Н.Энхбаяр: Гэртээ ирлээ
2015/08/13
Share |

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23.20 цагийн орчимд “Чингис хаан” Олон улсын нисэх  буудалд буув. Өнөөх л зангарагтай сонирхолтой хэвээрээ байгаагаа мэдрүүлж сэтгүүлчдийг хуйлруулан хурын усан дунд ярилцлага өгч зогсох нь танил харагдах чинь. Тийм ээ, энэ удаад түүнийг Монголын төр өршөөж Шадар сайдын суудалд суух тохироог бүрдүүлж замыг нь засаж өглөө. Магадгүй өнөөдөр ажлаа авч ч мэдэх юм.

Н.Энхбаярыг хоригдож эхэлсэн өдрөөс л яригдсаар, наймаалцсаар байсан Өршөөлийн хууль батлагдаж, тэр тусмаа Засгийн газрын зургаан гишүүнийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэж буй энэ мөчид тэрбээр яг тулгаж ирлээ. Үүнийг тохиолдол гэж хэлж болох уу. Өчигдөр орой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрийг өргөн барьсан гэх мэдээ албан бусаар цацагдаж эхэлсэн. Ямартай ч эхлээд эвслийнхэнтэй, дараа нь намынхантайгаа энэ асуудлаар зөвшилцсөн нь баттай юм билээ.

Ямартай ч экс Ерөнхийлөгч нь гэмт хэрэгт холбогдох, хоригдох, өлсгөлөн зарлах, хасвуу тамгыг гардуулсан дараагийн Ерөнхийлөгчөөрөө уучлуулах, дахиад цаана нь хэрэгт холбогдсон гэж дуулдаад Өршөөлийн хуулиар бүх гэм зэмийг нь “цэвэрлэх” гээд олон цоо шинэ жишгийг тэр Монголын түүхэнд үлдээсэн. Түүний араас хэн нэгэн Ерөнхийлөгч асан очиж болох ч тэр анхны гэмт хэрэгтэн асан Ерөнхийлөгч. Цагаатгагдаагүй, өршөөгдсөн, уучлуулсан учраас тэр шүү дээ. Уг нь өөрөө “Би гэмгүй. Улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт...” гэдэг байсан биш бил үү.

Харин өнөөдөр тэрбээр намын нөхөдтэйгээ хуралдаж, Төрийн ордонд “гэртээ харих” мэт очиж магадгүй чуулганы хуралдааны танхимд хэн, хэн өөрийнх нь төлөө кноп дарахыг харах биз ээ. Өчигдөр нисэх буудалд ярилцлага өгөхдөө Засгийн газрын зургаан сайдын томилгоонд онцгой анхаарал хандуулахаа, УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентад дор хаяж 11 суудал авах зорилго тавьснаа ч хэлсэн.

Ийнхүү Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын нэг завин дээрх өдрүүд үргэлжилсээр. Хэсэгхэн хугацаанд хударгагүй загнаад авсан хоёр нэг танхимд ажиллаж мэдэх нь. Харин Н.Алтанхуягийн тухайд ханцуйдаа наймаалцсан ёсоор амласандаа хүрч Өршөөлийн хуулийг батлуулах ажиллагааны томоохон үүргийг нугалсан. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд бол тэс өөр хүн гээд томрох боломжтой ч үүссэн нөхцөл байдал түүнд Н.Энхбаяртай нөхөрсөг харилцаатай байхыг тулган шаардчихлаа. Харамсалтай, бас сонирхолтой.

Одоо МАН, бие даагчид нарыг л сөрөг хүчин гэж харахаар боловч яг нарийндаа холион бантан болж АН-ынхан ч хүч хавсарсаар л байх болно. Үүнийг “АН-ынхны эрх мэдлийн аллерги” гэлтэй.

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яах бол. Түүнийг өчигдөр цахим хуудсаар Өршөөлийн хуулийн талаар байр сууриа илэрхийлснээс үзвэл хориг тавих байх гэсэн таамаглал дэвшүүлэхэд андуурахгүй болов уу. Гэтэл хоригийг УИХ унагааж таарна. Эндээс түүнийг Н.Энхбаярт дургүй хэвээрээ байна гэцгээх хүн цөөнгүй байгаа ч Өршөөлийн хууль бол Төрийн хууль, түмэн олон иргэнд хэрэгтэй. Үүнд хамрагдсан албан тушаалтнууд ч иргэн. Харин албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг ялган авч хоцорч ялыг нь эдлүүлж чадаагүй нь буруу бөгөөд улс төрийн тохиролцооны аргаар явчихсан нь харамсалтай.

Ямартай ч Монголын төр ял сонссон, өршөөгдсөн Шадар сайдтай болох нь. Өмнөх Шадар сайдууд нь тийм ч цэвэрхэн байгаагүй боловч арай дэндүү арчаагаа алдсан томилгоо, сонголт гэвэл үүнийг л хэлэх байх. Гэвч “Н.Энхбаяр” л болсон хойно “Би шинэ эрч хүчээр дүүрэн байна. Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, салбар бүрийн хяналт шалгалтыг сайжруулах, АСЕАМ-ыг амжилттай зохион байгуулах гээд олон томоохон ажлыг бүгдийг нь маш сайн хийж, “Монгол Улсаа хөгжүүлж өшөөгөө авна” гэсээр тамгаа атгах биз ээ. Ийнхүү Н.Энхбаяр гэртээ ирлээ. Албаны өрөө нь мөнөөх л Төрийн ордондоо, гартаа тамгаа атгаастай хэвээрээ...

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.8)
mwOfrj tdmfwvfzdkwi, [url=http://kbgfuqfubhzp.com/] kbgfuqfubhzp[/url], [link=http://gbyegmensovo.com/ ]gbyegmensovo[/link], http://lnwfcauuifzl.com/
2016-12-05 02:37:09
(46.161.9.20)
wh0cd1245943 Synthroid 100 elimite online trazodone Buy Amitriptyline
2017-05-30 07:12:03
(46.161.9.20)
wh0cd244260 tadacip online zestoretic motilium
2017-07-19 20:36:25
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан