Наадмын тасалбарын шагийн үнэ 120 мянгад хүрчээ
2015/07/08
Share |

Тасалбарын борлуулалтыг өнөөдрөөр дуусгавар болгоно

Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг үзэх тасалбарыг өчигдрөөс худалдаанд гаргалаа. Эхний өдрийн 12 цагт Соёлын төв өргөөний гадаа иртэл төгсгөл нь хаана байгаа юм бэ гэмээр урт дараалал үүссэн байв. Бүр дарааллаасаа болж цус нөжөө гартал зодолдсон гурван залуу олны анхаарлыг татаж байлаа. Тэд үүр хаяарах цагаас эхлэн дугаарласан бөгөөд дундуураа гадны хүн оруулах эсэхээс болж маргалджээ.

"Наадамчин олны хувьд нээлтийн болон тавын даваанаас хойших бөхийн барилдааны тасалбар авна гэдэг зүүд мөрөөдөл шиг боллоо. Шөнөжин дугаарлаж байгаад авч чадахгүй байх тохиолдол олон байна. Төр засгийнхан энэ асуудлаа шийдэж чадахгүй бол удахгүй хүний аминд хүрэх байх шүү. Өглөөнөөс хойш уралцан зодолдож байгаа хүмүүсийг бишгүй харлаа" гэж дугаарлаж буй иргэд ярьж байв.

Өнөө жилийн тухайд наадмын тасалбарыг 12-24 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Төв асрын хоёр талд буюу сүүдрэвчтэй хэсэгт суух бол 24 мянган төгрөгөөр тасалбар авна. Асрын өөдөөс хараад бөхчүүдийн талд суух бол 20 мянган төгрөг. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун, зүүн жигүүрийнх 16 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Дээрх үнээр тасалбар худалдаж авбал багц болж ирнэ. Нэг ёсондоо 11, 12-ны арга хэмжээг дуртай үедээ үзэх боломжтой. Дан ганц нээлтийн тасалбар гэж байхгүй бөгөөд зөвхөн жуулчдад зориулсан нь 25 ам.доллар гэж байна лээ. Харин 12-ны үдээс хойш буюу хүчит бөхийн тавын даваанаас хойших тасалбарыг 12 мянган төгрөгөөр худалдаанд гаргажээ.

Соёлын төв өргөөнөөс тасалбар авах гэж буй зарим иргэн шөнийн 23 цагаас эхлэн дугаарлажээ. Харин 04 цагт иргэдийг ирэхэд гуч гаруй хүнтэй байсан гэнэ. Эрт ирснийх ямар ч байсан тасалбартайгаа харих юм байна гэж бодож байтал 07.30 цагаас эхлээд урдуур олон хүн дайрч эхэлжээ. Яагаад дараалал дайраад байна вэ гэж хэл ам хийхэд нь тэр хавьд зогсож байсан хүмүүс "Надад захиад шээчихээд ирлээ шүү дээ" гэхчилэн өмөөрч байсан гэнэ. Урдуур зогсож байсан хориод хүн бие биенийгээ танихын дээдээр таньж нэрээр

нь дуудаж байжээ. Хойноос дундуур хүн орууллаа гэж хэл ам хийхээр бүгд нэгэн зэрэг хамгаалаад хавьтуулахгүй байснаас үүдэн хэрэлдэж байгаад сүүлдээ зодоон цохиондоо тулжээ. Богино цамцных нь товчнууд мултарч, хүзүүгээ боолгуулсан залуу "Хөдөөнөөс ирэх аав ээждээ улсын наадмын нээлтийг ганц удаа үзүүлчихье гэж бодоод өглөө ирсэн. Дарааллаараа зогсож байгаад л авчих юм байна гэж бодож байсан юм. Гэтэл урдуур зогсож байгаа хүмүүс бүгд ах дүү, найз нөхөд байдаг юм байна. Бүр сүлжээ шиг зүйл үүсгэчихэж. Тэд бүгдээрээ нийлж байгаад энэ хүн байсан юм аа гээд шинэ хүн оруулаад байна. Би 05 цагт ирсэн. Бүтэн найман цаг дугаарлаж байхад авч чадаагүй байна. Өнөөдөр борлуулах ёстой тасалбар дууссан гэж байна" гэв. Баяр наадмын тасалбарыг хоёр өдөр борлуулах хуваарьтай байгаа бөгөөд өчигдрийн тасалбарууд 13 цаг гэхэд дууссан байлаа. Гэсэн ч иргэд дарааллаа алдахгүйн тулд маргааш хүртэл зогсоно гэж байв. Ингэж зогсоо иргэдээс хэд хэдэн хүн ухаан алдаж унасан тухай хүмүүс ярьж байна лээ. Бас даралт нь ихсэж, тархи толгой нь тэсэхийн аргагүй өвдөөд буцаж байгаа хүмүүс ч бий гэсэн. Бүр байраа алдахгүйн тулд бие засахыгаа хүртэл тэвчин зогсох иргэдийн цуваа Соёлын төв өргөөнөөс "Туушин зочид буудал хүрч байв. Тасалбар түгээх газрын үүд хавьд хоёр цагдаа зогсож байгаа хэдий ч уурлаж бухимдсан иргэдийг хүчрэхгүй дээрээ тулжээ. Үүд хавиар юу болж байгааг сонирхох гэсэн ч "Ямар ч хүнийг үүд рүү ойртуулахгүй шүү" хэмээн хашихирч байв.

Баяр наадмыг зохион байгуулах комиссоос нэг хүнд дөрвөөс илүү тасалбар өгөхгүй гэж журамласан хэдий ч шагчид аль хэдийнэ хорь, гучин тасалбар гартаа оруулаад авчээ. Тасалбар байна уу гэж сураглан явахад "Хэдийг авах уу" л гэсэн хүмүүс байх юм. Гуч гаруй насны залуу "Жуулчин дагуулж ирж байгаа. Гучин тасалбар хэрэгтэй байна" гэхэд 24 мянган төгрөгийнхийг 100 мянгаар бөөндөөд ав гэх хүн таарч байна лээ. Бүр ямар суудалд суумаар байна, аваад ирье гэж байв. Шагчид цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын зургийг аль хэдийнэ хэвлэж барьчихаад сонирхож байгаа хүмүүст үзүүлэн сонголт хийх боломжоор хангаж байлаа. 24 мянгынх 120, 20 мянгынх 110, 16 мянгынх 100 мянган төгрөг гэсэн. Бас аравхан минут хүлээчих, тэр орох гэж байгаа хүн манай талынх байгаа юм гэж байна. Хамгаалалтад гарсан цагдаа нар шагчидтай тэмцэх ёстой ч гэлээ дугаарлаж буй олны эмх цэгцэд анхаарлаа хандуулаад сөхөөгүй байв.

Бөхийн өргөөний үүдэнд ирэхэд мөн л уурласан, бухимдсан хүмүүс угтлаа. Бас л урт дараалал үүсгэн дугаарлажээ. Дугаарлаж буй хүмүүс нь бухимдахын зэрэгцээ шагчид хоорондоо хэрэлдээд шуугиантайхан байлаа. Шагчдын хэрүүлийг сонсвол хоёр залуу арван тасалбар авна гэж хэлээд тэдний нэгийг машиндаа суулгажээ. Мөнгөө картнаас авна гэж байшингийн булан тойронгуутаа шагчин залууг хэмх нүдсэн гэнэ. "Яасан даварчихсан гарууд вэ" гэж зодсон хоёр залуу тасалбараа авсан хойноо 240 мянган төгрөг өгчээ. Уг нь сая төгрөгөөр тохиролцоод машинд нь суусан түүнийг хамт явсан найзууд нь худлаа зодууллаа гэж хардаад сүрхий юм болжээ. Тэдний хэрүүлтэй зэрэгцээд шүхэр барин зогсоо олны дундаас уулга алдах дуу сонсогдоод явчихав. Яваад очтол 50 орчим насны эр ухаан алдаад уначихаж. Урд, хойно нь зогсоо хүмүүс туслах хүсэл байвч дарааллаа алдчих нь гэж айгаад хөдлөхгүй, дэмий л түргэн дуудъя гэж байсан юм. Удалгүй хоёр залуу хүрч ирээд сүүдэр рүү дамжлаад аваад явна лээ.

Бөхийн өргөөн дээр 15 цагийн үед очиход тухайн өдрийн тасалбар дуусчээ. Тасалбар түгээх газар хаалгаа хаасан бөгөөд "Нэг хүнд дөрвөөс илүү билет өгөхгүй" гэсэн бичиг наасан байв. Эндээс борлуулсан тасалбар бас л шагчдын гарт орсон бололтой "Дүү хэдийг авах гэсэн юм бэ" гэх хүмүүс хоргоож байв. 100 мянга хүрсэн 16 мянгын багц тасалбарыг жаахан хямдруулаад өгөөч гэж гуйсан ч "Шагчид үнэ унагалаа гэж бөөн юм болно" гээд хавьтуулсангүй.

18 цагийн үед Соёлын төв өргөөн дээр дахин ирэхэд дугаарлаж буй хүмүүс гэрээсээ сандал, нарны хаалт авчруулсан байв. Бас цэвэр усны саванд ус хийгээд үе, үе толгойгоо норгож байлаа.

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан