Хотын дарга аа, сайжруулж чадахгүй бол битгий ”муужруул”
2015/08/18
Share |

“Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө”. Нийслэлийн удирдлагууд Солонгос улсыг дуурайж байгаа нь энэ гээд иргэдээ хөлдөө чирч дууслаа.

Шулуухан хэлэхэд Хотын даргаа сайжруулж чадахгүй бол битгий "муужруул". Иргэд чинь таны ааш аягийг дийлэхгүй халуун наранд муужирч уналаа. Нөгөө угсраа автобус нь өчигдөр 16.00 цагийн үед Төв шуудангийн урд голоороо салж хоёр хүн бэртлээ. Энэ одоо шинэчлэл үү.

Наадмын дараахан “Арслантай гүүр”-ний усан хөшиг гэж хогийн ажил хийсэн. Түүнийхээ горыг хангалттай амсч сонин хэвлэлээр Хотын дарга хангалттай шүүмжлүүлсэн. 70 саяын өртөгтэй уг бүтээн байгуулалтын ажил нь Сөүлын Вапро голын гүүрэнд байрлах усан хөшгийг дуурайсан гэсэн. Гэвч дуурайх нь байтугай хүний урманд дөхөж ч очсонгүй. Дэмий л иргэдийг бухимдуулж, татвар төлөгчдийн халаасны мөнгөнөөс “хумсалсан” төдий ажил болов.

Өнөөдөр хотын удирдлагууд автобусны богино эргэлт гэгчийг нэвтрүүллээ. Уг нь өнгөрсөн жил энэ системийг туршиж үзсэн. Харин иргэд “үгүй” гэдэг хариултыг өгсөн. Харин хотын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ “Дугаарын хязгаарлалт хийхийн тулд нэг асуудал тулгарсан нь нийтийн тээвэр байсан. Машин нь явдаггүй өдөр хүмүүс автобусанд сууна. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ хэрэгцээг нь хангаж чадахааргүй байлаа. Үүнийг бодолцож,  нийтийн тээврийн шинэ үйлчилгээг автомашины хязгаарлалттай зэрэг нэвтрүүлж, туршиж үзсэн юм. Сэтгэл хангалуун байгаа. Өнөөдөр нийтийн тээврийнхэн хүний төлөө бус ашгийн төлөө давхидаг гэсэн муу нэр зүүдэг” гэв.

Энэ санаа бас л Солонгосыг дуурайсан ажил болов. Кондуктор билет тасалдаг байсныг өөрчилж цахим карт гэдэг зүйлийг хэрэглэдэг боллоо.

Эдгээр өөрчлөлт манайх шиг жижиг, төв зам нь түгжрэл ихтэй, үзвэр үйлчилгээ гээд бүх төвлөрөл нь төвдөө чиглэсэн газар автобус богино эргэлтээр явна гэдэг дэндүү эрсдэлтэй.

Өнгөрсөн хагас сайн өдрөөс хойш автобусны буудлаар дүүрэн будилсан хүмүүс. Өмнө нь тогтсон нэг хаягтай, нэг чиглэлтэй автобусанд суудаг байсан иргэд ямар автобусанд суугаад хэд дамжихаа мэдэхгүй байна. Өнгөрсөн сард цахим картыг нэвтрүүлэхдээ 30 минутын дотор сэлгэж суухад үнэгүй гэж байсан. Харин одоо “компаниудад ашиггүй алдагдалтай учраас мөнгөнөө төлөөд сэлгээд суугаарай” гэж байх юм. Эсвэл шийдвэр нь хараахан гараагүй байна гэж хариулсаар бараг бүтэн сар боллоо.

Нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нийтийн тээврийн шинэчлэлийн талаар саналаа илэрхийлжээ.

Тэрбээр"Нийтийн тээврийн шинэчлэл гэдгийн ачаар өглөөнөөс эхлээд толгой эргэв. Өглөө орой харих гэж 3000 төгрөг төлдөг болов. Ядахад гэр маань Орчлонгийн арын гэр хороолол. Тэр лүү явдаг автобус байхгүйгээс 21 дээр буугаад 1500-аар такси барина. Үүл баатар энэ бантангаа арилгавал яаж байна. Дамжин суултаа цэгцэлвэл зүгээрсэн. Эс тэгвээс авсан хэдэн төгрөг маань автобусны богино рейсийн ачаар 14 хоногтоо ч хүрэхгүй дуусах гээд байна. Халаасандаа багтаж ядсан мөнгөтэй бол бас яах гэхэв. Хөдөөнөөс ирсэн оюутнууд төөрнө. Дээрээс нь нийтийн тээврийн шинэчлэлээ ойлгоогүй иргэд нь төөрнө. Өглөөнөөс эхлээд автобусны чиглэл хайсан, сурагласан хүмүүс. 10 дугаар хороолол дээр 30 минут зогсоход тэр хооронд ямар олон Таваншар-Офицеруудын ордон ирж байна аа. Ар араасаа залгаад зогсчихсон л байх юм. Шинэчлэлийг буруутгах гэсэнгүй. Энэ мэт завхралаа арилгаач ээ" гэжээ.

Өмнө нь хотын нэг захаас нөгөө захад хүрэхийн тулд 500 төгрөг төлдөг байсан. Харин одоо нэг талдаал 1500 төгрөг. Ирж, очихын 3000 төгрөг болж байна. Иргэн сардаа 60000  төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлэх гэнэ. Өмнө нь тэд 15000 төгрөгөөр л үйлчлүүлдэг байсан.

Дашрамд дурдахад эх сурвалжийн мэдээлснээр Хотын захиргаан дээр “карт аваагүй хүмүүс 1000 төгрөгөөр үйлчилдэг байлгах” гэсэн санааг хэлэлцэж байгаа гэсэн. Хэрвээ уг саналыг “урагшгүй ноёд” дэмжихвэл сардаа бараг авсан бүх цалингаараа автобусанд суух хэрэг гарах нь.

Улс орны эдийн засгийн байдал тогтворгүй байгаа энэ үед Нийслэлийн удирдлагууд иргэдээ хохироосон ажил хийхээ хэзээ болих вэ. Олсон хэдэн бор төгрөгийг нь Хотын дарга нь чуулганы хуралд оролцож байгаад “Заавал татвар авахгүй бол болохгүй нь” гэсээр байгаад хууль батлуулсан. Нийслэл хотын татвары гэгчийг иргэн бүр тун удахгүй төлж эхэлнэ.

Далайн цаана байгаа Солонгос улсын бүтээн байгуулалтыг дуурайгаад нөгөө татварын мөнгийг нь үргүй зарцуулдаг. Тэднийг дуурайж чадахгүй зүйлээрээ оролдож байхаар ядаж авто замынхаа ус зайлуулах системийг сайжруулчих. Даншиг наадам нэртэй найр хийгээд бас л өчнөөн саяаар нь салхинд хийсгэдэг. Хаана байна тэр хотын даргын хэлээд байсан сая жуулчин.

Одоо нийтийн тээврийг орвонгоор нь эргүүллээ. Иргэд бухимдаж байна. Өмнө нь туршиж үзэхэд нь “Хэрэггүй. Бүтэхгүй юм байна. Хүүхэд, хөгшчүүдэд зохицохгүй өөрчлөлт байна” гэж хэлээд байхад хийдэг нь ямар учиртай юм бэ.

Э.Бат-Үүл баатрын чихэнд ямар гэгчийн “алтан шумуул” буруу, зөв ая тоглоод байгаа юм бол. Сайжруулж чаддаггүй юм бол ядаж битгий муужруулаач. Жоохон тэвчээд юу ч хийх гэлгүй зүгээр суучих удахгүй сонгууль боллоо.

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(124.158.109.215)
bur l buhimdal turuuleed baih yum. uuruu amidral muu medne tegeed tsogtsaikhani duuldag shig alban tasalgaani tsonhooroo amidraliig saihnaar hardag bolj dee ta nar arai l bish bna daa udahgui boslogo garna baih daa,, yabaad uursduu uzeech zuun salaanaas baruun salaanaasaa bidend ugdguu bodooch burhan mini amidral meddeg dargatai bolgooch
2015-08-18 14:05:10
(203.194.114.227)
Энэ бат үүл хотын иргэд биднийг олон жил хуурсаар ирсэн шдээ
2015-08-18 18:22:16
(203.194.114.227)
Энэ бат үүл хотын иргэд биднийг олон жил хуурсаар ирсэн шдээ
2015-08-18 18:22:59
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан