Ц.Оюунгэрэл: Л.Гансүх, Г.Дэнзэн өршөөгдөнө
2015/08/12
Share |

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Өршөөлийн тухай хуулийн талаарх асуултад нээлттэй бөгөөд товч тодорхой хариултыг өглөө.

-Өршөөлийн тухай хуулийн талаар нийгэмд зөрүүтэй мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Хоригдож буй хүмүүсийн 80 гаруй хувь Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдана гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Хоригдож буй хүмүүсийн яг хэчнээн хувь, мөрдөн байцаах хэрэг бүртгэх шатнаас хэдэн хүн Өршөөлийн хуульд хамрагдахыг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дэргэд байгуулж буй комисс тогтоох юм. Хэрэгтэн нэг бүрийн хэргийн материалтай танилцаж, тодорхой тоог гаргана. Урьдчилсан судалгааг Хуульзүйн яам болоод УИХ-ын ажлын хэсэг гаргасан байдаг. Энэ хоёр судалгааны дагуу бидэнд танилцуулснаар  нийт хоригдлын 1/3 орчим хувь нь суллагдана гэсэн тоо гарсан байсан.  

-Улсын төсвийн хөрөнгө мөнгийг шамдуулсан нь тогтоогдож шүүхээс ял оноосон цөөнгүй хүмүүс суллагдах нь гэсэн мэдээлэл байгаа. Ард түмэн үүнд дургүйцэж байгаа. Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж буй хэдэн хүн өршөөлд хамрагдаж байгаа вэ?

-Хуулийн хэлэлцүүлэг хаалттай горимоор явсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс тэнд яригдсан бүхий л мэдээлэл, тоо баримтыг нарийвчлан дэлгэх боломжгүй. Гэхдээ албан тушаал, авлигын хэргээр ял эдэлж буй хүмүүсээс 10 хүрэхгүй цөөн тооны хүмүүсийг өршөөлд багтаахаар танилцуулж байсан.

-Шалгагдаж буй хүмүүс, тэр дундаа Л.Гансүх, Г.Дэнзэн нарыг Өршөөлийн хуулийн дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгоно гэж байгаа. Харин Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаярын хэргийг хамруулаагүй гэсэн мэдээлэл үнэн үү. Мөнхбаярын хэргийг зандалчлах хэрэг гээд үлдээсэн гэх юм?

-Ц.Мөнхбаярын хэргийг зандалчлах хэрэг мөн эсэх, өршөөлд хамруулах боломжтой эсэх гэхчилэн асуудлаар УИХ-ын гишүүд маш их анхаарлаа хандуулсан. Урьд нь гарч байсан Өршөөлийн хуулиудыг гэмт хэргийг голчлон бөөнд нь хамруулдаг байсан бол энэ удаа зүйл заалт нэг бүрээр нь ярилцсан. Зандалчлах гэдэг зүйл заалт нь өршөөлд хамрагдах боломжгүй байсан ч анх удаа хийсэн галт зэвсгийн хэрэг нь өршөөлд багтаж байгаа. Тиймээс Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдаж байгаа. Л.Гансүх, Г.Дэнзэн нарын хэрэг ч зүйл заалтын хувьд өршөөлд хамрагдсан.

-Нийт хоригдлуудын цөөнгүй хувь өршөөлд хамрагдаж байгаа гэлээ. Тэр дундаа Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн бараг 50 хувь суллагдахаар байгаа. Ингэж хоригдлуудын тоо буурахаар ШШГЕГ-ын ажилтнуудын тоо дагаж буурах уу?

-Эмэгтэйчүүдийн хорих бол нэлээд дундарна. Энэ удаагийн Өршөөлийн хуульд урьд өмнө хамрагдаж байгаа зүйл заалтууд багтсан. Тиймээс Эмэгтэйчүүдийн хорих ангийн ялтны тоо эрс буурна. Нэг харамсалтай зүйл нь олон жилийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд өршөөлд багтаж чадаагүй. Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийллийн улмаас ял эдлэж буй хүмүүс хамрагдах боломжгүй байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд ял дандаа хүндэрч ногддог. Энэ нь Өршөөлийн хуулийн гажиг гэхээсээ Эрүүгийн хуулийн гажиг юм. Тиймээс цаашдаа Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуульд гэр бүлийн хүчирхийллийн хуулийг онцгой нарийвчилж оруулах хэрэгтэй байна.

-Энэ удаагийн хуульд шалгагдаж буй авлига, албан тушаалын хэргийг багтаасан нь хэр зөв алхам бэ. АТГ-т  гэхэд шалгаж буй 55 хэргийн 45 нь Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болохоор байгаа шүү дээ?

-Урьд нь гарч байсан бүх Өршөөлийн хуулинд шалгагдаж буй хэргийг багтаасан байдаг. Зүйл анги нь нийцэж буй бол шалгагдаж байгаа, шүүхийн шатанд байгаа, шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран өршөөлд багтаж байсан. Энэ уламжлалын дагуу багтаасан. Шалгагдаж буй хэргийн статистик байхгүй. Ямар байгууллагад хэдэн хэрэг шалгагдаж байгааг мэдэхгүй байна. Гагцхүү тэр хэргүүдийн зүйл заалт нь Өршөөлийн хуульд багтаж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан.

Нөгөөтэйгүүр олны дунд авлига, албан тушаалын хэрэг гэж онцлоод байгаа хэргүүд дээр хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байдаг талтай. ХЭҮК-оос гаргасан тайланд ч энэ тухай дурдсан байдаг. Олон улсад бол ийм хэргийг онож цохсон улс төрийн хэрэг гэж нэрлэх нь бий. Ийм улс төрийн зорилготой баривчилгаанд гомдол гарах нь их байдаг гэсэн хариултыг өглөө.

Д.ЦЭЭНЭ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан