“Амгалан дулааны станц” - ын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна
2015/07/22
Share |

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 348 МВт – ын хүчин чадалтай “Амгалан дулааны станц” – ын барилга угсралтын ажлын явцтай биечлэн танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор “Амгалан дулааны станц” барих тухай, “Амгалан дулааны станц” – ыг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр гэрээ байгуулах шийдвэрүүд гарсан. Энэхүү станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ – ын “CMEC” компани ажиллаж байгаа бөгөөд нийт 75.9 сая ам долларын төсөвт өртөгтэй юм.  
Уг станц нь 348 МВт буюу тус бүр 116 МВт-ын хүчин чадалтай гурван ширхэг зуух, бүрэн компьютерийн удирдлагын систем, 2Ф700 мм-н диаметртэй хойд, урд хэсгийн хоёр дулаан дамжуулах гаргалгаа бүхий дулааны шугам,  110 кВ-ын хоёр хэлхээт  350 метр цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд станц, түлш дамжуулах байгууламжууд, төмөр замын өргөтгөл, сүлжээний усны насос, шугам хоолой болон цахилгаан хуваарилах байгууламжийн барилга, тоног төхөөрөмжүүдийн хамт суурилуулсан. Тус станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төв болон зүүн хэсгийн 13, 14, 15, 16 дугаар хорооллын дулаан хангамж сайжрах юм.
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрлах “Амгалан дулааны станц” ашиглалтад ороход бэлэн болж, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна. Есдүгээр сарын 15 - ны өдөр гэхэд үндсэн хоёр зуух галлагаа хийж эхэлнэ. Гурав дахь зуух нь өвлийн ачааллын үед нэмж ажиллахаар зохицуулалт хийсэн. Ирэх жилийн тавдугаар сар хүртэл мэргэжлийн багтай ажиллаж, үүнээс хойш монгол инженерүүд станцаа ажиллуулах юм. Уг станц ашиглалтад орсноор 40 мянган орчим айл өрхөд шинээр дулаан түгээж, 20 мянган айл өрхийн дулааны нөхцөл сайжрах юм. Одоогоор станцын үйл ажиллагаанд саад болсон айл өрх байхгүй. Харин өндөр хүчдлийн шугам дор, дулаан дамжуулах шугам хоолойны ойр орчимд 10 айл байна” гэв.
 
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эдгээр айлын зарим нь газрын зөвшөөрөлгүй байна. Тэдгээрийг хуулийн дагуу албадан чөлөөллөхөөс өөр аргагүй. Харин дулаан дамжуулах шугам тавих зам дээр байгаа гурван айл нэг нь 400 сая төгрөгөөр газраа чөлөөлнө гэж байгаа юм. Эдгээр айл хувийн өмчийн газар дээр байгаа болохоор бид дураараа халдах ямар ч эрхгүй. Тиймээс үнэ тохиролцохоос өөр аргагүй. Хэрвээ эдгээр айлтай тохиролцож чадахгүй бол уг ажил гацах аюулд орох гээд байна. Мөн станцтай хаяа зэрэгцсэн айлуудын аюулгүй байдлыг хангах талаас нь анхаарах хэрэгтэй. Эхний ээлжинд станцын үйл ажиллагааг хэвийн горимд ажиллуулах, дулаан, бусад түгээлтийн явцад саад болж байгаа айлуудыг чөлөөлнө.  Улаанбаатар хотын зүүн хэсэгт барилгажуулалт, хот байгуулалт үндсэндээ хийгээгүй. Тус станцыг барьж эхэлснээс хойш энэ орчим барилгажиж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жилийн дотор Улаанбаатар хотын зүүн хэсгийг орон сууцжуулах, хот байгуулалт хийх бэлтгэл ажлыг уг станц дээр хийгээд дуусч байна. Өөрөөр хэлбэл Гачууртаас цэвэр усны эх үүсвэрээ татаад авчихсан, бохир, цэвэр усны шугамыг төв цэвэрлэх байгууламжтай холбосон. Дулааны станц ашиглалтад ороход бэлэн болж байна. Ингээд энэ орчимд хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хангагдсан” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.51)
wh0cd994820 toradol w/o prescription
2017-06-12 11:09:27
(46.161.9.51)
wh0cd994820 generic propecia Viagra From India levitra generic
2017-08-28 10:02:13
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан