С.Бямбацогт: Хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй
2015/10/01
Share |

УИХ дахь МАН-ын бүлэг 2015 оны намрын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг хэлэлцэж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.

Сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн өргөн барихыг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн учир Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж МАН-ын бүлэг үзлээ. Учир нь УИХ-ын нэг гишүүн нь Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах санаачлага гаргах эрх нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн утгатай дүгнэлтийг Цэц гаргаад байгаа юм.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бүлгийн гишүүд ярилцаад Цэц хуульд агуулгаар нь хориг тавьж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Хоригийг тухайн хуулийн зүйл, заалт нэг бүрчлэн тавих ёстой гэж үзсэн. Цэцийн дүгнэлтээр хариуцлагагүй, муу ажиллаж байгаа сайдыг огцруулж болохгүй болно.

Харин түүний өмнөөс танхимын сайн ажиллаж байгаа сайд нар, Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг жишиг тогтоох гэж байгаа нь буруу. Хэрвээ Цэцийн дүгнэлтийн дагуу нэг сайдад хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байхгүй

болонгуут Засгийн газрыг бүхэлд нь огцруулах жишиг тогтоно. Цаашид ийм байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна. Нэг сайдын халхавчин дор бусад сайд нар танхимаараа хариуцлага тооцуулах нь буруу гэж үзэж байна.

Нөгөө талаар УИХ сайдыг томилдог мөртлөө эргээд хариуцлага тооцож чадахгүй болох нь. УИХ-аас зөвхөн сайд бус Монголбанкны ерөнхийлөгч, СЕХ-ны дарга, АТГ-ын дарга гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудыг томилдог. Хэрвээ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал эдгээр албан тушаалтанд УИХ эргээд хариуцлага тооцох тогтолцоо алга болно" гэлээ.

МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг шийдсэний дараа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэхээр болсон байна.                                  

Мөн намрын чуулганаар төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгууллаа.

 Цалин, тэтгэврийг нэмэх зарчим баримтална

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр цалин, тэтгэврийн асуудлаар мэдээл хийлээ. Тэрээр хэлэхдээ "УИХ дахь МАН-ын бүлгээс 2015 оны улсын төсвийг батлах үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 90 тэрбум

төгрөг суулгасан.

Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газар энэхүү 90 тэрбумыг 2016 оны төсөвт шилжүүлэх чиглэлийг сайд нарт өгсөн. Хямралтай үед цалин тэтгэврийг бууруулах бус нэмэх зарчим баримтлах ёстой. 2009 оны эдийн

засгийн хямралын үед цалин тэтгэврийг нэмж иргэдийн худалдан авах чадварыг хэвээр хадгалж байсан.

МАН-ын бүлгийн хувьд цалин, тэтгэврийг хямралтай үед нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа төсвийн тодотголын үеэр илэрхийлнэ. Тодорхой тооцоо судалгаа ч бий" гэв.

Д.Хаянхярваа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна

Ерөнхий сайдыг огцруулах Г.Уянга гишүүний санаачилсан тогтоолын төсөлд гарын үсэг зурсан эсэх талаарх сэтгүүлчийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хариуллаа. Тэрээр "Дархан-Уул аймгийн удирдлагуудыг

ИТХ нь огцруулсан асуудлаар захиргааны хэргийн шүүхээс үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх захирамж гарсан. Ерөнхий сайд ИТХ-ын хууль бус тогтоолыг үндэслэж аймгийн Засаг даргыг батламжлах шийдвэр гаргасан. Шүүгчийн

захирамж гарсан учраас хууль бус шийдвэрээ эргэн харах байх гэж найдаж байгаа. Алдаагаа засах боломж Ерөнхий сайдад бий. Гэхдээ би Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна" гэлээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан