Маргаашийн ирээдүйн төлөө Арын сайхан хангайн эмэгтэйчүүд чууллаа
2015/08/11
Share |

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны V бага зөвөлгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймагт амжилттай болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн дэд сайд асан, НАМЭХ-ны Архангай хариуцсан УЗ-ийн гишүүн Ж. Цолмон, Архангай аймгийн  МАН-ын дарга Ц.Мөнхнасан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.  Өчигдрийн түүхээс  өнөөдрийн үргэлжлэл, маргаашийн ирээдүйн төлөө “Эмэгтэйчүүд бид хамтдаа”  аянг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нээж үг хэлсэн юм. Тэрбээр

“ Хүмүүн төрөлхтний дотроос

Хүнд ирэхээр дарлагдсан

Хөөрхий бидний бүсгүйчүүд

Хөгжлийнхөө замдаа оров оо хө гэж дуулж бүжиглэдэг болсноос хойш 94 жил болсон байна. 94 жилийн турш боловсрол, жендер, эмэгтэйчүүдийн эрх зэрэг  хөгжлийн бүхий л асуудлыг МАН бодлогоороо хэрэгжүүлж тодорхойлж ирсэн түүхтэй. Эрэгтэй хүн, эр цэрэг хил дээр буу барьж, дайн тулаанд оролцож эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалдаг бол эмэгтэйчүүд ариун сав, алтан хэвлийдээ Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хадгалж,   хамгаалж, тээж явдаг гэж би боддог. Тиймээс эрхэмсэг гоо бүсгүйчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, аз жаргалын дээдийг хүсье. МАН өнгөрсөн хавраас эхэлж орон даяар “Бид хамтдаа” аянг өрнүүлсэн.  “Залуус бид хамтдаа”, “Эмэгтэйчүүд бид хамтдаа” “Ахмадууд бид хамтдаа”, “Оюутнууд бид хамтдаа”  аянг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байна. Манай аймагт өнгөрсөн  долоо хоногт 1000 залуусын чуулга уулзалт амжилттай боллоо. Хүн амын болон хөдөлмөр эрхлэлтийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт юу тусгах, улс төрийн намын бодлого эмэгтэйчүүд рүү чиглэсэн ямар ажил хийж байгаа зэрэг олон сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв.  Хоёр өдрийн турш урд Тамирын голын эрэгт 240 гаруй төлөөлөгч  чуулж, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашид  хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Түүнчлэн аймаг, сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг дайчин эмэгтэйчүүдэд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа баяр хүргэж, шагнал гардуулсан юм. Энэ үеэр түүнээс V зөвлөгөөнд цаг үеийнхээ нөхцөл байдлыг дагаад ямар сэдвээр голчилж илтгэл тавьж байгааг  тодруулахад “МАН-ын дэргэдэх НАМЭХ өөрөө улстөрийн шинжтэй байгууллага. Тийм учраас Архангай аймгийн НАМЭХ-ны V зөвлөгөөнөөр 2016 оны  бүх шатны сонгуульд манлайллын төвшинд  эмэгтэйчүүдээ бэлтгэх зорилготой. Мөн аймгийнхаа хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд  хэрхэн оролцох, орон нутгийн иргэдийн хурлын сонгуульд ямар үүрэгтэй ажиллах, нэр дэвших эмэгтэйчүүдийг яаж бэлтгэх вэ зэрэгт анхаарал хандуулж, хамтран ажиллана” гэв.  “Эмэгтэйчүүд бид хамтдаа”  V зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд асан, НАМЭХ-ны Архангай хариуцсан УЗ-ийн гишүүн Ж.Цолмон 2007-2012 онд ард түмний эрүүл мэндийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилтыг тайлагнасан юм.

  Архангай аймагт  АН засаг барьж эхэлснээс хойш ажилгүй иргэдийн тоо огцом нэмэгдэж, улмаар ядуурал газар авсныг зөвлөгөөнд оролцож буй эмэгтэйчүүд онцолж байсан юм.  Энэ үеэр тус аймгийн НАМЭХ-ын дарга Б.Амгалангаас цөөн асуултад хариулт авлаа.

-Архангай аймгийн НАМЭХ хэчнээн гишүүн дэмжигчтэй вэ?

-Манай аймгийн эмэгтэйчүүдийн холбоо 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн сард НАМЭХ-ны салбар ээлжит чуулганаа хийж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Манай холбоо бүх суманд салбар зөвлөлтэй. 2500 гаруй гишүүн дэмжигчтэй. Эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд бүх сумын эмэгтэйчүүдийг хамруулж байна. Зөвлөгөөнөөр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдэх гарцыг  тодорхойлох зорилготой байна.

-Эмэгтэйчүүдийн холбооноос амьдралын чанарын судалгаа хийсэн. Архангай аймгийн хувьд ямар асуудал зонхилж байна вэ?

-Чанарын судалгаатай бид түүвэр маягаар танилцсан. Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх,  өрх толгойлсон бүсгүйчүүдийг хэрхэн ажилтай орлоготой болгох вэ зэрэг асуудал зонхилж орж ирсэн байгаа. Мөн хүүхдээ хоёр нас хүртэл харж буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлдөг байгаасай гэх хүсэлт их ирсэн.  Хөгжилтэй орнуудад тухайн эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс нь төлдөг юм байна лээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөснийх нь төлөө тэгж урамшуулдаг юм байна.

-Ажилгүй өрх толгойлсон эмэгтэй олон байдаг гэлээ. Үүнийг шийдвэрлэх талаас ямар ажлыг хийж байна?

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хууль, дүрэм, журамд заасан байдаг ч дорвитой ажил хийсэн зүйл харагдахгүй байгаа. Өрх толгойлсон эмэгтэйчүүд нэлээд их байгаа. Ажил хийе гэхээр ажлын байр олддоггүй. Зээл аваад хувиараа жижиг дунд үйлдвэрлэл, бизнес хийх гэхээр барьцаа хөрөнгө шаарлагатай болдог. Банкны барьцаа хөрөнгө битгий хэл хоногийн хоолгүй хонодог өрх зөндөө бий. Тиймээс бид НАМЭХ-ны удирдлагуудад эмэгтэйчүүдийнхээ төлөө хийж, хэрэгжүүлэх ажлын талаар саналаа илэрхийлж, шийдвэрлэх талаас нь ярилцаж байна.

Хоёр хоногийн турш  үргэлжилсэн тус чуулганд алс холоос зорин ирж оролцсон эрхмүүдэд Архангайн бүсгүйчүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, аян замын өлзийтэй сайхан ерөөлөөр үдсэн юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.32)
MbJXJy atdmlkshaews, [url=http://dvpdbksfrmdh.com/] dvpdbksfrmdh[/url], [link=http://nrjaugergtrw.com/ ]nrjaugergtrw[/link], http://ovevvbapjxhs.com/
2016-11-23 04:13:16
(46.161.9.24)
wh0cd704290 bonuses ADVAIR DISKUS proscar no prescription needed motilium cost of cialis daily buy aygestin buy avana order avodart valtrex clonidine
2017-01-28 10:10:53
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан