Баянчандмань сумын удирдлагуудыг хүчингийн хэрэгт шалгаж эхэлжээ
2015/09/29
Share |

Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 24-нд ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал тус сумын нөлөө бүхий хариуцлагатай албан тушаалтнууд 25 настай Б бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, гэмтээсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд сэжигтнээр гурван хүнийг татаад байгаа аж. Тэдний нэгийг энэ хэрэгт холбогдуулан хорьсон бол нөгөө хоёрыг нь гадуур байцааж байгаа юм байна. Цагдаагийн эх сурвалжийн мэдээллээр “Шүүхийн шинжилгээний дүгнэлтийг хүлээж байгаа. Х гэх хүнийг энэ хэрэгт холбогдуулан хорьсон” байна. Харин хохирогч Б өдгөө Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Бид энэ талаар Баянчандмань сумын Засаг даргатай холбогдсон ч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Нутгийн иргэдийн хэлснээр бол тус хэргийг сумын удирдлагууд нууцалж байгаа гэлээ. Харин хохирогчийг ямар байдалтай олдсон, тухайн өдөр юу болсон талаар нутгийн иргэд ярьж байгаа ч энэ нь баттай биш мэдээлэл юм. Тухайлбал хохирогчийг хүчирхийлээд дараа нь зодсон байсан, замын хажууд хэвтэж хаясан, манай сум зам дагуу учраас хэргээ нууцлахыг оролдсон, хэрэг үйлдсэн гурван хүн нэг ангийн залуучууд байсан гэх мэдээллийг өгч байгаа юм. Ямартай ч ийм жигшүүрт хэрэг гарсанд сумын зарим иргэд ихэд эгдүйцэж хүлээж авч байгаагаа ярьж байсан юм.

Харин хохирогч Б-ийн хүргэн ах О.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Та  бүхэн хэзээ энэ хэргийн талаар мэдэв. Та нарыг очиход биеийн байдал нь ямар байсан бэ?

-Дөрөв дэх өдрийн шөнө үүрээр 04 цаг 50 минутын үед “дүү чинь нэгдүгээр эмнэлэгийн хүлээн авах дээр хүнд зодуулаад ирчихсэн, биеийн байдал нь тааруу байна” гэсэн дуудлага ирсэн. Бид нар машинаа асаагаад гарсан. Сансарын колонкийн уулзвар дээр ирэхэд нэгдүгээр эмнэлэгийнхэн эргээд ярьсан. “Дүүг чинь Гэмтэлийн эмнэлэг рүү шилжүүллээ” гэсэн. Бид нар Гэмтэлийн эмнэлэгийн хүлээн авах дээр ирэхэд насылк дээр хэвтүүлчихсэн, аваад ирсэн байсан. Тэгээд ар гэрийнхэн эмчтэй нь уулзсан. Эмч “энэ хүн бие засах гэж байна” гэсэн. Тэгээд ОО-руу авч орчихоод гараад ирсэн чинь бөөлжөөд, цус нөж гараад л болохоо байсан. Тэгээд шууд яаралтай хагалгаанд оруулсан.

-Энэ хэрэгт сумын өндөр албан тушаалтнууд оролцсон гэх мэдээлэл байна?

-Төрийн албан хаагч хүн ажил үүргээ гүйцэтгэж яваад ийм эрсдэлд орчихсон байдаг. Бидний авсан мэдээллээр тодорхой хэмжээний албан тушаалтнууд энэ хэрэгт оролцсон байгаа юм.

-Оройн цагаар танай дүүг дуудаж аваачсан гэсэн мэдээлэл үнэн үү?

-Хурал хийж байхад хурал дээрээс малын гоц халдвартай өвчин гарлаа. Яаралтай ир гээд дуудсан байгаа юм. Тэгэхэд баг хариуцсан малын эмч нь яагаад яваагүй юм. Үнэхээр их гомдолтой байна. Энэ бол зүгээр нэг шанаанд нь цохиод нүдийг нь хөхөрүүлчихсэн хэрэг биш, маш ноцтой хүнд хэрэг үйлдэгдсэн байна.

-Одоо биеийн байдал нь хэр байна вэ. Хагалгаанд ороод гараад ирсэн байна?

-Биеийн байдлыг хэлэхэд ч хэцүү. Муу байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Бидний хувьд маш гомдолтой байгаа. Эцсийн шат хүртэл нь явна. Ар гэр ах дүү нь дөрөв, тав хоног Гэмтэлийн эмнэлэг дээр нойр, хоолгүй сахиад байж байна.

-Замын хажуугаас ухаан алдсан байдалтай олсон гээд байгаа?

-Хөдөө явсан хүн замын хажууд хэвтэж байсан гэж байна. Би яг тодорхой мэдэхгүй байна. Олж авчирч өгсөн хүн нь сумын машин байгаад байгаа юм.

-Тэр өдөр унага тамгалах найр болсон гэсэн үү?

-Тамганы найр болсон гэсэн. Тэр өдөр Тамгын газар дээр Үйлдвэрчний зөвлөлийн хурал болж байсан юм байна лээ. Манай дүү өөрөө проткол хөтөлж байсан. Тэгээд дуудлага ирлээ гээд дуудлаганд явах үүрэг өгсөн байгаа юм. Тэгээд очиход тэр дуудлага худлаа байсан байгаа байхгүй юу.

-Тэгэхээр санаатайгаар дуудсан юм болов уу?

-Тодорхой хэмжээний албан тушаалтнууд оролцсон гэдэг нь одоо ямар учиртай юм. Өс хонзон, атаа жөтөө, ажил хэрэг байдаг юм уу, ёстой мэдэхгүй юм. Яваандаа тодорхой болох байх.

-Засаг дарга нь ирж уулзсан гэсэн. Юу хэлж байна?

-Сумын Засаг дарга сумандаа байгаагүй юм билээ. Энэ хэргийг мэдээгүй, өөрөө бас цочирдож хүлээж авсан. Туслалцаа юу байна гээд сэтгэл санааны дэмжлэг өгөөд явсан.

-Борнуур сумаас Баянчандманьд ирж ажиллаж байсан гэл үү?

-Борнуур сумын харьяат Баянчандмань суманд ажиллаад нэг жил гаруй болж байсан. Манай эхнэрийн дүү байгаа юм. Хэрэг гарахаас гурав хоногийн өмнө “би магистрт сурна. Танай очиж хоёр сар болно шүү” гэж хэлсэн. “Тэгэлгүй яахав, залуу хүн мэдлэг боловсролоо дээшүүлэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Хөдөө аж ахуйн сургуулийг онц дүнтэй төгссөн. Ажил мэргэжилдээ сайн хүүхэд байгаа юм. Ямар сэдлээр ийм хэрэг үйлдснийг би мэдэхгүй байна. хууль, хяналтын байгууллага нь шалгаад үнэн зөвийг нь тогтоож өгнө байх. Бид бол ямар ч байсан энэ хүнээ хөл дээр нь босгоно. Ухаан ороод өөрөө юу болсон талаараа ярих байх гэсэн юм.

-ҮНЭХЭЭР ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА-

Биднийг Гэмтэлийн эмнэлэг дээр очих үед аав, ээж болон ах, дүү нар нь бүгд цуглачихсан байсан юм. “Хүнд хэлэхээс ч аймар ийм хэргийн талаар ярьмааргүй байна” гээд аавынх нь нүдэнд нулимс цийлэгнэж байв. Харин Б өчигдөр орой ухаан орсон бөгөөд өнөөдөр түүнийг хавсарсан эмчилгээний тасаг руу шилжүүлээд байгаа аж. Эмэгтэйчүүдийн эмч үзээд дахин хагалгаа хийх эсэхийг шийднэ хэмээн ярилцаж байв. Б нь айлын дундах хүүхэд бөгөөд нэг охинтой юм байна. Элдэв ааш, аяггүй, төлөв даруу хүүхэд гэдгийг аав, ээж нь хэлж байлаа. Үнэхээр их гомдолтой байна. Эцсээ хүртэл явна гэж байсан юм. Энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх болно.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг Н.БАЯР

 ЭХ СУРВАЛЖ:MEDEE.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(202.70.45.130)
Яасан аймаар юм бэ. Даргыг ямар ч хүн хийж болно гээд гудамжны лакааш хүртэл тавиад байсан юмаа. Арайл
2015-09-30 12:07:27
(103.9.91.146)
наад хүүхдээ найдвюартай манах хэрэгтэй. ухаан ороод бүрэн эдгэтэл нь. тэгэхгүй бол эмч нартай хуйвалдаад зүгээр л үхүүлчихнээ. тэгээд хэрэг замхарна. энэ чинь монгол улс шүү дээ.
2015-09-30 17:21:48
(46.161.9.32)
2LTkpR biejumytksqb, [url=http://jgctcbqksuxx.com/] jgctcbqksuxx[/url], [link=http://tbapljpxsjqr.com/ ]tbapljpxsjqr[/link], http://godrrszwdqsd.com/
2016-10-09 14:14:47
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан