БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн уулзалт эхэллээ
2015/07/30
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Ян Хамачек нар өчигдөр /2015.07.29/ албан ёсны уулзалт хийлээ.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсаны 25 жилийн ойн баярыг монголын ард түмэнтэй хуваалцахаар хүрэлцэн ирсэнд нь ноён Ян Хамачект талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг ерөөв.

Ноён Ян Хамачек Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд “Энэ удаагийн айлчлал маань Монгол Улсын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэх үеэр болж буйгаараа онцлогтой байна” гээд Монголын нийт ард түмэнд анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлээд хоёр орны парламентууд, тэр дундаа түүний Тамгын газруудын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Үүний нэг тод илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСЧУ-д төрийн айлчлал хийх үеэрээ чехийн зарим иргэдийг одон медалиар шагнахад Чехийн Парламентын Тамгын газрын дарга багтсан нь нэр төрийн хэрэг юм гэдгийг онцлов. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр намайг бараалхахад “Манай улс гурван хөрштэй. Ойрын хоёр хөршөөс гадна алсын гурав дахь хөрш маань Чех Улс юм” гэж хэлсэн нь надад гүнзгий сэтгэлдэл төрүүлсэн сайхан үг байсан гэлээ. Монгол Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрийн шинэтгэл хийх, ардчиллыг хөгжүүлэхэд бусад улс орнуудад үлгэр болж буйд баяр хүргээд ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа нь үүний нэг тод илрэл, дэлхий дахины ач холбогдолтой чухал арга хэмжээ юм гэдгийг онцоллоо.

Тэрбээр манай хоёр улсыг ойртуулж дотносуулж байдаг олон зүйл бий, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд хийх зүйл ч бас их бий гээд БНЧУ Монгол Улстай бүх талын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг, энэ үндсэн дээр Монгол Улсаар дамжуулан Азийн улс орнуудтай хамтран ажиллах таатай боломж нээгдэнэ гэж үздэгээ онцлов. Мөн хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, монголын компаниуд Чех Улсын технологиос суралцах, харилцан туршлага солилцох, тэр дундаа эрчимтэй хөгжиж байгаа барилгын салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг тэмдэглэв. Түүнчлэн Чех Улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчих боломж олгосон, энэ арга хэмжээ нь иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, аялал жуучлалыг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгч буйг тэмдэглээд хэзээ нэгэн цагт хоёр орны иргэд Улаанбаатар-Прага хооронд шууд нислэгээр зорчих болно гэдэгт итгэж буйгаа хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалт дээр хэлсэн үгэндээ, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг нэгэн зэрэг хийж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ тогтолцоонд амжилттай шилжихийн зэрэгцээ хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалан үлдэж, улам өргөжүүлэн бэхжүүлж чадсаныг онцлоод хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Ян Хамачек Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь баяртай буйгаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэхийн сацуу хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт улам өргөжүүлэх боломж байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд хоёр талын яриа хэлэлцээний гол механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2005 оноос амжилттай хуралдаж ирсэн, уг комиссын ээлжит 6 дугаар хурлыг энэ онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар талууд ажиллаж буйг хэллээ. Тэрбээр цааш нь хуучин социалист тогтолцоотой байсан орнуудаас Монгол Улсад хөгжлийн албан ёсны тусламж үзүүлсэн анхны улс нь Чех Улс байсныг онцлон талархал илэрхийлэхийн сацуу уг тусламжийн хүрээнд олон төсөл амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэлээ. Мөн хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаанд ахиц гарч байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд олон улсын энхийг дэмжих ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох, монголын цэргийн алба хаагчдыг Чех Улсад сургах хүсэлтэй байгаагаа дуулгав. Энэ салбарын тухайд харилцан туршлага судлах нэг хэлбэр нь хамтарсан хээрийн сургууль болохыг тэмдэглээд Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2015” олон улсын хамтарсан хээрийн сургуульд чехийн тал 32 хүнтэй мотобуудлагын салаа оролцуулсанд талархал илэрхийллээ.

Аливаа улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа болохыг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцлоод иргэд хоорондын харилцааг дэмжих хүрээнд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн ажлын хэсгийн яриа хэлэлцээг эхлүүлэхийг санал болгоод хоёр улс барилга, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж бийг дурдахын сацуу Монгол Улс байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх, норм стандартыг нутагшуулахад хамтарч ажиллах, Чех Улсын европын норм стандартыг нутагшуулсан туршлагаас суралцах хүсэлттэй байгаагаа хэллээ.

Түүнчлэн Чех Улсын Засгийн газраас монгол оюутан, залууст сургалтын тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлээд боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Энэ хүрээнд монголын залуу эрдэмтэн, судлаачдыг Чехийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнд дунд хугацааны сургалтад хамруулах, Чех Улсын Засгийн газрын тэтгэлгийг Монгол Улсын хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, аж үйлдвэрийн инженер, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, анагаах ухаан зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр Монгол, Чехийн харилцаанд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг, тэр дундаа хоёр орны парламентын Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд идэвхтэй хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Парламент хоорондын харилцааг дэмжих гол механизм болох Монгол-Чехийн бүлэг Улсын Их Хуралд 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буйг тэрбээр дурдаад энэхүү бүлэг нь хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хоёр талын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга энэ оны 9 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хуралд Чехийн парламентаас олон төлөөлөгч оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа уулзалтын үеэр илэрхийлэв. Мөн Монгол Улс Чех Улстай хөгжүүлж буй хоёр талын харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд Монгол Улс Европын Холбоотой 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг Чех Улс соёрхон баталсанд талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулан үйл ажиллагаагаа эхлээд буйг дурдаад Далайд гарцгүй улсуудын хувьд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс энэ чиглэлээр хамтран ажиллах боломж, бололцоо бийг онцоллоо.

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ноён Ян Хамачек энэ үеэр Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНЧУ-д зочлохыг уриад Прагад уулзаж хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүсч буйгаа хэллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дэд дарга М.Зоригт, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, албаны бусад хүмүүс оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан