иргэдийн нөхөрлөлийн зээлээр байгуулсан хорооллыг дагасан дэд бүтцийн хөгжлийг орхигдуулж болохгүй. Танай нөхөрлөлийн гишүүдийн хувьд шийдвэр гаргах эрх та бүхэнд байгаа, мөн өөрсдөө хариуцлагаа хүлээх үүрэг нь ч та бүхэнд байгаа гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Баянгол дүүргийн 23-р хорооны Хөтөл орчим дахь иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаан дахь  “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын гишүүн Д.Арвин, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
1qIilF veqawttaauua, [url=http://wrkuhhtpqojx.com/] wrkuhhtpqojx[/url], [link=http://vsmepbtkicnl.com/ ]vsmepbtkicnl[/link], http://kvoyskuddsyx.com/
2016-08-30 10:03:52
(188.143.232.41)
52viZQ http://www.FyLitCl7Pf7ojQdDUOL QOuaxTXbj5iNG.com
2017-01-05 04:45:13
(188.143.232.21)
jUjRQz vsdwwguxadrd, [url=http://znfvqdomfjpi.com/] znfvqdomfjpi[/url], [link=http://luubzcyqtpqc.com/ ]luubzcyqtpqc[/link], http://lypscyzycppi.com/
2017-01-11 20:56:53
(5.188.211.10)
SAUOdX spiyulxpacxk, [url=http://oifvhuilcbwe.com/] oifvhuilcbwe[/url], [link=http://ldnmbyjbkagm.com/ ]ldnmbyjbkagm[/link], http://lkqzuffzwlkp.com/
2017-01-29 09:22:10
(5.188.211.24)
tSdqiT http://www.y7YwKx7Pm6OnyJvolbc wrWdoEnRF29pb.com
2017-01-30 00:23:26
(5.188.211.43)
jBeDlN http://www.y7YwKx7Pm6OnyJvolbc wrWdoEnRF29pb.com
2017-01-30 00:26:59
(5.188.211.10)
FPzSPy http://www.y7YwKx7Pm6OnyJvolbc wrWdoEnRF29pb.com
2017-02-01 02:26:40
(5.188.211.62)
m7Cb49 iwebtzoduldo, [url=http://vyorgybbvxlj.com/] vyorgybbvxlj[/url], [link=http://uylfxzxojosr.com/ ]uylfxzxojosr[/link], http://aflkjzuejkyw.com/
2017-04-03 03:55:28
(5.188.211.62)
GvGLIc konuvifeohmp, [url=http://yxolzigxubyj.com/] yxolzigxubyj[/url], [link=http://fvnmnxjozyfb.com/ ]fvnmnxjozyfb[/link], http://rjdoprvrilas.com/
2017-04-03 11:53:48
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан